Ард олны дунд “Завханы” гэсэн тодотголтой явдаг, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр “Завхан гол”, “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Төөрөг тавилан”, “Тэс мөрөн ээж”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо”, “Хань минь” зэрэг олон дуу дуулсан. Өөрийн гэсэн өвөрмөц, зөөлөн, уянгалаг өнгөөрөө бусдаас ялгардаг түүний дуулсан дуу бүхэн хит болон сонсогчдод хүрдэг гэвэл нэг их хилсдэхгүй байх аа.
-Таныг Завхан нутгийнхаа малчдад зориулсан тоглолт хийсэн гэдгийг сонслоо?
-Тийм ээ. Завхан аймгийн Улиастай сумын нутгийн зөвлөл, “Очирваань уул” уран бүтээлчдийн холбоо, Завханы спортын холбоо санаачлан энэхүү хандивын тоглолтыг хийсэн. Энэ тоглолт маань цас зудтай байгаа хүнд үед нь аймгийнхаа малчдад жаахан ч болсон сэтгэлийн дэм тус болох болов уу. Манай тоглолтод Завхан аймгаас төрөн гарсан соёл, урлаг, спортын гавъяатууд, залуу уран бүтээлчид, улс төрч, бизнесменүүд болон улс аймгийн алдар цолтой бөхчүүд маань оролцсон. Ер нь нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүхний хамтарсан тоглолт болсон. Бөхчүүд маань хүртэл дуулна гээд дуулсан. Олон хүний дэм хүч оролцоо шингэсэн сайхан тоглолт болсон.
-Цас, зудтай байгаа нь малчдын буруу биш ч гэсэн. Өөрсдийн хувийн өмч болсон малдаа өвс, хадлан тэжээлээ сайн бэлтгэж базаагаагүй нь тэдний буруу биш гэж үү?
-Мал сүрэг хувийн өмч ч гэсэн хотын биднийг хүнс, улс эх орны маань оршин тогтнолыг хангах түүхий эд, баялаг нь шүү дээ. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гээд хуулиар заачихсан. Тэгээд ч дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэсэн үг байдаг. Мөн тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал ч гэдэг. Эх орныхоо эрдэнэт баялаг мал, сүргээ бид хамтын хүчээр хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм. Хурдан морь, найр наадам гэж зун, намрын сард цалгар назгай явдаг малчдын буруу бий.
Байгаль дэлхийтэй зүй бусаар харьцдаг бодлогогүй уул уурхайг хөгжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах болсон. Мөн дэлхийн дулаарал, цөлжилт, ган, зуд, мал хэт өсөөд бэлчээрийн даац алдагдсан гээд сөрөг зүйл олон байгаа. Хавар, зун нь бороо орохгүй ган болохоор намар нь малчид ямар хадлан тэжээл авах билээ. Үүнд л төр засгийн мэргэн бодлого хэрэгтэй. Тэрнээс биш УИХ-ын гишүүд ард түмэндээ 70 мянган төгрөг, өөрсдөө 76 тэрбумыг хувиарлан авах нь эрүүл үзэгдэл биш болов уу. Ер нь ард түмэн бидэнд төрийн мэргэн бодлого дутагдаад байна. Ган, зуд болохоос нь өмнө урьдчилан сэргийлж малчдаа хамгаалж чадахгүй байгаа нь магадгүй төрийн муугийнх байх.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Танай “Очирваань уул” холбооныхоо студийн талаар яриач?
-“Очирваань уул” холбоог байгуулж дэргэд нь “Дуулал” гэсэн студийг байгуулсан. Энэ студид маань залуу дуучид дуугаа бичүүлдэг. Төр засаг миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж гавьяат гэсэн алдрыг хайрласан. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг чамгүй л хүртлээ. “Агтны хариу жилдээ. Аяганы хариу өдөртөө” гэсэн үг байдаг даа. Тийм болохоор хариуг нь бага ч гэсэн хариулахгүй бол болохгүй гэж бодоод залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор энэ студиэ байгуулсан.
- Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?
-Саяхан “Таван цаг” гэсэн нэртэй шинэ цомог гаргасан. Одоо “Дөрвөн цаг” нэртэй хоёр дахь цомгийнхоо ажилд ороод явж байна. Яруу найрагчдаас сайхан хэд хэдэн үгтэй дууны шүлэг ирээд байгаа. Зарим нэгэнд нь ая хийгээд эхэлсэн.
-Сүүлийн хоёр цомгоо яагаад таван цаг, дөрвөн цаг гэж нэрлэсэн юм бэ?
-Хүмүүс бас сонирхож асуугаад байгаа. Зарим хүн буруу утгаар нь ойлгоод байх шиг. Ямар муухай нэр вэ. Харьж яваа насны цаг хугацаа, бурхны орон руу буцах цаг чинь дөрөв, таван цагаар хорогдож байна гэсэн утга … гэх мэт. Гэхдээ би зүгээр л ийм нэр өгмөөр санагдаад өгсөн юм. Хүний сонирхол анхаарлыг татсан, этгээд гэхэд хаашаа юм, ийм нэр өгсөндөө харин би баяртай байгаа. Аливаа нэр ямар ч нууц утга санаа агуулж болно шүү дээ.
-Бие даасан тоглолтоо хэзээ хийх гэж байна вэ?
-Уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж хөдөлмөрлөж байгаа шүү гэдгээ олонд харуулж, шинэ уран бүтээлээ танилцуулж тайлагнах зорилгоор жилд нэг боловч тоглолт хийхийг боддог. Гавьяат Д.Эрдэнэбат эмэгтэйчүүддээ зориулан “Мартын 8”-нд хамтарсан гоё тоглолт хийе гэж ярьсан. Цаг зав багатай төрийн алба хашдаг болохоор Д.Эрдэнэбат гавъяатын ажлын боломж нь гараагүй. Бид хоёр жил гарны өмнөөс л хамтарсан тоглолт хийх талаар ярилцсан. Чухам хэзээ түүнд цаг зав гарахыг мэдэхгүй.
