Утгын гүнээс алсарч, учиртай инээд хоржоонтой үгнээс зайлсхийн, лоозон мэт нийтийн дуу, хоосон магтаал руу хошуурах болсон энэ цагт шог зохиолч Да.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолт үзэгч олны оюуны таашаалд нийцэхээр зэхжээ. Зохиолч бүрийн яваад байдаггүй хошин шог зохиолын төрөлд залуу үеэ төлөөлөн хүч үзэж буй энэ залуу нэг бус удаа тоглолт зохион байгуулж, түүнээс нь хүмүүс утга учрын нэгэн сэхээрэл авч гардаг байсныг сайн санаж байна.
Харин энэ удаагийн “Хөхөөтэй хүүндээн” тоглолт нь урьд урьдынхаас чанаржиж, утга учрын гүнд нэвтэрсэн байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Яагаад гэхээр Д.Жаргалсайхан нь өнгөрсөн хугацаанд уран зохиолын бүхий л төрөлд хүч үзэж, өдгөө цагийн дөрөөн дээр өндийхөд уран зохиолын бүхий л төрлөөр хорь гаруй номыг олны хүртээл болгож бас чиг олон арван дууны эзэн болжээ. Нөгөө талаар тэрээр урьд өмнө “Шөнийн солонго” 2006, “Уйдашгүй” 2009 зэрэг уран бүтээлийн цэнгүүнээ үзэгч олноо хүргэсэн төдийгүй поп хатагтай Б.Сарантуяа, дуучин Т.Дэлгэрмөрөн нарын аялан тоглолтыг орон нутагт чадварлаг зохион байгуулсан нэгэн.
Түүний этгээд гэмээр араншин, тэр нь зохиол бүтээлд нь ихэд нөлөөлсөн харагдана. Хошин шог зохиол бол адармаатай, хүнийг зүгээр нэг инээлгээд байхын тулд бус учиртай, утгатай инээлгэх, инээдмийн цаана ухаарал нуугдаж байдаг тийм хэцүү төрөл. Энэ ч утгаараа Д.Жаргалсайханы зохиолуудын бүхий л төрөлд энэ утга санаа нуугдаж байдгийг өдгөө уншигч та сайн мэдэх болсон байх.
Юутай ч Д.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолт нь хэд хэдэн төрөл зүйлд багтах нь дамжиггүй. Учир нь түүний бичсэн хошин шог зохиолыг манай нэртэй залуу жүжигчин Чапи, Суурь нар болон “Пароди” хамтлаг үзэгч танд хүргэнэ гээд бод. Үүнээс гадна энэ цагийн уран уншигч жүжигчид түүний яруу найргийг олноо хүргэх юм билээ. Түүнчлэн өдгөө бидний дунд ид дуулагдаж байгаа “Хурд” хамтлагийн “Зөрөөд өнгөрсөн бүсгүй”, С.Жавхлангийн “Хайрын сайхан”, Ноён Бондгорын “Миний найз”, Л.Болдбаатарын “Ээжийн зөн”, А.Мөнхбатын “Үйзэн зээрд”, М.Бямбажав, Г.Бямбажаргал нарын “Амар мэндийн аялгуу”, Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын “Хоёулаа” зэрэг 20 гаруй дуу шилдэг дуу энэ орой эгшиглэх юм.
Тодруулж хэлбэл үзэгч та Да.Жаргалсайхан нэрийн дор хошин шогийн, уянгын, драмын, дууны, яруу найргийн гэсэн олон төрлийн тоглолтыг нэгэн дороос үзэж, сэтгэлийн таашаал эдлэх юм байна. Хошин урлаг, драмын төрөлд өөрсдийнхөө өнгө төрхийг хэдийнээ тодорхойлж, орон зайгаа нэгэнт олчихсон авьяаслаг жүжигчид бол яах аргагүй “Пароди” болон Чапи, Суурь нар мөн. Энэ авьяастнуудтай нэгэн үдшийг инээдээр бялхуулж, нэртэй жүжигчдийн утга учрын драмаар инээдээ ухааруулж, энэхүү ухаарал, инээдээ энэ цагийн нэр сүр нь болсон С.Жавхлан, Л.Болдбаатар, М.Бямбажав тэргүүтэй дуучдын хөг айзамд нэгтгэхээр ёстой л нэг тоглолт үзсэн болж таарна.
Ямартай ч Да.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолт үзэгч олныг уйдаахгүй, суудлаас нь өндөлзүүлсэн тийм тоглолт болох нь дамжиггүй. Дашрамд дурдахад тэрээр сүүлийн хэдэн жилд зохиолч яруу найрагч бус бусдаас сондгойрч Тал бичээч гэх үгийг өөрийнхөө овог шиг хэрэглэж ирсэн нэгэн. Энэ тухай тэрээр тайлбарлахдаа “Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Онходын Жамъян зэрэг Монголын бичгийн их мэргэд бүгд л Тал бичээч байжээ. Тал бичээч гэдэг нь хагас бичнэ гэсэн үг биш юм. Учир нь муутуу цаас бол одоогийн бидний хэрэглэж байгаа цааснаас нэлээд том бөгөөд эн даавуу шиг байсан аж. Тэр цаасан дээр бийрийн үзүүрээр таталж бичих нь өргөн уудам тал нутгаар морьтой хүн давхиж яваа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан учир бичгийн боловсролтой хүнийг Тал бичээч хэмээн өргөмжилдөг байжээ. Нөгөө талаар манай бичгийн мэргэд хэрэглэж ирсэн үгсийн утга ихээхэн өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор нэг үг ч гэсэн хуучин утгаа алдалгүй хадгалагдаг гэж бодож энэ нэрийг тодотгол болгох хэрэглэж ирсэн юм” хэмээн өгүүлсэн нь буй.
Тэгэхээр уншигч та бүхэн ирэх хоёрдугаар сарын 9-ний өдрийн 19:00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох Д.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолтод саатаж, утга учрын их гүнд сэхээрч, хачиртай ч учиртай инээдээр оюуны алжаалаа тайлж, хит дуучдын дуунд цэнгээд гарахад нэгэн өдрийн бус алжаал тайлагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
С.Баяр