Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн төрийн албаны нүсэр бүцтийг цэгцэлж, цомхон чадварлаг хүчээр төрийн машиныг ажиллуулах бодлогын өөрчлөлтөд шинжлэх ухааны салбар багтсан. Шинжлэх ухааны салбарт хийх өөрчлөлтийг цагаан сарын өмнө амжуулжээ. Чухам ямар өөрчлөлт оруулсан талаар Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.
-Шинжлэх ухааны академид бүтцийн өөрчлөлт хийх Засгийн газрын 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлжээ. Чухам ямар өөрчлөлт оруулав?
-Шинжлэх ухааны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоол гарсан. Шинжлэх ухаан бол улсын хэмжээний нэг том салбар. Үүний нэг хэсэг нь манай ШУА. Энэ салбарт орон тоогоор ажиллаж байсан 1800 хүний 50 орчим хувь нь ШУА-ийн хүрээлэнгүүдэд ажилладаг.
Засгийн газрын тогтоолын үр дүнгээр манай улсад эрдэм шинжилгээний 49 хүрээлэн байсан бол 23 бол шинээр эмхлэн зохион байгуулагдлаа. Үүний 10 нь ШУА-ийн харьяанд, хоёр нь төрийн яамдын харьяалалд, бусад нь их сургуулиудын харьяалалд байгуулагдсан. Тэгэхээр үндсэндээ эрдэм шинжилгээний байгууллагуудын харьяаллаар нь гурав ангилж болно.
1800-гаад хүнээс 200 гаруй хүн цомхтгогдсон. Ид ажил хийх насны эрдэм шинжилгээний ажилтнууд цомхтголд цөөхөн орсон. Ингэж цомхтгосны үр дүнд 1.4 тэрбум орчим төгрөгийн төсөв хэмнэгдэнэ гэсэн тооцоо гаргасан байна лээ.
-Ингэж шинэчлэн зохион байгуулснаар хэчнээн хүн цомхотгосон хэрэг вэ?
-1800-гаад хүнээс 200 гаруй хүн цомхтгогдсон. Ид ажил хийх насны эрдэм шинжилгээний ажилтнууд цомхтголд цөөхөн орсон. Ялангуяа гэрээт эрдэм шинжилгээний ажилтнууд болон захиргаа, аж ахуйн ажилтнууд, тэтгэврийн насанд хүмүүс орсон. Ингэж цомхтгосны үр дүнд 1.4 тэрбум орчим төгрөгийн төсөв хэмнэгдэнэ гэсэн тооцоо гаргасан байна лээ.
-Шинжлэх ухааны салбарт хийсэн энэ шинэчлэл аль хэр үр дүнтэй боллоо гэж Та үзэж байна вэ?
-Үр дүнгийн тухай ярихад арай эрт байна. 1997 оноос хойш шинжлэх ухааны салбарт ийм дорвитой өөрчлөлт хийгээгүй. Ер нь энд ажиллаж байсан хүмүүсийн дийлэнх нь үндэслэл сайтай өөрчлөлтийг хүлээж байсан байх. Тиймээс өөрчлөх үйл ажиллагаа нэг их эсэргүүцэлгүй болоод өнгөрлөө.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын ханган биелүүлэх үүрэгтэй Ажлын хэсгийг БСШУ-ы сайд байгуулан ажиллаад нэг сар болох гэж байна. Ажлын хэсэг энэ оны нэгдүгээр улиралд багтааж, Засгийн газрын тогтоолд заасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
-Ямар ажил хийнэ гэсэн үг вэ?
-Хүрээлэнгүүдийг шинэчлэн зохион байгуулах, шинээр тавих удирдлагыг сонгон шалгаруулах, шинэ хүрээлэнгүүдийн дотоод бүтцийн асуудал, өөрчлөн байгуулалттай холбоотойгоор зарим хүрээлэнг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудал гарна. Шинэ хүрээлэнгийн захирлын албанд түр орлон гүйцэтгэгчдийг томилсон. Шинэ хүрээлэнгүүд энэ долоо хоногоос эхлэн хуулийн этгээдийнхээ гэрчилгээг авч байна. Үүний дараа хүрээлэнгийн цомхтголд хэн хэн орж байна гэх зэрэг асуудлаа шийднэ.
-Шинээр байгуулагдсан эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлуудыг ямар шалгуураар томилох вэ?
-Өнөө үед эрдэм шинжилгээний хүрээлэнг удирдах хүн хоёрын зэрэг гадаад хэл сайн мэддэг, интернэтийн орчинд чөлөөтэй ажилладаг, хүрээлэнгийн судалгааны аль нэг гол чиглэлийг толгойлох эрдэмтэн байх хэрэгтэй гэсэн шаардлага тавих нь зүйтэй болов уу гэж саналаа зохиох шугамаар тавьж байгаа. Ажлын байранд тавих шаардлага өмнөхөөс өндөрсөж шинэчлэгдээд ирэхэд, сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд нээлттэй зарлана.
Гадаадын улс орнуудад Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалтыг дэлхий даяар зарладаг. Аль ч улсаас хэн чаддаг нь материалаа өгөөд, шинжлэх ухааны хүрээлэнг нь удирдах боломжтой. Манай улсын хувьд тэр хэмжээнд хүрээгүй байна. Гэхдээ бид ч гэсэн ойрын үед тэр хэмжээнд очих ёстой. ШУА-ийн хувьд бүх хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд нээлттэй зарладаг. Тэнд их, дээд сургуулиуд, төрийн байгууллага, судалгааны байгууллагуудаас хүн орж ирэх зам нээлттэй. Тэгэхээр зохистой сайн захирал олж томилох боломж нээгдэж байна гэсэн эерэг хүлээлттэй байгаа.
-Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг хоёр гурваар нь шууд нийлүүлчихэж байгаа нь тоо цөөрсөн боловч дотроо хэр авцалдаж байна вэ?
-Хөндлөнгөөс харахад механик нийлүүлэлт юм шиг боловч явуулж буй үйл ажиллагаа, судалгааны үндсэн чиглэлээрээ нэгтгэсэн хүрээлэнгүүд их холбоотой. Тийм учраас механик нэгдэл биш гэж ойлгож байгаа. Ийм учраас бид Засгийн газарт “баярлалаа” гэж хэлэх ёстой. Хүрээлэнгүүдийг үйл ажиллагаагаар нь нэгтгэлээ.
Хөндлөнгөөс харахад механик нийлүүлэлт юм шиг боловч явуулж буй үйл ажиллагаа, судалгааны үндсэн чиглэлээрээ нэгтгэсэн хүрээлэнгүүд их холбоотой. Тийм учраас механик нэгдэл биш гэж ойлгож байгаа.
-Хүрээлэнгүүд бүтэц, үйл ажиллагааны цар хүрээний хувьд их томорч байна?
-ШУА өмнө нь эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй байсан. Тэнд хамгийн том нь 104 хүнтэй Химийн хүрээлэн байсан. Одоо бол хамгийн том нь 200 гаруй хүнтэй Одон орон, геофизикийн судалгааны төв болж байна.
-ШУА-ийн харьяаны хүрээлэнгүүдийг нэгтгэснээр сулрах байр байшин байгаа юу?
-Ажлын хэсгийнхэн лхагва гаригт буюу маргааш гэхэд байр савны нарийн тооцоогоо гаргаж авах гэж байгаа. ШУА-ийн том, жижиг, хуучин шинэ, ашиглалтын хугацаа нь дууссан байшингуудыг нийлүүлбэл Улаанбаатарт 14-15 обьект бий. Ерөнхийд нь харахад бүтнээрээ сулрах байшин алга. 200 хүн цомхтгогдож байгаагийн нэлээд хэсэг нь гэрээт ажилтан. Байнга сууж ажилладаггүй хүмүүс. Ер нь энэ салбарт өөрийн гэсэн байргүй хүрээлэн нэлээд хэд байдаг. Харин өөрчлөлттийн хүрээнд тэдгээр хүрээлэнгүүд байртай болох боломж нээгдэж байна.
