Төрийн бус байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн барина гэх мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Одоогийн Төрийн бус байгууллагын тухай хуулийг Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болгон нэрнээс нь авахуулаад өөрчлөхөөр болжээ. “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах, сайн дурын байгууллагуудыг хумих хүртэл арга хэмжээ авах агуулгатай заалт байна хэмээн Монгол дахь иргэний нийгмийн төлөөлөл үзэж буй юм.
Монголд ажиллаж байсан судлаач Обри Менарндт 2019 оны арваннэгдүгээр сард The Washington Post-д дээрх хуулийн төслийн тухай нийтлэл бичсэнийг хүргэж байна.
Обри Менарндт (@AubreyMenarndt) - Смит коллеж болон Оксфордын их сургуулийн төгсөгч. Тэрбээр дэлхийн хэд хэдэн улс оронд ардчилал, засаглалын талаар зөвлөгөө өгч байсан туршлагатай. Одри “Young Mongols: Forging Democracy in the Wild, Wild East” номын зохиогч.
УИХ-ын намрын чуулганаар “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай /Төрийн бус байгууллагын тухай/” хуулийн төслийг хэлэлцэхээр зэхэж буй. Орос, Польш, Унгар улсуудад сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагын чиг үүргийг хэрхэн хязгаарласан тухай хуулийн заалтуудаас энэхүү хуулийн төсөлд жишээ болгон ашиглажээ.
Өргөн барьж буй хуулийн төсөлд Иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлэх зөвлөл байгуулах талаар тусгасан байна. Тус зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ТББ түүний дотор гадаадаас санхүүждэг байгууллагуудын тухай мэдээллийг авах өргөн эрх мэдэл бүхий байгууллага болох учиртай. Мөн ТББ-уудын санхүүгийн тайлан, үйл ажиллагаатай холбоотой бүх тайланг гаргаж өгөхийг шаарддаг эрхтэй байна.
Засгийн газар ТББ-ын үйл ажиллагаанд илүү их оролцох боломж нь олдоно гэж үзэж байна.
Иргэний нийгмийн байгууллагыг хөгжүүлэх зөвлөл ТББ-уудын талаарх дээрх мэдээллийг яг хэрхэн, юунд ашиглах нь тодорхойгүй хэвээр. Энэхүү тодорхойгүй бус явдал Монголын иргэний нийгмийн байгууллагуудын эрхийг дур зоргоороо хязгаарлах заалтыг нээлттэй болгож өгч болзошгүй байна.
Хятад, Орос улсаар хүрээлэгдсэн, далайд гарцгүй орон болох Монгол Улс 1990 оноос хойш ардчилалд тун шуурхай шилжсэнээр эрдэмтдийг гайхашруулсан. Улс төрийн шинжээчид болох М.Стефен Фиш болон Майкл Сиберг нар Монголын иргэний нийгмийн байгууллагын “амин сүнс” нь хүний эрхийг хамгаалдаг, Засгийн газрын түвшин дэх авлигын хэргийг шалгадаг, улс орны асар их байгалийн нөөцийг хянах, ил тод байдал, хяналтыг бий болгодог ТББ-уудын хүчтэй соёлд оршиж буй хэмээн хэлж байсан.
Шинэ хуулийн төсөл Монгол Улсын ардчилалд заналхийлж байна уу. Энэ талаар таны заавал мэдэх ёстой хэдэн зүйлийг дурдья.
1."ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ"-Д ХЭТ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ НЬ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГАД ЗАНАЛХИЙЛЖ БОЛЗОШГҮЙ
Хуулийн төслийн 14.2-т “Үндэсний эв нэгдлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг, мөнгө угаах, хэт туйлшрах үзэл сурталчилдаг аливаа байгууллага, этгээдийн үйл ажиллагааг хориглоно” гэж заажээ.
14.3-т Цагдаа, тагнуулын ажилтнууд тохирох байдлыг нь тодорхойлох зорилгоор ТББ-ын хандивлагчдыг шалгах эрхтэй.
Ийм төрлийн хязгаарлалт нь Засгийн газраас санхүүжилтийг нь багасгах эсвэл ТББ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах шалтаг болж болзошгүй юм. Жишээлбэл, Монголын ЛГБТ нийгэмлэг, эмэгтэйчүүд, үндэстний цөөнхийн эрх тэгш байдлын төлөө ажилладаг хүний эрхийн байгууллагууд дээрх заалтад заасны дагуу асуудалтай тулгарч магадгүй.
ОХУ үүнтэй ижил төстэй хууль ашиглан ЛГБТ нийгэмлэгүүдийн бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа хүлээн аваагүй. Улмаар ийм төрлийн ТББ "хэт туйлширсан үйл ажиллагаа" явуулж байна хэмээн мэдэгдсэн. Энэ нь "хүн амын тоог цөөрүүлэх замаар ОХУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой хохирол учруулж байна" хэмээн тайлбарлав.
Хуулийн төсөлд татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна “олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг” ТББ-д төрөөс дэмжлэг үзүүлэх тухай тусгасан.
Мөн уг хуулийн төсөл нь Монгол Улсын Засгийн газрыг шүүмжилдэг аливаа байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй. Ашигт малтмалаар баялаг Монголд гадаадын хөрөнгө их хэмжээгээр орж байгаа нь авлигын түвшинд мөн нөлөөлж байна. Энэ жил /2019 он/ парламентийн 14 гишүүн, хоёр сайд, нэг дэд сайд болон бусад 33 өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас олон сая ам.долларыг завшсан гэдэг нь тогтоогдсон. Энэ мэдээлэл ил болсны дараа иргэний нийгмийн байгууллагынхан Засгийн газарт хариуцлага тооцуулах тал дээр өргөн хүрээний тэмцэл явуулсан.
Хараат бус судалгааны хүрээлэнгийн 2016 оны тайлангаас үзэхэд Монголд бүртгэлтэй ТББ-ын 20.3 хувийг ардчилал, сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ эзэлж буй юм. Хуулийн төсөлд татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна “олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг” ТББ-д төрөөс дэмжлэг үзүүлэх тухай тусгасан. Энэ нь төрийн тэтгэмж авахын тулд ТББ-ууд үйл ажиллагааны чиг үүргээ өөрчлөхөд хүргэж болзошгүй. Ингэснээр Засгийн газар ТББ-ын үйл ажиллагаанд илүү их оролцох боломж нь олдоно гэж үзэж байна.
Хэдийгээр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Монгол дахь ТББ-ын тогтолцоог сайжруулах шаардлагатай байгаатай санал нийлж байгаа боловч дээрх хуулийн төсөлд дутагдалтай талууд их бий гэж буй юм.
Ердөө гурван сая хүн амьтай Монгол Улсад бүртгэлтэй 21,040 ТББ бий. Гэхдээ үүнээс ердөө 8500 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 1992 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн суурин төлөөлөгч Крейг Кастанья "Монголд ТББ-уудтай холбоотой хууль тогтоомж, шинэчлэлийг боловсронгуй болгох, шинэчлэх шаардлагатай байна гэж гэдэгтэй залуучууд санал нийлнэ. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөг хязгаарлах замаар биш” хэмээн надад хэлж байсан.
Иргэдийн эрхийг хамгаалдаг ТББ-ын "амыг хаах"-ын тулд Монголын эрх баригчид ихэнхдээ терроризм, мөнгө угаах гэсэн хоёр нэр томъёг түгээмэл ашигладаг.
2. ГАДААДААС ИРЭХ САНХҮҮЖИЛТИЙГ ЗОГСООЖ МАГАДГҮЙ
Монголын ТББ-ууд гадаадын ивээн тэтгэгчдээс хэдий хэр хэмжээний дэмжлэг авах боломжтой болох вэ гэсэн асуулт гарч ирж байна. Монголын иргэний нийгэм байгууллагууд хүчтэй боловч эдийн засгийн асуудал, залуу филантропийн соёлын улмаас ТББ-ын үйл ажиллагаа олон улсын хандивлагчдын санхүүжилтээс хамааралтай байдаг. Тухайлбал, хүний наймааны улмаас хохирсон иргэдэд маш томоохон дэмжлэг үзүүлдэг мөн хүний эрхийг хамгаалахад чиглэсэн ажлууд хийдэг Хүйсийн тэгш эрхийн төв санхүүжилтийнхээ 90 хувийг гадны хандивлагчдаас авдаг.
2018 оны долдугаар сард Улаанбаатарт болсон "21-р зууны ардчилал" бага хурлын үеэр тухайн үед Хууль зүйн дэд сайд асан шинэ хуулийн төслийн талаар ТББ-ууд нэрийн доор үндэсний аюулгүй байдалд заналхийлж, терроризмыг хөгжүүлэхэд хүргэж магадгүй хэмээн мэдэгдэв. Иргэдийн эрхийг хамгаалдаг ТББ-ын "амыг хаах"-ын тулд Монголын эрх баригчид ихэнхдээ терроризм, мөнгө угаах гэсэн хоёр нэр томъёг түгээмэл ашигладаг болохыг хүний эрхийг хамгаалагчид болон хүний эрхийн ТББ-уудын олон улсын эсвэл дурдаж буй юм.
3.МОНГОЛЫН ТӨР ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ ДАРАНГУЙЛДАГ
Гуравдугаар сард /2019 он/ Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-тай хамтран шүүх засаглал, авлигатай тэмцэх байгууллагын хараат бус байдалд хязгаарлалт хийж эхэлсэн. Эдгээр байгууллагууд эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байгаа учир ийм арга хэмжээ авсан хэмээн тайлбарласан. Энэхүү алхам нь иргэний нийгмийн бүлгүүдийн дунд маш их шүүмжлэл дагуулсан боловч тэд төрийн тэргүүний шийдвэрийг хүчингүй болгож чадаагүй юм.
Тус хуулийн төсөл улс орны ардчилалд ямар хор хөнөөл учруулж болох талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ бол чамлахааргүй хүчин чармайлт.
Эх сурвалж: The Washington Post