Хөл нь хугарсан хирсэнд мэс засал хийж, тэрбээр хөл дээрээ боссон байна. Энэ нь дэлхийн түүхэд энэ төрлийн амьтанд мэс засал хийсэн анхны тохиолдол юм.
Ноусли сафари цэцэрлэгт хүрээлэнгийн Амара хэмээх дуудлагатай хоёр настай цагаан хирсний хугарсан хөлд мэс засал хийжээ.
Гэмтсэн хирсийг хэрхэн анагаах талаарх туршлага мэс заслын эмч нарт маш бага байсан тул моринд хийдэг мэс заслын аргачлалыг Амараад туршжээ.
Гэмтсэн хирс дөрвөн долоо хоногийн турш гипс зүүсний дараа хөл дээрээ ямар нэгэн бэрхшээлгүй явах болжээ. Энэ оны эхээр Амараагийн баруун урд хөл нь доголж эхлэхэд нь рентген шинжилгээгээр хартал улны яс нь хугарсан байжээ.
Түүний бэртэлтэй төстэй буюу гэмтсэн хирсийг хэрхэн анагаах талаарх туршлага мэс заслын эмч нарт маш бага байсан тул моринд хийдэг мэс заслын аргачлалыг Амараад туршжээ.
Мэргэшсэн мэс засалч, мэдээ алдуулагч эмч, сувилагч, амьтан асрагч, туслах ажилтнууд гээд малын 10 хүний баг мэс заслыг хийсэн бөгөөд тэдний хувьд ч энэ нь анхных аж.
Хагалгааны дараа Амараагийн хөлийг бүрэн гипстэж, хөдөлгөөнийг багасгахын тулд хашаанд хорьсон байна.
Носли Сафаригийн амьтад түүнийг Меру хэмээх ээжтэй нь хамт байлгаж, шалыг нь резинэн дэвсгэр, сүрлээр хучиж тохь тухтай орон зай гаргаж өгчээ.
Эх сурвалж: BBC