Хоёр хуруу урттай робот бүтээнэ гэдэг амаргүй ажил. Олон жижиг хэсгүүдийг нь бүтээхээс гадна тэр тогтолцоог бүтнээр ажиллуулах жижигхэн батарей гэдэг тун том даваа юм.
Үнэнийг хэлэхэд эрдэмтэд ирээдүйд киборг жоомыг эрэл хайгуулын ажилд дайчлахыг хүсэж байгаа
Техасын Их Сургуулийн эрдэмтэд цоо шинэ робот бүтээж цаг алдалгүйгээр бидний эргэн тойронд орших биетийг ашиглажээ. Тэр нь жоом байсан юм. Жоомны мэдрэлийн системд холбосон тусгай төхөөрөмжийн тусламжтай судлаачид биетийг хүссэн зүгтээ залж чаддаг болжээ.
Ерөнхийдөө туршилтын 60 хувь нь амжилттай болсон аж. Жоомны нуруунд суурилуулсан жижигхэн батарей бүхий төхөөрөмж мэдрэлийн систем рүү цахилгаан илгээнэ.
Ингэх үед жоомны нэг талын урд хөл нь хөдөлхөө больж жоом нөгөө зүг рүү явах юм. Эрдэмтэд жоомыг алсын удирдлагаар удирдаж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд та бүр өөрөө ч ийм киборг жоомтой болж болно.
Гэхдээ энэ арга нь жоомны тэмтрүүлд суурилсан учир мэдрэл рүү шууд дамжуулдаг системтэй адил үр дүнтэй байж чадахгүй. Үнэнийг хэлэхэд эрдэмтэд ирээдүйд киборг жоомыг эрэл хайгуулын ажилд дайчлахыг хүсэж байгаа.
Учир нь байгалийн гамшгийн улмаас байшин нурлаа гэхэд тэрний завсар зайгаар хүн биш жоом л орж чадна. Японы эрдэмтэд аль хэдийнэ энэ туршилтыг хийж эхэлсэн бөгөөд жоомны нуруун дээр GPS, луужин, хурдасгал хэмжих багаж зэргүүдийг суулгахаар зорьж байгаа аж.
Хэрхэн Киборг жоомтой болох вэ? /Зарим хүмүүст тавгүй сэтгэгдэл төрүүлэх бичлэг/