Монгол Улсын харилцаа холбооны салбарын тэргүүлэгч компани Мобиком Корпораци дараа төлбөрт үйлчилгээгээ олон улсын түвшинд хүргэж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Мобиком Корпорацийн дараа төлбөрт Signature багцын хэрэглэгчид дэлхийн гар утасны тэргүүлэгч брэндүүд болох iPhone болон Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудыг үйлчилгээний гэрээтэйгээр үнэгүй болон онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр авах бололцоотой боллоо. Бид энэхүү шинэчлэлээ үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний шат 2015 оны 7 дугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.
Мобиком Корпораци 20 жилийн тэртээ харилцаа холбооны салбарт анхны үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлж, салбарын хөгжлийн нэгэн түүхэн шинэ хуудсыг нээж байсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид зах зээлд урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ, олон улсын яриа, роуминг болон дата үйлчилгээг зах зээлд хамгийн анхлан нэвтрүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан манлайлагч компани билээ.
Харин энэ удаад бид дараа төлбөрт үйлчилгээнийхээ нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн Signature багцын хэрэглэгчдэдээ хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсыг үйлчилгээний гэрээтэйгээр үнэ төлбөргүй өгөхөөр боллоо. Өөрийн дугаар дээрээ гар утасны зээлгүй, дугаараа сүүлийн 9-12 сарын хугацаанд идэвхтэй хэрэглэж байгаа зэрэг тодорхой шалгуурыг хангасан хэрэглэгчид маань багцаасаа хамаарч бидний санал болгож буй зургаан төрлийн iPhone, Samsung брэндийн гар утаснуудыг үнэ төлбөргүй авах боломжтой юм.
Тодруулбал Signature 150,000 багцын хэрэглэгч iPhone 6 болон Samsung S6, Signature 99,900 багцын хэрэглэгч Samsung Prime, Signature 49,900 багцын хэрэглэгч Samsung Core II гар утаснуудыг 2 жилийн үйлчилгээний гэрээтэйгээр үнэ төлбөргүй авна. Харин хэрэглэгчид маань дээд багцынхаа дагалдах гар утсыг авахыг хүсвэл бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөн, үлдсэн төлбөрийг 24 сарын хугацаанд хуваан төлснөөр 500,000 хүртэл төгрөг бодитоор хэмнэх боломжтой.
Дашрамд дурдахад манай гар утасны хүүгүй зээлийн шалгуурууд өөрчлөгдөж, хэрэглэгчдэдээ илүү өргөн боломжийг олгож байна. Та бүхэн манай цахим хуудас болон Үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн төв 2222-оос илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Мобиком Корпораци ХХК