Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” аяныг “Соёлтой болгоё, хамтдаа өөрчилье” уриан дор өнөөдрөөс эхлэн энэ оны дуустал хэрэгжүүлэх болсноо мэдээлж байна.
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Ахуйн болон үйлчилгээний соёлыг бүхий л түвшинд дээшлүүлж, хотоо илүү тухтай, амар амгалан байлгахын төлөө хотын иргэд нэгдэж ажиллая гэв.
Хотын соёлыг түгээх аян нь нийслэлийн бүх иргэн, ААН-д хамааралтай бөгөөд “Соёлтой бол гоё” фэйсбүүк пэйжээр аяны хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллийг дамжуулна. Мөн иргэд өөрийн орчин дахь хотын соёлыг дэлгэрүүлэх сайн туршлага мэдээллийг олон нийтэд түгээхийг уриаллаа.