Сүүлийн хоёр долоо хоногийн турш нийслэлд нэг өдөрт бүртгэж буй тохиолдлын тоо буурахгүй, 120-150 орчим байна. Хэрэв нэг өдөрт 200 болон түүнээс дээш тооны тохиолдол илэрвэл бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохоос өөр аргагүйг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өчигдөр (2021.03.18) мэдэгдсэн юм.
МУИС-ийн багш нарын хийсэн математик тооцооллоор цаг хугацааны хувьд дараагийн долоо хоногийн төгсгөлөөр нэг өдөрт 200 тохиолдол бүртгэж эхэлнэ.
Тодруулбал энэ хугацааг дөрөвдүгээр сарын 1 гэжээ. Иймд ирэх сарын 1-9-ний хооронд нийслэлд бүх нийтийг хамруулсан хөл хорио тогтоох санал гаргаж, УОК-т танилцуулсан байна.
Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй гэж эрдэмтэд үзэж байна. Тархвар судлаачид нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг гэжээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн УОК-ын дарга С.Амарсайханд халдварын нөхцөл байдлыг танилцуулах үедээ хатуу хөл хориог нууц үе үргэлжлэх хугацаанд буюу 14 хоногийн турш авбал илүү үр дүнтэй гэсэн юм.
Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор эмнэлгүүдэд нийт 1240 ор бэлдсэн нь дүүрчээ. Мөн тусгай нислэгийн тоо өсөж, халдвар эрчимтэй тархаж байгаа тул зочид буудлын хүрэлцээ асуудал болж байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд учирлаж байсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд үе үе хөл хорио тогтоож байсны үр дүнд халдварыг өдөрт 10-30 тохиолдлоор хязгаарлаж иржээ.
Ташрамд хэлэхэд дэлхийн олон оронд халдварын гурав дахь давлагаа гарсан тул Франц, Итали, Их Британид дахин хөл хорио тогтоожээ.