АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Дональд Трамп тангараг өргөснөөр тус улсын 47 дахь Ерөнхийлөгч боллоо.
Тэрбээр тангараг өргөж хэлсэн үгэндээ “Америкийн алтан үе яг одооноос эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн манай улс цэцэглэж, дэлхий дахинаа хүндлэгдэх болно.
Олон хүн намайг улс төрийн түүхэн эргэн эрэлт хийх боломжгүй гэж бодож байсан. Гэхдээ яг одоо би энд зогсож байна.
Бүрэн эрхийнхээ хугацаанд би өдөр бүр Америкийг нэгдүгээрт тавих болно. Америк тун удахгүй урьд өмнөхөөсөө илүү агуу, хүчирхэг, гайхамшигтай болох болно.
Өнөөдөр би түүхэн ач холбогдолтой хэд хэдэн захирамжид гарын үсэг зурна. Нэн түрүүнд өмнөд хил дээр үндэсний онц байдал зарлах бөгөөд хууль бус нэвтрэлтийг нэн даруй зогсооно.
Америк дахин үйлдвэрлэлийн орон болно. Бусад улс оронд байхгүй нэг зүйл бидэнд бий. Тэр нь их хэмжээний газрын тос, байгалийн хий. Бид үүнийг ашиглах болно.
Бид үнийг бууруулж, стратегийн нөөцөө дахин дүүргэж, дээд хэмжээнд хүргэнэ. Мөн Америкийн эрчим хүчийг дэлхийн өнцөг булан бүрт экспортлох болно. Бид дахин баян улс болно" гэдгийг онцолсон.
Эх сурвалж: CBS