“Махны үнэ 20 мянгад хүрчээ. Ер нь мах идэхгүй амьдардаг юм билүү” гэх мэт махны үнийн өсөлтөд дургүйцсэн иргэдийн сөрөг сэтгэгдэл цахимд ихээхэн тархаад буй юм.
Бид үүнтэй холбогдуулан “Хүчит шонхор”, “Барс”, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв, захуудыг зорьж махны үнэ өнөөдрийн байдлаар ямар байгааг судлалаа. Мөн махны худалдаачидтай ярилцав. Энэ үеэр “Бүх худалдааны захуудад махны үнэ 20 мянгад хүрсэн юм биш. Нэг зураг хараад нийтээр нь дүгнэлт хийх нь буруу. Тэр 20 мянгаар худалдаалж байсан махны лангуу “Нарантуул 2” захад байдаг. Махны үнэ өдөр бүр хэлбэлздэг. Ямар зэрэглэлийн мах гэдгээс шалтгаалан үнэ өөрчлөгддөг гэсэн үг. Бид гар дээрээс худалдаа хийдэг. Тиймээс махаа 20 мянгаар зарж байсан махны худалдаачин 20 мянган төгрөг гэж үнэ бичсэн ч үйлчлүүлэгчдэдээ хямдруулж өгч байсан байх” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж байлаа.
“Хүчит шонхор” захад:
- Үхрийн мах 10,000-12,800 төгрөг
- Адууны мах 8,000-8,500 төгрөг
- Хонины мах 9,500-12,000 төгрөг
- Ямааны мах 8,300-9500 төгрөгийн үнэтэй байв.
Тус захад 20 орчим жил мах худалдаалж буй эмэгтэй, Манай захын махны үнэ ченжээс хамааралтай биш. Цаанаасаа ирж байгаа үнэ л өсөөд байгаа юм. Зоорины, нөөцийн мах байхгүй болсон. Дандаа шинэ мах худалдаалж байна. Жилийн жилд махны үнэ өсөж байгаа нь ажиглагдаж байна. Мөн хүмүүсийн худалдан авах чадвар буурч байна. Өдөрт дунджаар таван ширхэг гулууз зардаг байсан бол одоо тэр тоондоо ч хүрч чадахаа байсан. Хүмүүс таван кг мах ч худалдан авч чадахгүй байгаа нь харагдаж байна. Коронавирус тархсантай холбоотойгоор “Хүчит шонхор” зах түрээсээ 50 хувь хөнгөлсөн удаа бий. Энэ нөхцөл байдлыг ойлгож байгаа нь сайшаалтай хэмээв.

“Хүчит шонхор” захад үхрийн махны лангууны худалдагч, Мах бүр ангилалтай байдаг. Социализмын үед 1-3 дугаар зэргийн мах гэж эрэмбэлдэг байсан. Энэ одоог хүртэл бий. Би дундын хоёрдугаар зэргийн үхрийн мах борлуулж байна. Нэг үхрээс дунджаар 25-40 кг яс хаядаг. Мах бол хаягдлаа хасаж бодохоор үнэтэй тусдаг. Худалдан авалт жил жилийн хаврын цагт багасдаг. Орон нутгуудад зуншлага тааруу байна. Иймээс махны үнийг өндөр барьж байна гэж ажиглаж байна. Манай “Хүчит шонхор” зах дээр махны үнэ 20 мянган төгрөг хүрсэн удаа байхгүй. Хамгийн үнэтэй гуяны мах 17 мянгад хүрч байсан. Одоо махны үнэ буурах байх. Мөн хил хаалттай тул хятадууд мах авахгүй байгаа болохоор махны үнэ харьцангуй тогтвортой байна гэлээ.
“Барс” худалдааны төвд:
- Үхрийн мах 13,500-16,000 төгрөг
- Адууны мах 10,000 төгрөг
- Хонины мах 10,000-11,000 төгрөг
- Ямааны мах 8,500-10,000 төгрөгийн үнэтэй байв.

Махны тарган эсэхээс хамаарч үнэ нь өөр, өөр байдаг. 28-35 кг эр хонь нэгдүгээр зэрэглэлийн мах учир кг-ын үнэ нь харьцангуй өндөр байдаг. Мөн 240 кг-аас дээш үхрийн мах нэгдүгээр зэрэглэлд багтах ба зөөлөн, сайхан амттай байдаг. Энэ төрлийн махыг бид 16-17 мянгаар худалдаалж байна. Шулсан үхрийн мах 14 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хүмүүс махны зэрэглэлийн ялгааг анзаарч ялгахгүйгээр үнэ хэт өндөр байна гэх нь бий гэсэн юм.
“Алтжин Бөмбөгөр” худалдааны төвд:
- Үхрийн мах 12,500-16,000 төгрөг
- Адууны мах 10-11,000 төгрөг
- Хонины мах 11,000-12,500 төгрөг
- Ямааны мах 8,500-9000 төгрөгийн үнэтэй худалдаж байлаа.

Махны үнэ нэг жилийн дотор нэлээн өслөө. Өнгөрсөн жилийн өдийд нэг кг хонины махыг 7,500-9,000 төгрөгөөр зардаг байсан. Харин энэ жил 12,000-12,500 төгрөгөөр худалдаалж байна. Иргэд махны худалдаачдыг үнэ өсгөж байна гэж бухимддаг. Гэтэл махны ченж нар л энэ үнийн өсөлтөд хамаатай байх гэж бодож байна. Бид шинжилгээний бичигтэй махыг нэг хүнээс тогтмол худалдан авч борлуулдаг хэмээлээ.