Ердөө дөрөвхөн хоногийн өмнө ФИФА-ийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод байсан ноён Йозеф Блаттер өнөөдөр хэвлэлийн хурал хийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа.
79 настай эрхмийн хувьд өнгөрсөн 7 долоо хоногт болсон сонгуульд ялахдаа тус холбооны 209 гишүүнээс Зепп Блаттер-133, Ханхүү Али-73 авсан бол 3 санал хүчингүйд тооцогдсон.
Нэр дэвшигч Зепп Блаттер олонхийн санал авсан боловч нийт саналын гуравны хоёр буюу 140 саналд хүрээгүй тул хоёр дахь шатны санал хураалт явагдах болсон.
Зепп Блаттер: ФИФА маш гүн гүнзгий бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Дахин сонгогдох болсон маань хөлбөмбөгийн хувьд хамгийн зөв алхам гэж би итгэж байсан юм. Хэдийгээр ФИФА-ийн гишүүд надад итгэл олгон, дахин энэ эрх мэдлийг өгсөн боловч энэ эрх мэдэл дэлхийн хүн бүрээс дэмжлэг авахгүй харагдаж байна" гэв.
Мөн тэрбээр шинэ ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус их хурал хийх болсныг зарласан бөгөөд тус хурал энэ оны арванхоёрдугаар сараас ирэх оны гуравдугаар сарын хооронд багтан хийгдэх гэв.
Таамаглал:
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоог тойрч буй хээл хахууль, авлига, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг зарсан эсэх зэрэг асуудлууд ноён Блаттерыг ажлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болгож байгаа бөгөөд цааш үргэлжлүүлэхээргүй их дарамтанд байсан бололтой. Нөгөө талаас 79 настай эрхэм цэвэрхэн үлдэхийн тулд их хичээж, тэвчсэн боловч барууныхны шахалтыг тэвчсэнгүй. Ажлаа өгөх болсон ноён Зепп Блаттерыг АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон шалгаад эхэлсэн.
Шинэ ерөнхийлөгч:
ФИФА-ийн шинэ ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн хэн бэ. Ноён Блаттерыг сонгуульд ялагдахыг хамгийн их хүсэж байсан эрхэм, ЕХХ-ны ерөнхийлөгч Мишель Платини болон өнгөрсөн хоногт болж өнгөрсөн ФИФА-ийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Ханхүү Али бин аль-Хуссейн нар нэрлэгдэж байна.
Мөн Луис Фигу, Шенес Ерзик, Тед Ховард, Исса Хаяату, Грег Дайк гэсэн эрхмүүд нэр дэвших өндөр магадлалтай байна.
Сануулахад:
ОУХХ-ны 66 дахь конгресс 2016 онд Мексик улсын нийслэл Мексико хотод 67 дахь удаагийн конгресс 2017 онд Малайзын нийслэл Куала-Лампур хотод тус тус болно.
Эх сурвалж: www.fifa.com