Монгол хүний амны хөндийн онцлогт тохирсон мөнгөжүүлсэн үс бүхий шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж буй шүдний эмч Анагаах Ухааны доктор Э.Ануударьтай ярилцлаа.
Түүний хувьд Куба улсад бакалавр, Японд Анагаах Ухааны докторын зэргээ хамгаалсан бөгөөд шүдний эмч мэргэжлээр 16 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсад шүдний цоорол их байгаа тул үүнтэй тэмцэхээр тэрбээр монгол хүний онцлогт тохирсон шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэх ажлыг амжилттай эхлүүлэн, бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад буй юм.

-Энэхүү сойзны онцлог, давуу талыг дурдахгүй юу?
-Монголчуудын хацар завж хэсгийн булчин том, зузаан байдаг учир импортын сойзны толгой нь амны хөндийн хамгийн арын хэсгүүдэд буюу ар талын араа шүднүүдэд хүрч, цэвэрлэж чаддаггүй. Үүнээс болоод хэдийгээр шүдээ угаагаад байгаа боловч шүд цоорсоор байна.
Байнгын өнгөртэй явснаас монголчуудын 95 хувь нь араа шүдний цооролтой байдаг. Бидний үйлдвэрлэж буй сойзны толгой жижиг буюу монгол хүний амны хөндийн онцлогт тохирсон.
Түүнчлэн сойзны үс нь мөнгөжүүлсэн нэгдэл агуулсан тул бактерийн өсөлт үржлийг дарангуйлдаг. Мөн сойзны үс хэт зөөлөн биш учир шүдний гадаргуу дахь өнгөрийн хуримтлалыг сайн арилгадаг. Сойзны бариул хэсгийг гарт барихад эвтэйхэн, хэрэглэхэд тухтай байдлаар хийсэн.

-Бүтээгдэхүүний түүхий эдийг хэрхэн шийдэж байна вэ. 100 хувь Монголдоо үйлдвэрлэж байгаа юу?
-Хэдийгээр олон хүн Хятад улсад үйлдвэрлээд оруулж ирж зарахыг зөвлөдөг байсан ч бид эх орондоо технологийн ноу-хаутай байх ёстой учраас Монгол Улсдаа 100 хувь үйлдвэрлэж байна.
Түүхий эдийн тал дээр Монголд үйлдвэрлэх боломж байхгүй тул бид шүдний сойзны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч брэндээс сойзны үсийг худалдан авч чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьж байгаа юм.
Ковидын үед хил хаагдахад бид бусад орноос хамааралтай улс гэдгийг хүн бүр ойлгосон байх. Үйлдвэрлэлийг Монголдоо хийх нь олон хүндрэл бэрхшээлтэй ч монголчууд бид шүдний цооролтой, импортын барааны хамааралтай, улс орон нь нэг л хэвийн байдалд байх нь буруу гэж миний хувьд боддог.

-Үйлдвэрлэл явуулах, тоног төхөөрөмж худалдаж авах санхүүжилтийг хэрхэн босгов?
-Хөгтэй явдал ярихад, Жижиг дунд үйлдвэрлэлд төслөө өгөөд 200 гаруй төслөөс эхний 10-т шалгараад мөнгөө авах гээд яаман дээр очсон боловч санхүүжилтгүй гээд манай төслийг буцаасан. Гэвч бид иргэдийн шүдний цооролгүй ирээдүйн төлөө гаднын санхүүжилтээс өндөр хүүтэй зээл аван үйлдвэрлэлээ эхлүүлээд явж байна.
Монголд үйлдвэрлэв гэхээр маш үнэтэй тусах гээд байдаг. Үнэхээр ч бодит байдал дээр тийм байхаас өөр аргагүй юм билээ. Гэхдээ бид санхүүгийн эрсдэлээ үүрээд хүмүүст хамгийн боломжийн байдлаар үнээ тооцоолоод нэг ширхэг сойзыг 6000 төгрөгөөр борлуулж байгаа.
Шүдний сойз нь ахуйн хэрэглээ биш эрүүл мэндийн хэрэгсэл юм. Өдөрт гурван удаа шүдээ угаахад л цооролгүй байх бүрэн боломжтой.
-Яагаад үйлдвэрлэл хөгжсөнөөр шүдний цоорол буурна гэж үзэж байгаа вэ?
-Үйлдвэрлэл эрхэлснээр бид бүтээгдэхүүнтэй болно. Бүтээгдэхүүнээ зараад бид мөнгөтэй болох боломжтой. Мөнгөтэй болсноор бид эрүүл мэндийн боловсролд тасралтгүй хөрөнгө оруулах боломжууд бий болж байна.
Мөн дэлгүүрт шүдний эмч нарын зөвлөдөг сойз тэр бүр байдаггүй. Бид маш олон жил гаднын шүдний сойзыг хэрэглэж ирсэн. Гэвч энэ олон жил биднийг сойз худалдаж аваарай гэдэг мэдээллийг өгч байснаас биш бидэнд зохистой эрүүл мэндийн боловсрол олгосон уу гэвэл асуудалтай.

-Энэхүү бизнесийг эхлээд явж байхад тулгарч буй саад юу байна вэ?
-Мэдээж маш олон саад бэрхшээл тулгарсан. Гэвч бидэнд бууж өгөх эрх байгаагүй. Би өмнө нь шүдний цоорлыг эмчилдэг сан ажиллуулж, хүүхдүүдийн шүдний цооролтой тэмцэхэд мөнгө хандивлаач гэж гуйхдаа асуудлыг ингэж шийдэхгүй юм байна гэдгээ ойлгосон.
Бидний хувьд ЖДҮ-ээс хөрөнгө оруулалт авч чадаагүй, өндөр хүүтэй зээл авч хийж байгаа нь мэдээж хамгийн том бэрхшээл болоод байна. Одоогоор бүтээгдэхүүнээ хүргэлтээр худалдаанд гаргаж байгаа бөгөөд сүлжээ дэлгүүрүүдэд тавиулъя гэхээр ижил төстэй бараа их байгаа гэсэн шалтгаанаар тэр бүр авдаггүй.
Ер нь монгол хүний зан төлөвийг ажиглахад бид шүдээ өвдөхөөс нааш анхаардаггүй, шүдний сойзоо сольдоггүй ард түмэн юм билээ.
Гэхдээ монголчууд манай бүтээгдэхүүнийг маш таатайгаар хүлээн авч дэмжиж байгаад бид өдөр тутамдаа урам зориг авч байна. Цаашдаа ер нь амны хөндийн бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Монголд үйлдвэрлэж буй шүдний сойзны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
Гэрэл зургуудыг Б.Даваа