Морин хуурын чуулгын Үндэсний их баяр наадамд зориулсан тоглолт 11 дэх жилдээ долоодугаар сарын 11 нд 19:00 цагаас болох ажээ.
Соёлын Төв Өргөөнд ганцхан удаа зохиогдох тус тоглолтын нэр нь “Монголын сайхан орон”.
Бельэтажийн суудлын тасалбар 20 мянган төгрөг, партерын суудлын тасалбар 40 мянган төгрөгөөр борлуулагдах юм байна.
Морин хуурын чуулгын энэхүү тоглолтыг Морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан удирдана. Түүний уран бүтээлийн намтрыг тоймлон хүргэе.
Д.Түвшинсайхан 1994 онд Хөгжмийн коллежийг АЖ Ц.Батчулуун агсны удирдлаган дор морин хуур хөгжмийн мэргэжлээр, ХБК-ийг 2009 онд бакалавр зэрэгтэй төгссөн.
Морин хуурын чуулгад 1992 оноос морин хуурч, 1994-1998 онд концертмейстер, 2007 оноос удирдаачаар ажиллаж байна. 1998, 2006,2008 онд Б.Шарав “Морин хуурын “ концертыг Улаанбаатарт, 2003 онд Японы “Opera sity hall”-д Азийн найрал хөгжмийн наадамд Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй, Н.Жанцанноров “Сэтгэлд шингэсэн говь”, “Чиний минь нулимас”, Г.Бирва “Уянгын аяз”, Г.Алтанхуяг” Концертын аяз”,” Монгол аялгуу”, Б.Мөнхболд” Дуртмал сайхан”, Ц.Сүхбаатар “Үүлэн бор” зэрэг бүтээлийг морин хуурын чуулгатай гоцлон тоглосон.
1999, 2001 онд дуучин Д.Бадамхоролтой “Хуурын эгшиг” хамтарсан тоглолт, 2001 онд “Хуурын эгшиг-2”, 2011 онд “Эргэцүүлэл”, 2012 онд “ Аниргүйн хөгжим - Novel romance” дуулаачийн бүтээлээр, 2014 онд “ Шим ертөнц” чуулбар зэрэг бие даасан тоглолт хийсэн.
Морин хуурын “Чөлүгэн” дөрвөлийн үүсгэн байгуулагч. 1996, 1998 онд “Чөлүүгэн” тоглолт, 1998 онд “Чөлүгэн” аудио кассет, 2000 онд “Чөлүгэн” цомог, DVD гаргасан. 1997, 1998 онд Чөлүгэн дөрвөл нь “Алтан намар” хөгжмийн наадамд оролцож тоглосон 2 бүтээл нь зохиогчийн Тэргүүн байрын шагналыг хүртсэн. 2009 онд “Морин хуур “ шилдэг дууны наадмын хөгжмийн зохиолчийн тэргүүн шагналыг хүртсэн.
2004 онд “Нүүдэл”, “Занабазар”, “ Цэцэн бэрийн шийдэл, “ Хүйсийн говийн домог” дуулалт жүжгийн хөгжмүүд.
“Совингийн савдаг”, “Гашуун аялгуу” уран сайханы кино,
“Гургалдайн дуу”, “Дорнот монголын тал”, “ Хүлгэн хуурын домог” баримтат киноны хөгжим.
2007 онд “Учиртай дөрвөн толгой” сюит, 2008 онд ”Хэлхээ” дунд хуур хөгжимд зориулсан аяз, “Зөвхөн өөртөө” төгөлдөр хуурт зориулсан бэсрэг аяз, “Фантазия” ятга хөгжимд зориулсан концертино зэрэг дан хөгжмийн бүтээлүүд.
2009 онд “Элсэн шуурга” бүжгийн хөгжим.
2012 онд “Эсрэг дурлал", “Тэнгэрийн аялгуу” зэрэг драмын жүжгийн хөгжмийн бүтээлүүдээс гадна дуулаачийн 40 гаруй бүтээл зохиосон. Морин хуурын чуулгад дан хөгжмийн болоод дуулаачийн 700 гаруй бүтээлийг хөрвүүлэн найруулж бичсэн.
2010 онд “Учиртай дөрвөн толгой” цомог гаргасан.
1997 онд МЗХ-ны “Хөдөлмөрийн алтан медаль”, 2000 онд БСШУЯ-ны Жуух бичиг, 2001 онд Засгийн газрын шагнал СТА цол тэмдэг, 2005 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”- р 2012 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСУ, Тайвань, ХБНГУ, АНУ, Турк, Итали, Франц, Швецари, Австр, Япон, Казакстан, Канад, Халимаг, Макао зэрэг улсуудад айлчлан тоглосон.
Мэдээллийн эх сурвалж: Морин хуурын чуулга.
Фото эх сурвалж: Норикацу Айда