Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө.
-Саудын Арабад ямар ч компани эрчим хүчинд холбогдоход долоо хоног зарцуулдаг. Харин манай улсад 70 өдөр зарцуулж байгааг бууруулна. Мөн шинээр байгуулагдсан ААН-үүд найман үе шатыг давж, эрчим хүчээр хангагдаж байна. Үүнийг бид Эрчим хүчний яамтай хамтран дөрвөн үе шаттай болгоно.
Эдгээр нь эрчим хүчний шилжилтийн нэг хэсэг мөн.
Зээлийн хүүг бууруулахад анхаарна. Зээлээ хугацаанд нь төлөөгүй, чанаргүй зээлдэгч болсон иргэд, ААН-үүдийн шүүхийн маргаан удаан хугацаагаар үргэлжилдэг. Иймд банкнууд, ББСБ-ууд зээлээ цагт нь төлдөг болон төлдөггүй бүх зээлдэгчид адилхан өндөр хүүтэй зээл өгдөг. Зээлээ төлөөгүй хэсгийн өмнөөс бүгд ижилхэн хариуцлага үүрч байна.
Уг нь санхүүгийн сахилга бат сайтай зээлдэгч бага хүүтэй зээл авах нь зөв. Мөн нийт орлогынхоо 80 хувийг зээлд өгдөг иргэд байна. Өр, зээлийн харьцааг мөрдөхгүй байна. Нэг иргэний нэг ББСБ-аас авсан зээлийг нөгөө ББСБ нь мэдэхгүй байна, мэдээллээ дор бүр нь хуваалцдаггүй.
Зээл олголт сүүлийн нэг жилд 30 орчим хувиар нэмэгджээ. Цалингийн зээл 41, тэтгэвэр 29 , хадгаламж барьцаалсан зээлийг 19 хувиар нэмж олгожээ. Дийлэнх зээл хэрэглээний зээл байна. Энэ зээлээр иргэд машин, хувцас авч байна. Банк, ББСБ-уудаас давхар зээлтэй 350 мянган хүн байна. Энэ маш ноцтой. Эдгээр иргэд орлогынхоо 20 хувиар л амьдарч байна.
Банкуудын зээлийн зохистой харьцаа 60 хувь буюу эрүүл байна.
Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийхгүй, хяналтаа сайн тавихгүй байна. Тус байгууллага ойрын хугацаанд өр, орлогын харьцааг зохицуулах ёстой. Орлогоо нотлолгүй, урьдчилгаа авалгүй аваад бай гэсэн телевизийн рекламыг PCmall гэх дэлгүүр явуулж байна. Энэ нь импортыг өдөөж, санхүүгийн олон дүрмийг зөрчиж байна. Банкнуудын зээл олгохдоо тавьдаг бүх шалгуурыг энэ дэлгүүр тавихгүй юм байна. үүнийг СЗХ анхаарна биз.
Санхүүгийн сахилга батад анхаарах цаг болжээ. Барилга барих, байгаль орчны үнэлгээ хийлгэх, шүүхээр асуудлаа шийдүүлэхийн тулд компаниуд мөн их цаг зарцуулдаг. Уг нь Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан ч төрийн хүнд суртал байсаар байна.
Хөрөнгийн биржийг “амилуулах” хэрэгтэй.
Коин гарахад ямар их мөнгийг зарцууллаа? Хөрөнгийн биржид олон компани хувьцаа бондоо арилжвал хүмүүс хөрөнгөө оруулахад бэлэн байна.
Сайн мэдээ гэвэл гадаад валютын нөөц сайн, 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. "Оюутолгой" ХХК-д 200 сая ам.долларын зэсийн баяжмалын нөөц хуримтлагджээ. Мөн манай аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нэмэгдсэн. Үүний үр дүн удахгүй гарна.
Гэвч энэ онд эдийн засагт тулгарах хамгийн том эрсдэл нь нүүрсний үнэ буурсан, импорт өссөөр байна. Иймд бид 83 сая биш 100 тонн нүүрс худалдах хэрэгтэй. Энэ тоо руу бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй боллоо. Үүний тулд Шивээхүрэнгээр жилд 10 сая тонн нүүрс гаргах хэрэгтэй. Манай талаас энэ боомтод 10 км, урд айл 2 км зам тавих дутуу. Ханги-Мандалын боомтын гарцыг нэмэх, Булган, Байтагийн боомтыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн өсөлтөө хадгалж чадна. Засгийн газар эдгээр ажлыг хийх гэрийн даалгавартай.
Мөн зэсийн орлогоо 2 тэрбум ам.долларыг хоёр дахин нэмэх хэрэгтэй. Гэвч "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн агуулга буурсаар байна. 2 тэрбум ам.долларын талыг Эрдэнэт хангадаг гэв.