gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Гал түймрийн 40 дуудлагаас 31 нь модны хөвөн шатааснаас үүдэлтэй байна”

Б.Сондор
Нийгэм
2024-06-19
5
Twitter logo

Манай улсад хамгийн өндөр тархацтай модны төрөл бол улиас бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын дунд үеэс хойш бидний хэлж заншсан модны хөвөн буюу боловсроогүй үр нь гудамж талбай, олон нийтийн газар их хэмжээгээр унасантай холбоотой нийслэлийн хэмжээнд сүүлийн 2 хоногт бүртгэгдсэн гал түймрийн 40 дуудлагаас 31 нь модны хөвөн шатсан гэх дуудлага мэдээлэл байна.

Бага насны хүүхдүүд сониуч зангаар хөвөнг шатааснаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж байна

Энэхүү модны хөвөн нь нь шатамхай чанартай тул иргэд тамхины иш санамсаргүй хаях болон бусад санаатай үйлдлээс гал түймэр гарах, бага насны хүүхдүүд сониуч зангаар хөвөнг шатааснаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж  болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул иргэд та бүхэн өөрсдийн үйлдэлд хянамгай хандаж, хүүхэд багачуудад үлгэр дуурайлтай байх, тэдэнд модны хөвөн шатаасны улмаас үүсэж болох хор хохирлын талаар сайтар хэлж  ойлгуулах шаардлагатай байна.

Мөн амралт зугаалгын үе эхэлж гэр бүлээрээ хөдөө орон нутагт зорчих, аялах, бага насны хүүхдийг өөрийн асрамжаас гадна хөдөө ах дүү, эмээ өвөөгийнд амраах зэргээр гол мөрөн бүхий газар, мал ахуйн орчинд амрах үед нь эцэг, эх, асран хамгаалагчаас бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүй гол, мөрний эрэг дагуу тоглуулахгүй байх болон байгалийн болон ахуйн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж  байна.

Бид энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатартай ярилцлаа.

- Сүүлийн үед модны хөвөн шатааснаас үүдэн гал алдсан гэсэн мэдээлэл их гарах болсон байна. Энэ төрлийн дуудлага мэдээллийн ямар байна вэ?
- Манай улсад хамгийн өндөр тархацтай модны төрөл бол улиас бөгөөд жил бүрийн зургаадугаар сарын дунд үеэс хойш модны унгирал буюу бидний хэлж заншсан модны хөвөн гудамж талбай, олон нийтийн газар их хэмжээгээр унадаг.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоёр хоногт бүртгэгдсэн гал түймрийн 40 дуудлагаас 31 нь модны хөвөн шатааснаас үүдсэн гал түймрийн дуудлага мэдээлэл байгаа талаар Онцгой байдлын албанаас мэдэгдсэн.

Зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй иргэд тамхины иш, шүдэнзийг бүрэн унтраахгүй  санамсаргүй хаях болон бусад санаатай үйлдлээс мөн модны унгирал шатаж гал түймэр гарах эрсдэл үүсэж байгаад анхаарна уу.

- Үүнтэй холбоотой ямар эрсдэл үүсэж байна вэ. Цагдаагийн байгууллагаас ямар зөвлөмж мэдээлэл өгөх вэ?
- Энэхүү модны унгирал нь шатамхай чанартай гал авсан тохиолдолд маш хурдан дамжин нэгээс нэгрүүгээ тархан шатдаг. Бага насны хүүхдүүд сониуч зангаар хөвөнг шатааснаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж  болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул иргэд та бүхэн өөрсдийн хүүхэд багачуудад модны хөвөн шатаасны улмаас үүсэж болох хор хохирлын талаар сайтар хэлж  ойлгуулах шаардлагатай байна.

Гудамж зам талбайд хашаа, замын хашлага зэрэг нөмөр газар модны унгирал хунгарлан бөөгнөдөг. Автомашин ашиглалтын явцад тос бензин шатах тослох материал гоожих, засвар үйлчилгээ хийснээс үүдсэн бохирдол арилаагүй тогтсон байдаг. Замын хашлага дагасан унгирал шатахад автомашины зогсоолд байгаа автомашин шатах тослох материалд гал авалцах, хашаа хороо гэх зэрэг шатамхай материалд гал дамжин бусдын эд хөрөнгө устах, гэмтэх, цаашлаад хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулах өндөр эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.

Зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй иргэд тамхины иш, шүдэнзийг бүрэн унтраахгүй  санамсаргүй хаях болон бусад санаатай үйлдлээс мөн модны унгирал шатаж гал түймэр гарах эрсдэл үүсэж байгаад анхаарч, өөрсдийн үйлдэлд хянамгай хандаж, хүүхэд багачуудад үлгэр дуурайлтай байхыг анхааруулж байна.

Мөн амралт зугаалгын үе эхэлж гэр бүлээрээ хөдөө орон нутагт зорчих, аялах, бага насны хүүхдийг өөрийн асрамжаас гадна хөдөө ах дүү, эмээ өвөөгийнд амраах зэргээр гол мөрөн, нуур бүхий газар, мал ахуйн орчинд амрах үед нь эцэг, эх, асран хамгаалагчаас бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүй гол, мөрний эрэг дагуу тоглуулахгүй байх болон байгалийн болон ахуйн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж  байна.

Эх сурвалж: ЦЕГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан