Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл болсны 109 жилийн ой өчигдөр тохиолоо. 1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны үр дүнд 1912 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэжээ.
Тодруулбал, 1912 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамнаас Богд хаанд албан бичгээр: “Их Хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй” хэмээн айлтгасанд тус өдөр хүлээн авсан уг хавчуулсан хуудсанд улаан бийрээр “Зарлиг гуйсан ёсоор болгогтун” гэж цохсоноор Их хүрээ Монгол Улсын сүүлчийн хаан VIII Богд Жавзундамбын мутраар “Нийслэл хүрээ” хэмээх нэрийг авч, Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Нийслэлээр тунхаглагдсан түүхтэй. Ийнхүү өнөөгийн Улаанбаатар хот 1639 онд Өргөө нэртэйгээр үүссэнээс хойш 273 жил, Их хүрээ нэртэйгээр өргөжин 1778 онд дөрвөн уулын дундах Алтан тэвшийн хөндийд суурьшсанаас хойш 134 жилийн дараа Монгол Улсын нийслэл болжээ.
Улаанбаатар Хотын Музейгээс “Нийслэл Хүрээний 109 жил”-ийн ойд зориулан гэрэл зургийн цахим үзэсгэлэн, “Бидний Хот” подкаст, Нийслэл хүрээний анхны түүхэн бичлэгийн тайлбар видео, “Марчаахай Нийслэл Хүрээнд” хүүхдэд зориулсан 2D анимэйшнийг хүргэхээр бэлтгэжээ.
Та дараах холбоосуудаар орж, Нийслэл хүрээний 109 жилийн ойд зориулан гаргасан цахим үзэсгэлэн, подкаст, видео контентуудыг үзэх боломжтой.
“Нийслэл хүрээ – 109 жил” гэрэл зургийн цахим үзэсгэлэнг танилцуулж байна.
“Бидний хот” подкаст:
Нийслэл хүрээний анхны түүхэн бичлэгийн тайлбар видео:
Францын гэрэл зурагчин, оператор Стефан Пассегийн дуранд буусан 1913 оны Нийслэл Хүрээний дүр төрх, аж байдлыг харуулсан түүхэн ховор бичлэгт хийсэн ажиглалт судалгаанд үндэслэсэн тайлбарыг сонирхолтой шийдлээр үзэгч олон нийтэд хүргэхээр зорьж буйг та бүхэн Улаанбаатар Хотын Музейн youtube сувгаас үзээрэй.
“Марчаахай Нийслэл Хүрээнд”:
Улаанбаатар Хотын Музей Боловсрол, олон нийтийн хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхэд багачуудад хотын түүхийг танин мэдүүлэх, нийслэл хотоороо бахархах үзлийг бий болгох, хотоо хайрлан хүндэлдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Марчаахай” хүүхэлдэйн анимэйшн дүрээр хүүхдэд зориулсан контентыг хүргэхээр төлөвлөөд байна. “Марчаахай” нь Монголд анх удаагаа хүүхэлдэйн анимэйшн төрлөөр хүүхдэд зориулсан уран бүтээл хийж, Монголын анхны хүүхдийн веб сайт, гар утасны аппликейшн амжилттай нэвтрүүлэгч бөгөөд уг контент 2 дугаар сарын сүүлээр Марчаахай аппликэйшн, цахим хуудас болон Улаанбаатар Хотын Музейн цахим сувгуудаар цацагдах юм.
Эх сурвалж: Улаанбаатар Хотын Музей