Баянзүрх дүүрэгт 100 хүүхдийн хүчин чадалтай 3 дугаар цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ.
2020-2021 оны хичээлийн жил эхэлж буй энэ цаг үед Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, БШУЯ хамтран хэрэгжүүлдэг Бага насны хүүхдийн цогц хөгжил хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн ЗДТГ-тай хамтран 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.
Цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа өнөөдөр болсон ба Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй албаныхан оролцлоо.
Энэхүү цэцэрлэгийн барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм. Барилгын механик агааржуулалтын систем нь хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах, цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийдсэнээрээ мөн давуу талтай аж. Өөрөөр хэлбэл уг агааржуулалтын систем нь хүний амьсгалсан бохир агаарыг сорон гаргаж, гаднах агаарыг халааж шүүн дотогш нэвтрүүлдэг технологи юм. Тиймээс өвлийн улиралд цонх хаалттай үед анги танхимд цэвэр агаар нэвтрэх боломжтой аж. Мөн анги бүрт агаарын чанарын индекс хэмжигч байдаг.
“ОДОО БАЙГАА БОЛОН ШИНЭЭР БАРИХ ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД МЕХАНИК АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ”
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс:
НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд 3 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг дахин шинэчлэх шаардлагатай байгааг анзаарч БЗД-ийн боловсролын газар болон БШУЯ-тай хамтран ажиллахаар болсон. Тиймээс БНСУ-ын тусламжаар хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж цэцэрлэгийг шинээр барихаар болсон. Бид зураг төслийг гарган БХБЯ-аар баталгаажуулан НҮБ-ын Хүүхдийн Сангийн ажилтнууд болон БЗД-ийн ЗДТГ-тай хамтран барилгын ажлыг дуусган өнөөдөр хүлээлгэн өгч байна.
Гэр хорооллын цэцэрлэг, сургуульд ийм төрлийн агааржуулалт нь хүүхдийн эрүүл мэндэд тустайгаас гадна цаашлаад тархины хөгжлийг дэмжиж, сурах таатай нөхцлийг нь бүрдүүлнэ.
Тус цэцэрлэгт хийгдсэн механик агааржуулалтын систем нь агаарыг цэвэршүүлдэг учир ялангуяа гэр хорооллын цэцэрлэг, сургуульд ийм төрлийн агааржуулалт нь хүүхдийн эрүүл мэндэд тустайгаас гадна цаашлаад тархины хөгжлийг дэмжиж, сурах таатай нөхцлийг нь бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс бидний зүгээс Монгол Улсын Засгийн газарт хоёр зүйл дээр хамтран ажиллаж, нөлөөлөхийг хүсэж байна. Тэдгээр нь одоо байгаа цэцэрлэгүүдэд механик агааржуулалтын систем суурилуулах мөн шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүдийг механик агааржуулалтын системтэй байх стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг Засгийн газарт зөвлөж байгаа юм.
Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Цэдэвсүрэн:
НҮБ-ын Хүүхдийн Сан нь боловсролын салбар тэр дундаа бага боловсролын салбар дахь бага насны хүүхдийн боловсролыг дэмжихэд бидэнтэй маш сайн хамтран ажилладаг. Тус цэцэрлэгийн хувьд гэр хорооллын дунд буюу өвөлдөө утаа ихтэй бүсэд байрладаг учир агааржуулалтын шинэ системийн тусламжтайгаар хүүхдүүд цэвэр агаараар амьсгалах боломж бүрдэж байгаагаараа онцлог юм. Монгол Улсад шинээр баригдаж байгаа бүх сургууль, цэцэрлэгийн зураг төслийг Барилга хот байгуулалтын яамнаас баталдаг болсон. Ингэхдээ тухайн цэцэрлэг эсвэл сургууль нь байгальд ээлтэй, хэмнэлттэй байх уу, тохижилтын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй эсэх гээд шаардлагатай, шинэлэг саналуудыг биднээс аван зураг төсөлдөө тусгана. Эдгээр шинэ цэцэрлэг, сургуулийн шинэлэг технологиудаа нэгтгэж цаашид нэгж цэцэрлэг, сургуулийн барилгын стандартыг гаргаж түүнийгээ улсын хэмжээнд барина. Ингэснээр цэцэрлэг, сургуулийн хуучин барилга, байгууламжийн нэг хэвийн стандартыг шинэчлэх боломжтой болно. Мөн зураг төсөл анхнаасаа зөв хийгдсэнээр хүүхдүүд суралцах, багш нар ажиллахад таатай нөхцөл бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид улсын хэмжээнд 200 гаруй цэцэрлэг, 200 гаруй сургууль барьсан. Тэр дундаа 2020 онд БЗД-т 700 гаруй хүүхэд хүлээж авахаар хувийн болон улсын 7 цэцэрлэг ашиглалтад оруулсан. 200 гаруй цэцэрлэгийн дийлэнхийг улсын төсвөөр барьжээ. Харин цөөн хэдийг нь олон улсын байгууллагын тусламжаар барьсан ба бид эндээс цаашдаа авч хэрэгжүүлэх зүйл нь шинэ стандарт байдаг. Жишээ нь энэхүү цэцэрлэгийн хувьд механик агааржуулалтын системийг нэвтрүүлсэн. Намайг бага байхад энэ хэсэгт барилга байгууламж гэхээр зүйлгүй, ганцхан энэ цэцэрлэг л байдаг байсан. Насаар бараг л надтай чацуу шахам энэхүү цэцэрлэг өдгөө шинэчлэгдэн, олон улсын стандартад нийцэхцүйц агааржуулалттай болж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсонд та бүхэнд талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Ч.Уртнасангийн хэлж буйгаар цэцэрлэгийн барилга шинэчлэгдсэнээр шинэ агааржуулалтын системтэй болж, орчин нөхцөл сайжирснаас гадна одоо дуу хөгжмийн заалтай, гал тогоондоо хүнс хадгалах зориулалтын өрөөтэй, цагаан хэрэглэл угаах угаалгын өрөөтэй болжээ.