Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 12-ны өдөр БНКУ-д суугаа зарим орны Элчин сайд нарыг урьж, Цагаан сарын уламжлалт ёс заншлыг цахимаар сурталчлах “cultural diplomacy” арга хэмжээ зохион байгуулжээ.
Арга хэмжээнд Болгар, Чили, Чех, Камбож, Лаос, Индонез, Ямайка зэрэг улсын Элчин сайд нар оролцсон бөгөөд ЭСЯ-ны хамт олон монгол ахуй соёл, ёс заншлын талаар танилцуулахын зэрэгцээ үндэсний идээ цагаалга, зоогоор хүндэт зочдоо дайлсан байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам