Өчигдөр Саудын Арабад болсон АНУ, ОХУ-ын төлөөлөгчдийн уулзалтыг Дональд Трамп маш үр дүнтэй болсон хэмээгээд энхийн гэрээг хэрэгжүүлэхэд илүү итгэлтэй болсон гэв.
Энэ хэлэлцээнд Украины талыг оролцуулаагүйд ерөнхийлөгч Зеленський шүүмжлэлтэй хандаж буй.
Харин Трамп “Украинд энхийн хэлэлцээ хийх гурван жилийн хугацаа байсан” гэсэн хариултыг өгөв.
Дөрвөн цаг хагасын хугацаанд үргэлжилсэн дээрх уулзалтын үр дүнд АНУ, ОХУ-ын талууд дайныг дуусгах хэлэлцээг эхлүүлэх бүрэлдэхүүн томилоход санал нэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дараг Марко Рубио “Өнөөдөр урт, хүнд замын эхлэл тавигдлаа. Гэхдээ энэ бол маш чухал алхам юм” гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НАТО-ийн цэргүүд Украинд байрлахыг яасан ч зөвшөөрөхгүй гэдгээ уулзалтыг дараа мэдэгдсэн.
2022 онд Орос Украины дайн эхэлснээс хойш анх удаа АНУ болон ОХУ-ын өндөр албан тушаалтнууд дайны асуудлаар нүүр тулсан уулзалт хийсэн нь энэ юм.
Энэхүү уулзалтаар ОХУ энх тайвныг тогтоох асуудалд хэр нухацтай хандаж буйг мэдэх боломжтой хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлж байсан.
АНУ-ын ерөнхийлөгч Трамп "Оросууд энэ харгислалыг дуусгахын төлөө ямар нэг зүйл хийхийг хүсэж байна. Надад энэ дайныг дуусгах эрх мэдэл, хүч байгаа гэж бодож байна" гэв.
Эх сурвалж: ВВС