-Улс орны эдийн засаг хүндрэлтэй байна. Энэ үед Улсын төсвөөс эрдэм шинжилгээний ажилд зориулах санхүүжилт ямар байна вэ?
-Ер нь эдийн засгийн хүндрэлийн шинж тэмдгүүд 2013 оноос мэдэгдэж эхэлсэн л дээ. Энэ оны төсөв 2014 оныхоос хэмжээнээс нэмэгдээгүй. 2013, 2014, 2015 оны төсөв нэг хэвээр байгаа. сүүлийн гурван жилийн инфляцыг бодоод үзэхэд 30 орчим хувь байна. Тэгэхээр урсгал төсөв бодит хэрэг дээрээ 30 хувь танагдсан гэсэн үг л дээ. Энэ бол хэдийгээр бага мөнгө ч гэсэн бид хэл ам хийхгүй байгаа. Бага төсөвтэй ч гэсэн хангалттай сайн ажиллах ёстой.
Хичээгээд ажиллавал мөнгө бага байсан ч юм хийж болдог гэдгийг эрдэмтэд л үзүүлэх хэрэгтэй. Бага мөнгө өглөө гээд бага ажил хийж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, ер нь Монгол Улсын хувьд хамгийн харамсалтай нь шинжлэх ухаанд өгч байгаа мөнгө маш бага байдаг. Шинжлэх ухаанд зарцуулах Ази тивийн улс орнуудын дундаж төсөв ДНБ-ий хоёр хувьд хүрлээ. Манай улсад 2013 оны гүйцэтгэлээс харахад ДНБ-ий 0.17 хувь байгаа нь Азийн дунджаас 12 дахин бага байна.
Америк тив бол хоёр хувиас дээш гарсан. Харин Европ тивийн дундаж хоёр хувьтай байна. Ази тивийн шинжлэх ухаанд зарцуулах мөнгө асар их нэмэгдэж байгаа. 2013 оноос хойш тивийн хэмжээнд шинжлэх ухаанд оруулсан мөнгөн дүнгээрээ Америк тивийн урд орж ирсэн. 2013 оноос хойш нэгдүгээрт, Ази, Америк хоёрдугаарт, Европ гуравдугаарт орж байна. Хятад бол шинжлэх ухаан оруулж буй мөнгөний хэмжээгээрээ 2013 онд Америкийн дараа орж ирсэн. 2021 онд Америкийн өмнө орно гэж байгаа.
-0.17 хувь гэдэг нь хэдий хэрийн мөнгө юм бэ?
-30 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Өнөөдрийн ханшаар бол 15 сая доллар л гэсэн үг. Би сая он гаргаад Тайланд яваад ирлээ. Тэнд 15 сая долларын төсөвтэй хүрээлэн алга. Нэг лабораторид очиход олон үйлдэлтэй робот үзүүллээ. Нэг төрлийн шинжилгээг багц багцаар нь хийдэг робот захиалж хийлгэсэн байна. Нэг жижигхэн өрөөнд тавьсан тэр роботыг л 15 сая доллараар авсан гэж байна.
Тэгэхээр улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарт 15 сая долларын санхүүжилт өгч байгаа нь үнэхээр бага. Гэхдээ бид төр засагт энэ асуудлыг тавихгүй байгаа. УИХ-ын хаврын чуулганаар Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг батална. Баримт бичгийг УИХ-д өргөн барьсан, нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гарсан байгаа.
Бид энэ үеэр л салбарынхаа асуудлыг сайн ярьж, бодитой анхаарч хэрэгжүүлэх ёстой. Дэлхий даяар хийж байгаа судалгаануудаас харахад хэрэв шинжлэх ухааны салбартаа өгч байгаа мөнгө 0.4 хувиас бага бол энэ салбар чинь нийгмийн үзэгдэл төдий гэж байна. Манай улс 0.4 хувиас хоёр дахин бага байгаа шүү дээ. Шинжлэх ухаан байна, эрдэмтэд байна.
Судалгаа хийж байна, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байна. гэхдээ нийгэмд бодитой нөлөө байхгүй. 0.8 хувиас дээш гарч байж ашиг өгдөг. Нэг өгвөл эдийн засагт тогтмол эерэг нөлөө үзүүлдэг гэсэн судалгааг 2001 онд НҮБ-аас тусгай Ажлын хэсэг гараад, Ажлын хэсгийг АНУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Брюс Альбертс гэж бидний сайн танил том эрдэмтэн удирдан ажиллаж ийм зөвлөмж гаргасан.
Хөгжиж байгаа бүх орны Төрийн тэргүүнүүд рүү явуулсан. Манай Ерөнхийлөгчид 2002 онд ирсэн л байх. Тэр нь шинжлэх ухааны салбарын зардлаа ойрын жилүүдэд ДНБ-ий нэг хувьд хүргээч. Тэгвэл танай улсын хөгжилд бодитой нөлөө үзүүлнэ гэсэн. Одоо ч тэр зөвлөмж мартагдсан байх аа. Миний мэдэхийн манай улсын Ерөнхий сайд хийсэн хүмүүс сүүлийн 20-иод жилд Монгол Улс шинжлэх ухаандаа тулгуурлан хөгжинэ гэж хэлэхгүй байгаа.
Азид нэг сая хүнд ногдох судлаачдын тоо нэг сая хүнд 1500. Манайд бол сая хүнд 500 судлаач ногдож байна. Ийм цөөн судлаач, бага төсөвтэй үед том үр дүн угаасаа гарахгүй. Үүнийгээ бид илэн далангүй хэлж байх хэрэгтэй.
Хятадын манай сумтай дүйцэх хэмжээний нэгжид очиход дарга нь манай сум шинжлэх ухаанд суурилан хөгжинэ гэж яриад байгаа юм даа. Түүн шиг бүх шатны удирдлагуудын толгойд суулгаж байж хөгжих ёстой шүү дээ. Манайхан бол шинжлэх ухаан ч яах вэ, ахиухан нүүрс гадагш нь гаргачихъя л гэж бодоод байх шиг.
-Манай шинжлэх ухааны салбар нэр хүндээ алдаж байна. Олон эрдэмтэд байдаг хэр нь тэд дорвитой судалгааны ажил хийдэггүй гэсэн ойлголт нийгэмд зонхилсон?
-Яг тэгж ярьдаг. Энэ бол хоёр талтай. Нэгдүгээрт, манай эрдэмтэд хийж байгаа ажлаа сурталчилж огт чадахгүй байгаа. Яаж сурталчилдаг вэ гэдгээ мэдэхгүй. Нөгөө талаас сурталчлахын тулд мөнгө хэрэгтэй. Жишээлбэл, сонинд нэг нүүр материал тавья гэхэд дор хаяж 500 мянган төгрөг хэрэгтэй. Телевизээр нэг цагийн нэвтрүүлэг гаргая гэхээр хамгийн багадаа хоёр сая төгрөг нэхнэ.
Мөнгөгүйгээс ажлаа сурталчилж чадахгүй байгаа. Мөн нийгмийн шилжилтийн үйл явцаас улбаатай ард түмний амьдрал маш их доройтсон. Ийм үед хүмүүс шинжлэх ухаанд итгэхээс илүү элдэв мунхруулга, мухар сүсэгт итгэж байна. Нийгэмд шинжлэх ухааныг хүлээж авдаг уур амьсгал сүүлийн 20 гаруй жилд их муудсан. Манай улсын хувьд шинжлэх ухаанд маш багыг зарцуулдаг, эрдэмтэн судлаачид цөөхөн. Эрдэмтдийн тоо Азийн дунджаас гурав дахин цөөн. Азид нэг сая хүнд ногдох судлаачдын тоо нэг сая хүнд 1500 байна. Манайд бол сая хүн 500 судлаач ногдож байна.
