gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Огцрох амархан VS Ухаа худгаа авъя - Цагдаа нар хаачив

О.Батхишиг
Нийгэм
2025-05-22
90
Twitter logo

Эрх баригчаас орлогоо тайлагнаж, огцрохыг шаардсан иргэдийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд найман өдрийн турш үргэлжилж байна. Шаардлагыг нь хүлээж авах хүртэл жагсагчид өдөр бүр 20:00 цаг хүртэл хуулийн хүрээнд тайван жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн ч, аюулгүй байдлыг нь хангах хууль сахиулагчид хангалтгүй ажиллаж байна.
 
Жагсаалын долоо дахь өдрөөс эхлэн “Ухаа худгаа аваръя” гэх нэрийн дор өөр иргэд төв талбай дээр жагсаж эхэлсэн. Энэ үеэр “Огцрох амархан” жагсаалд оролцогчдыг хаших, турхирах, биед нь халдахыг завдсан тохиолдол гарсаар байна. 

Сууж байгаа жагсагчийг ардаас нь өшиглөх, түлхэх, цохих зэрэг үйлдлүүдийг иргэд баримтжуулан цахим сүлжээнд байршуулсаар. Гэвч талбай дээр байсан хоёр гуравхан цагдаа  ажиглагчийн байр сууринаас хэтэрсэнгүй.  

Жагсагчид зөрчилдөөнд хүрвэл хэрхэх, цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт тавьж байгаа. Жагсаал цуглаан зохион байгуулагчид жагсагчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг нэгдсэн зохион байгуулалтаар хангах зохицуулалт бий" гэлээ.

Гэвч өчигдрийн жагсаалын үеэр ажиглахаас илүү анхаарах зүйлс байсан. Хуульд цагаан дээр хараар энэ зохицуулалтыг хэрхэн бичсэнийг харвал, Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-ийн 13.1-д:
“Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй”  гэж заасан байдаг.

Мөн дээрх хуульд “Нэг газарт, нэгэн зэрэг хоёр ба түүнээс дээш жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж заасан ч, сүүлийн хоёр өдөр хуулийн энэ заалт зөрчигдөж, хяналтгүй нөхцөл үүсээд байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан