Туркийн хүмүүнлэгийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, сэтгэгч Фетхуллах Гюлен Германы “Süddeutsche Zeitung” (Өмнөд Германы сонин) сонинд ярилцлага өгчээ.
Фетхуллах Гюлен, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын зөрчилдөөн өнгөрсөн жилээс эхэлсэн юм.
Тэрбээр энэхүү ярилцлагадаа “Нэгэн цагт засгийн эрхийг авсан цэрэг, армийнхны эсрэг бид ямар байр суурьтай байсан, өнөөдөр ч бид бас нэг намын засаглалын эсрэг адил байр суурийг баримталж байна. Тийм ч учраас бидэнд “тэрслэгч” гэсэн муу нэр зүүсэн. Энэ Хөдөлгөөнтэй холбоотой нийт хүмүүсийн 10 хувийг нь ч би танихгүй. Тэр хар дансанд орсон прокурор, цагдаа, багш нарын ихэнх нь надтай хамааралгүй болохыг цаг хугацаа харуулах болно” гэдгийг онцлов.
Ингээд Фетхуллах Гюлений ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн Газар, таныг тэдэнд хүлээлгэн өгөх тал дээр Барак Обамад хүсэлт гаргасан. Та АНУ-д өөрийгөө аюулгүй байгаа гэж бодож байна уу?
-АНУ бол ардчилсан үндсэн хуульт орон юм. Энд хэн ч дур зоргоороо ял шийтгэл оногдуулдаггүй бөгөөд зөвхөн хуулийн хүрээнд бүх зүйлийг шийдвэрлэдэг. Намайг хүлээлгэн өгөх талаарх Туркийн Ерөнхийлөгчийн хүсэлтийн хувьд гэвэл энэ хүсэлттэй холбоотой ямар нэгэн гэмт хэрэг хийгээд гэмт хэрэгт буруутгах үндэслэл байхгүйд оршино. Ингэснээрээ олон улсын хууль эрх зүй улан дор гишгэгдэж Туркийн олон улсын тавцан дахь нэр хүнд унаж байгаа юм.
Эрдоганы хэлээд байгаа сүсэг бишрэлтэй хойч үе нь нийгмийг хагалан бутаргаж, ойр тойрондоо үзэн ядалтыг түгээдэг бол миний хариулт маш тодорхой ҮГҮЙ юм.
-Та нэгэн үе Режеп Тайип Эрдоганы "Исламын консерватив" намыг дэмжиж байсан. Одоо юу өөрчлөгдсөн бэ?
-“Шударга ёс ба Хөгжлийн нам” (ШХН) байгуулагдах үедээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, Европын холбоонд гишүүнээр элсэх, авлигыг эцэс болгох, өөр үзэл бодолтой хүмүүсийг гадуурхах явдлыг устгах, эдийн засгийг хөгжүүлэх тал дээр амлалт өгч байсан. Тэд эхний жилүүдэд амлалтаа биелүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байсан учир надтай нэг үзэл бодолтой хүмүүс тэднийг дэмжсэн. Гэвч 2011 онд тэд гурав дахь удаагаа сонгогдсоныхоо дараа тэдний явуулж байсан үйл ажиллагаа бүхэлдээ ардчиллын үнэт зүйлсийн эсрэг болж ирсэн. Эцэст нь Засгийн газар өөрсдийнхөө авлигатай холбоотой хэргийг нуух хийгээд захиргаадлын дэглэмтэй засаглал бий болгох зорилгодоо хүрэх гэж намайг дайсан болгож тодорхойлсон. Гэвч манайд нэг ийм зүйр цэцэн үг байдаг юм “Худалчийн лаа харанхуй нөмрөх хүртэл асдаг”.
-Таны бодлоор Турк улс хаашаа явж байна вэ?
