Дайныг дуусгах төлөвлөгөөг танилцуулав.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нийгмийн сүлжээгээр дамжуулан дайныг дуусгах төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрээр “Энх тайвныг бүрэн тогтоохын тулд би АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүчтэй удирдлага дор хамтран ажиллахад бэлэн байна. Юуны өмнө ОХУ-тай хоригдлуудыг солилцож, дараа нь агаарын болон тэнгисийн дайралтуудыг харилцан зогсооно” гэжээ.
Агаарын дайралтад пуужин, холын зайг туулах чадвартай дронууд, тэсрэх бөмбөгүүд багтана гээд ОХУ эдгээрийг тус улсын эрчим хүч, иргэний байгууламжуудыг нураах зорилгоор ашиглаж байна гэсэн байна.
Мөн АНУ-тай хамтран ажиллаж, урт хугацаатай энхийн гэрээ байгуулахыг зорьж байна гэжээ. Зеленьский дайны турш дэмжсэн АНУ-д талархаж, Вашингтонтой уул уурхайн гэрээ байгуулахад бэлэн болсноо онцолжээ.
Тэрээр АНУ-ын Украинд үзүүлдэг байсан цэргийн дэмжлэгээ зогсоосон талаар дурдсангүй. АНУ-ын эрх баригчид тусламжийг зогсоох шийдвэрийг энэ сарын 3-нд хоёр Ерөнхийлөгч Цагаан ордонд уулзсаны дараа гаргасан юм.