Цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд суугаа дорнын соёлтой ард түмэн үхэр жилээ угтан, настан буурлуудаа хүндэтгэн золгож байна.
Улс орон, үндэстэн ястан болгон өөр өөрийн тогтсон ёс заншлын дагуу цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Тэдний нэг болох Өвөр монголчуудын төлөөлөл Өвөр Монголын Багшийн их сургуулийн Сонин мэдээллийн сургуулийн багш, МУБИС-ийн Сэтгүүл зүйн докторант, ӨМӨЗО-ны Улаанхад хотын иргэн Х.Ундрахбулагтай холбогдон сар шинийн ёс уламжлалын талаар ярилцлаа.
-Сайн байна уу, танд ирж буй үхэр жилийн мэнд дэвшүүлье. Энэ жилдээ цагаан сараа хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ? Хятадад цагаан сараар аль болох аялахгүй байхыг зөвлөсөн шүү дээ.
-Сайн, сайн байна уу? Танд ч гэсэн ирж буй үхэр жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Хятад улсын хувьд цагаан сараар аль болох аялахгүй байхыг зөвлөж байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал харьцангуй гайгүй болсон ч өнөөдрийн мэдээллээр /хоёрдугаар сарын 8-ны өдөр/ дотооддоо халдварласан хүний тоо тэг болж гарсан. Өөрөөр хэлбэл, халдвартай нэг ч хүн нэмэгдээгүй байна. Харьцангуй гайгүй учраас хөл хориог хатуу тогтоогоогүй.
Эрүүл мэндийн ногоон тэмдэг гэж манайхан ярьдаг. Өвчин гарсан газраар яваагүй гэсэн гэрчилгээтэй хүмүүс чөлөөтэй явж болж байна.
Өвчний голомт биш газрууд, жишээ нь Өвөрмонгол дотроо аймаг, хот хооронд чөлөөтэй явж байна. Эрүүл мэндийн ногоон тэмдэг гэж манайхан ярьдаг. Өвчин гарсан газраар яваагүй гэсэн гэрчилгээтэй хүмүүс чөлөөтэй явж болж байна. Тиймээс нутагтаа очиж, шинэлж байгаа хүмүүс нэмэгдэж байна. Миний хувьд нутагтаа очиж, аав ээжтэйгээ хаваржиж цагаалах төлөвлөгөөтэй байгаа. Цагаан сар бол манайхны хувьд хамгийн том баяр дурсгал юм. Цагаан сараар заавал аав ээждээ очиж, хамаатан садантайгаа золгож тэмдэглэдэг уламжлал байдаг учраас аль болох боломж байвал харихыг боддог.
Би одоогоор Алшаа аймагт хадмынхаа нутагт ирээд байна. Хадамдаа очиж золгоно, мөн өөрийнхөө аав ээжид очиж золгоно. Битүүний өдөр эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа аав ээждээ очиж, ахан дүүстэйгээ хамт цагаална даа.
-Цагаан сараар гэртээ харихгүй гэсэн ажилчдадаа зарим байгууллага урамшуулал олгоно гэсэн мэдээ гарч байна. Хятадад баярын үеэр халдвараас хамгаалах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ жилийн цагаан сарын хувьд онцгой цаг үе, тахал тохиолдож байгаа учраас Хятадын Засгийн газар нутагтаа буцахгүй, ажлын байран дээрээ цагаалахыг зөвлөсөн. Бас зарим байгууллага тусгай урамшууллын үйл ажиллагаа зохион байгуулсан. Жишээ нь, цагаан сараа тэмдэглэх мөнгө өгөх, ажилчдадаа бэлэг дурсгал өгөх мэтийн үйл ажиллагааг зарим байгууллага зохион байгуулсан. Гэхдээ Хятадын бүх байгууллага зохион байгуулсан гэсэн үг биш.
БНХАУ хижиг тахлаас хамгаалах урьдчилан сэргийлэх хүчтэй бодлого явуулж байна. Цагаан сарын өмнөхөн дахиж өвчин гараад, мөн ноднингийн туршлагад суурилаад халдвар гарсан газарт маш чанга хөл хорио тогтоох, иргэдээс шинжилгээ авах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулснаар дахиж үүссэн голомтыг зогсоож байна.
-Өвөрмонголчуудын цагаан сарын уламжлалт ёс заншлаас ярихгүй юу. Битүүний өдрийг хэрхэн өнгөрүүлдэг тухай болон баярын ширээгээ засахдаа юу бэлддэг вэ?
-Өвөрмонголчууд цагаан сар тэмдэглэхдээ эртнээс өвлөгдөж ирсэн уламжлалаа авч явдаг гэж боддог. Өвөр Монгол дотроо зүүн, баруун хот аймаг олон байдаг учраас хоорондоо ялгаатай зүйл харагддаг. Манай Улаанхад хотын Архорчин хошуунд галаа тахидаг ёс бий. Бүх өвөрмонголчууд цагаан сарын өмнө хийдэг ёс. Бүгд галдаа мөргөж, идээ будааны дээжийг өргөдөг. Ирж буй жилдээ хийморьтой явахыг бэлгэдэн галын бурхандаа сүсэглэдэг заншил юм.
Манай нутагт битүүнээс өмнө цагаан сарын бэлтгэл ажлаа дуусгаад битүүндээ аль болох баяр жаргалтай, тайван наадаж суухыг боддог.
Гал тахих ёс Ордос, Алшаа нутагт уламжлалаараа хонины өвчүү чанаж, утсаар юм уу бүсээр уяж чимээд галдаа өргөж тахидаг. Түүний дээр идээний дээж, идээ будаа, цагаан идээ, архи сархдыг хамт өргөдөг.

Гал тахисны дараа битүүний өдөр цагаан сарын ёс заншлын чухал өдөр. Манай нутагт жишээ нь, битүүнээс өмнө цагаан сарын бэлтгэл ажлаа дуусгаад битүүний өдөр аль болох баяр жаргалтай, тайван наадаж суухыг боддог. Битүүний орой битүү банш бууз иднэ. Гэхдээ өөр аймгуудаар мах шүүс гаргах заншил бий. Орой болоод одон мичид бүрэлдэж, бүрий тасарч харанхуй болох үед тэнгэрт мөргөх буюу дээдэс тахих хамгийн чухал үйл ажиллагаа болно.
Гэрийн гадаа саруул тэгш газар хүний хөлд гишгэгдээгүй цэвэр модоор түүдэг асаадаг. Галаа асаасны дараа идээ ундааны дээж, бууз баншнаасаа галдаа өргөнө. Битүүний бууз баншаа идэхээсээ өмнө дээжийг нь авч тахилд өргөхөөр бэлдэж тавьдаг. Мөн архи сархад, бүсний өөдөс зэргийг бэлтгэж, өвөг дээдэс, тэнгэртээ мөргөж, даатгаж сүсэглэн залбирдаг заншилтай.
Олон хүн битүүний орой гэрэл унтраахгүй гэгээтэй цагаанаар байлгах гэсэн ёс заншлаа авч үлдэж байна.
Сүүлийн үед нийгэм хөгжиж дээдэстээ мөргөж, доён шатааж, буу тавьж /салюттай төстэй гэж хэлсэн/ өргөсөн зүйлээ тэнгэрт дэгдээж, дээдэстээ хүргэж байна. Эдгээр бүх зүйл дууссаны дараа гэртээ орж, битүүний бууз баншаа иднэ. Мөн аав, ахмаддаа битүүний дээж сархад барина.
Хуучин уламжлалд биднийг бага байхад саахалт буюу зэргэлдээ амьдрах садан төрлийн хүмүүс, авга нагацдаа битүүний идээ будаа, бууз, сархдаа авж очоод золгодог заншилтай байсан. Сүүлийн үед тэр заншил багассан. Зөвхөн гэр бүлийн хүмүүс хоорондоо битүүний өдрийг тэмдэглэдэг болж байна.
