Өнгөрсөн ням гараг буюу долоодугаар сарын 21-ний өдөр дэлхийн түүхэнд хамгийн халуун өдөр болсныг Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн албанаас мэдээлжээ.
Ням гарагт агаарын температур цельсийн 17.09 хэмд хүрсэн нь 1940 онд тэмдэглэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн халуун өдөр болсон аж.
Өнгөрсөн оны долоодугаар сард мөн агаарын температур цельсийн 17.08 хэмд хүрсэн нь дэлхийн түүхэнд хамгийн халуун өдөр болсон хэмээн зарлаж байв.
Агаарын температур сүүлийн 13 сар дараалан өмнөх оны мөн үеүдээс давж халсан хэмээн тус байгууллагаас мэдээлсэн. Энэ нь цаашдаа ч агаарын температурын хэм нэмэгдэх төлөвтэй байгааг харуулж байна гэв.
Сүүлийн өдрүүдэд АНУ, Европ, ОХУ-д хэт халалт үргэлжилж буй. 2023 он дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болсон бол зарим эрдэмтдийн үзэж буйгаар энэ жил шинэ рекорд тогтоож болзошгүй байна.
Эх сурвалж: Aljazeera