УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 оны хооронд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Улсын дээд шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Уг хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Улсын дээд шүүхэд дараах хүсэлтийг илгээжээ.
Энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулахад “Д.Цогтбаатар гишүүний ирүүлсэн албан бичигт хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор хариу хүргүүлэх болно. Уг албан бичгийн хүсэлтийг хууль, эрх зүйн үүднээс судалж байна. Судалж үзсэний дараагаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө” гэлээ.