- Та Монголд ирээд жил гаруй болжээ. Монголын нөхцөл байдалд хэр дасаж байна вэ?
- Монголд дасан зохицоход анхнаасаа их амархан байсан. Учир нь Канадтай цаг агаар, байгалийн онцлогийн хувьд ижил төстэй зүйл их бий. Түүнээс гадна монголчууд элэгсэг, найрсаг учраас хэн ч дасан зохицоход маш хялбар байдаг байх. Тиймээс энэ сайхан оронд суурьшиж, таашаан аж төрөх нь анх ирсэн өдрөөс минь л маш амархан байсан.
- Та Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэв?
- Өнгөрсөн жил миний анхны Цагаан сар тохиосон. Мэдээж уламжлал ёсоор монгол үндэсний дээл өмсөн монгол түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн. Гэхдээ албан ёсны арга хэмжээнд оролцсон нь Бөхийн өргөөнд болсон ба Цагаан сарын албан ёсны нээлтийн ёслолд уригдаж, Элчин сайдын яамны хамт олонтойгоо цуг зочилсон.
- Энд байхдаа та чөлөөт цагаа та хэрхэн өнгөрүүлж байна вэ?
- Би амралтын өдрүүдэд, гадаа тийм ч хүйтэн биш үед ноходтойгоо хамт гарч явган аялал хийдэг. Хэрэв боломж олдвол Улаанбаатарыг тойрсон ууланд гарах дуртай. Зун хэд хэдэн удаа хөдөө явсан. Би ер нь аялах дуртай. Энэ үнэхээр сайхан. Надад одоохондоо хараахан боломж гараагүй ч удахгүй Монголын илүү сайхан байгалийг үзэх цаг ирнэ гэж найдаж байна. Би мөн цанаар гулгадаг. Тиймээс цас ханзрахаас өмнө цанаар гулгахаар төлөвлөж байна.
- Хоёр улсын дипломат харилцаа тогтоогоод бараг хагас зууныг үджээ. Өнгөрсөн хугацаанд бидний ололт амжилт юу байв?
- Түүхийн хувьд Канад улс уул уурхайн салбарт томоохон түнш байсаар ирсэн. "Оюутолгой" ордыг илрүүлэхэд ч Канад байсан. Энэ бол Канадын Монгол улсад үлдээсэн хамгийн том өв байх.
Тэр цагаас хойш олон хүнийг ажлын байраар хангаж, улсад маш их орлого авчирсан учраас бидний бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт бол Монгол Улсын хамгийн том уг төсөл юм. Энэ нь Монгол Улсын хөгжилд дэмжлэг болсон. Одоогийн байдлаар энэ бол бидний хамгийн том өв юм.
Мэдээж хэрэг, тэр цагаас хойш бид ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдал зэрэг бусад олон салбарт нягт хамтын ажиллагаатай болсон. Бид уул уурхайн, хөдөө аж ахуйн салбараас гадна худалдаагаа төрөлжүүлэхийг хичээсээр ирсэн.
Тиймээс зөвхөн уул уурхайн салбараас гадна түншлэл, харилцаагаа өргөжүүлсэн. Манай Парламентын дарга Жорж Ж.Фьюри хэдэн жилийн өмнө Монголд айлчилсан юм. Мөн 10 гаруй жилийн өмнө манай амбан захирагч айлчилж байлаа.
Саяхан Б.Батцэцэг сайд 50 жилийн ойн хүрээнд Канад улсад айлчилсан. 2024 онд Энэтхэг-Номхон далайн бүсийг хариуцсан Канадын худалдааны төлөөлөгч ирээд буцлаа. Олон жилийн турш цөөнгүй харилцан айлчлалыг хийлээ.
- Манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа ямар түвшинд байгаа вэ?
- Газарзүйн байрлалаас хамаарч манай хоёр орны худалдааны харилцаа тийм ч их биш. Гэхдээ бид Монгол руу жилдээ 30.7 сая орчим доллар бүтээгдэхүүн экспортолдог. Энэ нь ихэвчлэн уул уурхайн машин механизм, үнэт чулуу, металл, тусгай багаж хэрэгсэл, цахилгаан бараа юм.
Мөн бид Монголоос 3.1 сая долларын бараа, тэр дундаа ноолуур, ноолууран бүтээгдэхүүн импортолдог. Бид үргэлж шинэ боломж, бизнес хийх шинэ арга замыг эрэлхийлдэг, түүнийгээ ч өргөжүүлэхийг хүсэж байна.
Жишээ нь Канадад үйлдвэрлэдэг “Белл” маркын нисдэг тэргийг Монголд нийлүүлнэ. Бид кибер аюулгүй байдлын Blackberry технологийг Монголд борлуулах боломжийг судалж байна. Цаашлаад ирээдүйд хэрэгжүүлж болохуйц өөр боломжуудыг эрэлхийлж байгаа.
Манай хоёр улс сайхан нөхөрлөл, гайхалтай харилцаатай. Бид жендэрийн тэгш байдал, хүний эрхийг сурталчлах зэрэг олон зүйл дээр үнэт зүйл ижил тул бид хамтдаа хийх зүйл их байна. Тиймээс хоёр улсын хооронд ирээдүйд сайн сайхан зүйлийг л харж байна. Бид энэ харилцааг улам өргөжүүлэхэд анхаарч байгаа.