Эх үрсийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн нийт 28 хорооны эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй 3-15 насны 150 хүүхэд багачуудад баярын бэлэг гардуулах үйл ажиллагааг “Эм Ди Эф И” компани санаачлан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран өчигдөр зохион байгууллаа.
Тус компани нь уул уурхай гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлан Дундговь аймгийн Өндөршил сумын ахмад настан, Говьсүмбэр аймгийн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд жил бүрийн цагаан сар, эх үрсийн баяраар гарын бэлэг гардуулж, урамшуулдаг аж.
Харин энэ удаа нийслэлийн Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн хүүхэд, багачуудад баярыг бэлэг түгээлээ. Хүүхэд бүхэн баяраараа чихэр, инээдээр бялхаж, аз жаргалтай байгаасай хэмээн хүсэж өгсөн сайхан сэтгэлт ах, эгч нарын бэлэг бяцхан иргэдийг баярлууллаа.