-Урьд нь та С.Жавхлантай тоглолт хийж байсан. Д.Эрдэнэбат гавьяаттай заавал хамтарсан тоглолт хийх шаардлага байгаа юм уу?
-Заавал хамтарсан тоглолт хийх шалтгаан байхгүй. Уран бүтээлч хүн хувийн эрх ашгаа бодож, ашиг харсан нэгэн хэвийн уйтгартай тоглолт хийгээд байвал, ур чадварын хөгжил дэвшил зогсонги байдалд орж мөхдөг. Ашиг биш ард түмнээ л нэгдүгээрт тавих нь зөв. Хүмүүс мөнгөө төлөөд алжаал ядаргаагаа тайлж, сэтгэл санаагаа тайвшруулж, хөгжөөх, эерэг сайхан цэнэг авах гэж ирж байгаа гэдгийг ойлгож ухамсарлах нь зүйтэй. Тийм учраас арай өөр маягаар сонсогчдод дуугаа хүргэхийг боддог. Жавхлан миний дууг, би Жавхлангийн дууг дуулсан нь хүмүүст арай л өөр мэдрэмж түрүүлсэн байх.
-С.Жавхлан хамтарсан тоглолтын дараа таныг олон дууг булааж, цомог гаргаж ашиг олсон нь буруу гэж хүмүүс ярьдаг. С.Жавхлан таны зөвшөөрөлгүй дуунуудыг чинь өөрийн болгосон юм биш үү?
-С.Жавхлан миний дууг булааж чадахгүй ээ. Хүмүүс миний төлөө санаа зовж, миний дуунуудыг хамгаалж байгаад нь би их баярлаж байна. Ард түмэндээ баярлалаа гэдгээ уламжилъя. Нийтийн дуу гэдэг нийт ард түмний л өмч байх ёстой. Тэрнээс биш хэн нэг нь дангаараа өмчлөх нь буруу гэсэн үзэл бодлыг би баримталдаг. Дуучид “Алгирмаа”, “Хандармаа”, “Аргагүй амраг”, “Хулсан ташуур”, “Арван тавны сар” зэрэг ардын дууг би эхэлж дуулсан, чи дуулах ёсгүй гэж өмчлөөд байдаггүй биз дээ. Надад 300 гаруй дуу бий. Энэ дууг би өмчлөөд бусдад өгөхгүй бол надтай цуг л энэ дуунууд мөхөх болно. Би С.Жавхланд дуртай 10 дуугаа шилж аваад дуул гэсэн юм. Харин ч би С.Жавхлан дүүдээ их баярлаж явдаг шүү. Тэр намайг дууриалгүй, өөрийнхөөрөө, өөрийн дуулах чадвар, арга барилаар дуулсан. Ингэж дуулсан нь олонд хүрч чадлаа.
-Таны хоолойны өнгөтэй адилхан өнгөөр дуулдаг хүмүүс байдаг. Танд сонсоход ямар санагддаг вэ?
-Зарим хүн надтай адилхан дуулах гээд байдаг. Дууриамал хиймэл зүйл гэдэг хүний сэтгэлд хэзээ ч хүрэхгүй. Надтай адилхан дуулж байгаа юм шиг байв ч аялгуу, айзам хэмнэл, өнгө, нугалаа хиймэл, зохиомол байгаа нь харагддаг юм. Дуучин хүн бусдыг хуулж дуулахгүй. Дууг өөрийн болгож сэтгэлээсээ дуулбал сонсогчдод илүү хүрдэг.
Дуучин Цэрэнчимэдтэй Мөнхбат, гавьяат Банзрагчтай дуучин Л.Банзрагч адилхан дуулж байгаа юм шиг сонсогддог биз. Тэгвэл тэдэнтэй дуулах өнгө, хэмнэл нь адил боловч Л.Банзрагч, Мөнхбат нар өөрсдийн дуулах ур чадвар, арга барилаар дуулж байгаа нь их өөр. Энэ нь тэдний хөдөлмөрч сайн чанар юм. Дуучид ийм л өөр өөрийн дуулах арга барилтай байвал сайшаалтай санагддаг.
-Шинэ залуу дуучид дуулах арга барил, уран бүтээлийн зөвлөгөө танаас авъя гэж ханддаг уу?
-Оюутнууд ханддаг л юм . Шинэ залуу дуучдад боломжийнхоо хэрээр тус болохыг хичээдэг. Манай дуу бичлэгийн студийн дэргэд гурван ч хамтлаг бий. Нийтийн дуу, этник урсгалаар дуулдаг, поп чиглэлийн хамтлаг, мөн хип хопын “Эрх чөлөө” хамтлаг байгаа. Би чинь залуудаа поп эстрадын дууг илүү сонирхдог байлаа.
Дэлхийд алдартай 1970-аад оны үе эд хүчээ авч байсан “ABBA”, “BONEM”, “SMOKI” хамтлагийн дууг их сонсдог байсан. Үсээ ургуулж, гитар хөгжим тоглож эстрадын дуу дуулдаг байлаа. Ер нь нийтийн дуу дуулна гэж бодож байгаагүй шүү. Нэг мэдсэн чинь нийтийн дуу руу орчихсон. Залуу насандаа хийж чадаагүй мөрөөдлөө одоо гүйцээж биелүүлье гэж поп болон хип хоп урлагийг сонирхдог залуусаа дэмжиж ажиллаж байгаа.
Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/