Ийм цөөн судлаач, бага төсөвтэй үед том үр дүн угаасаа гарахгүй. Үүнийгээ бид илэн далангүй хэлж байх хэрэгтэй. Гэхдээ манай суурь судалгаан дээр ажилладаг эрдэмтдийн бүтээл дэлхийн томоохон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд цөөнгүй хэвлэгддэг. Хүний тоо, мөнгөндөө харьцуулахад ашигт үйлийн коэфициентийн хувьд дэлхийн дунджаас өндөр байгаа. Хоёр дахь үзүүлэлт нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээрээ дунд зэргийн хөгжилтэй орноос ч их хоцорч байгаа. Ийм л хоёр өөр дүр зураг гараад байна.
-Энэ нь юутай холбоотой вэ?
-Манай үйлдвэр бизнесийн салбар технологийн мэдрэмж суугаагүй байна. Энэ ашигтай шинэ технологи байна. Үүнийг аваад нэвтрүүлье гэсэн бодолтой үйлдвэрлэгч байхгүй. Үйлдвэрлэгч, бизнесмэнүүд ямар нэг үйлдвэрлэл эхлэхдээ гадаадаас техник, шугамтай нь авчирч тавиад л хийнэ гэсэн сэтгэхүй давамгай байна. Жишээлбэл, Төв аймгийн Дэрст хотгор хэмээх газарт цагаан сарын өмнө утаагүй шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсон шүү дээ.
Улаанбаатар хотын утаагүй түлшний 50-иас дээш хувийг хангах хүчин чадалтай үйлдвэр. Олон тэрбум төгрөгөөр үйлдвэр байгуулсан ч түлш нь гарахгүй гацаж байна. Монголынхоо нүүрсийг судалсан эрдэмтдээ оруулахгүй, тэр үйлдвэр нь Монголын нүүрс хэрэглэхэд яаж тохирохыг судлаагүйгээс ийм байдалд хүрч байна. Технологийн мэдрэмжтэй хүн бол монгол нүүрсийг яаж утаагүй болгох вэ, яаж барьцалдуулах вэ, яаж утаагүй болгох вэ гэдгээ бодох ёстой. Хятадад хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг Монголд оруулахад нүүрс нь тохирохгүйгээс үйлдвэр нь ажиллахгүй байна.
Тийм сайхан санаа гаргаж хөрөнгө оруулалт хийсэн нь үр дүнгээ үзэж чадахгүй болж байгаа нь харамсалтай. Энэ бүхэн бизнесийнхэнд технологийн мэдрэмж суугаагүйтэй шууд холбоотой. Гэтэл нэг инженер залуу Химийн хүрээлэнд ямар цалингүй хоёр жил ажиллаад, нүүрсэн дээр ажилладаг хүмүүсийн дунд асуух юмаа асуугаад хамтарч технологи боловсруулаад шахмал түлшний жижигхэн үйлдвэр байгуулсан. Тэр түлшний чанарын түвшин маш сайн. Энэ өвөл ганцхан тэр үйлдвэрийн түлш маш сайн борлогдсон.
Галд түлэхэд маш сайн асна, хортой утаа бага, бутарч үйрэхгүй. Энэ мэт Монголынхоо түүхий эдэд суурилсан үйлдвэрлэл цаашаа явах төлөвтэй байна. агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” сангаас ахиухан мөнгө өгвөл ирэх өвөл Улаанбаатар хотын нүүрсний хэрэгцээний арван хувийг хангах үйлдвэрлэл явуулмаар байна гээд л яваад байгаа. Том бизнесмэнүүд ийм төсөл дээр хамтраад ажиллавал улсдаа ч, хувь хүндээ ч, Улаанбаатарын иргэдийн уушгинд ч ашигтай. Ийм жишээ олон байна. Нүүрсээр жишээлэхэд л ийм байна.
-Эрдэмтэд, бизнес эрхлэгчдийн дунд харилцан итгэлцэл. Энэ хоёрыг хэн нийлүүлэх вэ?
-Төр л нийлүүлнэ. Төр энэ талаар дорвитой ажиллах цаг болсон.