НЗДТГ-аас хууль бусаар хувьд шилжсэн нийслэлийн өмч хөрөнгийг буцаан авч, дуудлагаар худалдах, түрээслэх ажлыг үе шаттай зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр дэх “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын дуудлага худалдааг өнөөдөр 11.00 цагт шууд дамжууллаа.
Дашчойлин хийдийн ард, Гаалийн ерөнхий газрын хажууд байрлалтай, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилгыг акталж, газрыг чөлөөлж, цэвэрлэжээ.
Уг талбайд 12-оос дээш өндөртэй, үйлчилгээний газар, орон сууц, оффисын зориулалтын барилга барих боломжтой бөгөөд ус, дулаан хангамж, ариутгах татуурга зэрэг техникийн нөхцөлүүд нь шийдэгдсэн хэмээн хотын дарга Х.Нямбаатар танилцуулж, барилгын салбарт бизнес эрхлэгч иргэн, ААН-үүдийг өргөнөөр оролцохыг урьж байсан юм.
Дуудлага худалдааг Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулсан бөгөөд 27 иргэн, ААН дуудлага худалдаанд оролцлоо.
Өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах эрхийн зөвшөөрөл бүхий уг газрын дуудлага худалдааны анхны үнэ 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлсэн. Дуудлага худалдааны өмнө 10, 20, 30, 40, 50 сая төгрөгөөр үнийг дуудна гэж журмыг танилцуулав.
Оролцогчид 10, 20, 30 саяар дуудаж эхэлсэн ч удалгүй 50, 50 сая төгрөгөөр өсгөсөөр Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаас хойш 90 метр зайтай хотын төвийн энэ газрын үнэ 30 минутын дотор үнэ 5 тэрбум төгрөгт хүрсэн бол 9.3 тэрбум төгрөгт хүргэсэн оролцогч ялагч болжээ. Ялагч дуудлага худалдааны үнийг 14 хоногт төлөх үүрэгтэй.