-Сүүлийн үед Бүгд Найрамдах Турк Улс ардчилсан, шашнаас ангид, нийгмийн эрх тэгш байдлыг хуулиар дээдэлсэн улс гэхээсээ нэг намын засаглалтай, цаашилбал нэг хүний эрхэнд орсон улс болоод байна. Эх орон маань ийм байдалтай болсныг хараад сэтгэл зовних юм.
-Эрдоган, сүсэг бишрэлтэй хойч үе төрүүлэх хүсэлтэйгээ хэлдэг. Та адил зүйлийг хүсэхгүй байна гэж үү?
-Төрийн үүрэг нь сүсэг бишрэлтэй хойч үе төрүүлэх биш юм. Байж ч болохгүй. Учир нь өөр үзэл бодолтой хүмүүст нэг үзэл бодлыг тулгах асуудал яригдана. Шашин шүтлэгийн эрх чөлөө нь хүний эрхийн түгээмэл тунхаглалд багтдаг. Иргэн бүр өөрийн хүссэн шашнаа шүтэх эрхтэй бөгөөд иргэн бүрт өөрийн хүссэн шашнаараа амьдрах болон шашнаа суралцах нөхцөл бололцоог нь улс бүрэн хангах үүргийг хүлээнэ.

-Саяхан Америкийн таван том сонинд Ирак, Сири дэх "Исламын улс"-ын эсрэг таны мэдээлэл тавигдсан. Энэ бүлэглэл хэр аюултай вэ?
-Хамгийн сүүлд Аль Каида байсан. Одоо болохоор "Исламын улс" гараад ирлээ. Энэ л дутаад байж дээ. Тус бүлэглэл Исламын шашны нэр хүндийг гутаан доромжилж байна. Энэ бол зэрлэгүүдийн хийж байгаа үйлдэл юм.
-"Исламын улс"-ын дайчид мусульманчууд уу?
-Тэд мусульманчууд, гэхдээ өөрсдийнхөө шашныг огт мэддэггүй мунхаг харанхуй хүмүүс юм. Энэ бол ердөө л галзуурал солиорлын тогтолцоо.
Хамгийн сүүлд Аль Каида байсан. Одоо болохоор "Исламын улс" гараад ирлээ. Энэ л дутаад байж дээ.
-Эрдоганы шинэ ордны тухайд та ямар бодолтой байна вэ?
-Туркийн ард иргэдийн 60 хувь нь энэ ордны талаар үрэлгэн хэрэг гэж үзэж байна. Шашны талаас авч үзвэл энэ барилга нь нүгэл юм.
-Авлигын талаар та юу хэлмээр байна?
-Хуулийн хүрээнд авч хэлэлцээгүй учраас энэ талаар хэн ч бодит мэдээлэл авч чадаагүй. Хэрэв ийм явдал Барууны орнуудад болсон бол засгийн газрууд иймэрхүү хэргээс болж татан буугдах байлаа. Харин ч Анкара, энэ мөрдөн байцаалтыг олон улсын чанартай хуйвалдаан гэж тодорхойлсон. Яг л захиргаадлын дэглэмтэй адил.
-Эрдоганы Засгийн газар Турк дэх танай сургуулиудыг хаахыг хүсэж байна.
-Манай сургуулиуд өнөөг хүртэл өндөр амжилт үзүүлж олон ч шагнал урамшуулал хүртсэн. Турк улс Үндсэн хуульт орон юм бол сургуулиудад маань ямар нэгэн муу зүйл болохгүй гэж бодож байна. Хэрэв болвол Турк улс л хохирох болно.
-Эрдогантай эвлэрнэ гэж бодож байна уу?
-Бид энэ зөрчлийг эхлүүлээгүй. Тиймээс тэд эхэлж эвлэрэх алхмыг тавих хэрэгтэй. Хэрэв Эрдоган нэг өдөр “Хурал, цуглаан дээр бидний хэлсэн бүхэн худал бөгөөд гүтгэлэг байсан” гэж хэлбэл би эвлэрнэ.
Эх сурвалж: Süddeutsche Zeitung