Мөн хүүхдүүдээ баярлуулна, наадаж тоглоно, зурагт үзнэ. Олон хүн битүүний орой гэрэл унтраахгүй гэгээтэй цагаанаар байлгах гэсэн ёс заншлаа авч үлдэж байна. Учир нь битүүн гэдэг бол жилийн хамгийн хар өдөр, муу муухай зүйл ирдэг гэж ярьдаг учраас гэр бүлийн хүмүүс хамтдаа цуглаад, гэрлээ асаагаад муу муухай зүйлээс сэргийлдэг гэж үздэг юм. Одоо ч олон айл битүүний өдөр гэрлээ асааж хонодог. Хүүхэд залуучууд шөнийн 00 цаг өнгөртөл буюу шинийн нэгэн болтол унтахгүй хамт наадаж тоглон, унтахгүйгээр шинэ жилийг угтана гэсэн уламжлал одоо ч байна.
Монголд аав ээжийнхээ тохойг нь өргөж золгодог бол манайд хадаг бариад, хоёр хадагныхаа амыг уулзуулж мөргүүлээд "Сайхан шинэлэв үү?" гэж золгодог.
-Цагаан сараар золгодог уу. Ар монголчуудаас ялгаатай ямар зан үйл хийдэг вэ?
-Өвөрмонголчууд цагаан сараар золгодог. Ер нь золголт хамгийн чухал нь. Золгох зан үйл Өвөр Монгол дотроо ялгаатай. Монгол Улсынхтай адил тал ч бий, ялгаатай нь ч бий. Монголд аав ээжийнхээ тохойг нь өргөж золгодог бол манайд хадаг бариад, хоёр хадагныхаа амыг уулзуулж мөргүүлээд "Сайхан шинэлэв үү?" гэж золгодог. Мэдээж хүүхдүүд нь сөгдөж, бөхийдөг бол ахмадууд нь сууж байдаг.
Өвөр Монголын өөр хот, аймагт тохой доороос нь өргөж золгох тохиолдол бий. Хадмындаа Алшаад очиж золгохдоо аавыгаа суулгаад өөрийнхөө хадгийг аавынхаа хадагны доогуур оруулан тохой өргөхтэй адилхан /гэхдээ заавал тохойг нь өргөнө гэсэн үг биш/ заавал хадагны доогуур оруулаад өргөж хүндлээд золгож байсан. Манай нутагт өвдөглөөд газар мөргөнө. Мөргөж байх үед ахмадууд "Жаргаж яв" гэж ерөөлөө айлдаж, хадгаа нийлүүлж золгодог. Алшаад өвдөглөж мөргөдөггүй.
Ар Монголд хүүхдүүдээ хацар, духан дээр нь үнсэж золгодог бол манай нутагт маш цөөхөн харагддаг. Их ойр дотны хүмүүс л хааяа үнсэхээс биш уулзсан золгосон хүн болгон хацраа нийлүүлдэггүй.
Ар Монголд хүүхдүүдээ хацар, духан дээр нь үнсэж золгодог бол манай нутагт маш цөөхөн харагддаг. Их ойр дотны хүмүүс л хааяа үнсэхээс биш уулзсан золгосон хүн болгон хацраа нийлүүлдэггүй. Энүүгээрээ ялгаатай. Золгосны дараа орж ирсэн хүмүүс идээ будаа зассан ширээнд суудаг. Яаруу явж байгаа хүмүүс золгоод идээ амсаад бэлгээ гардуулаад явдаг бол аажуу яваа хүмүүс бууз банш идэж, сархад ууж, тайван суугаад гарна.
Цагаан сараар надад ажиглагдсан ялгаатай зүйл бол Монгол Улс болон Өвөр Монголын зарим аймаг хотод гэрийн эзэн гэрийнхээ хойморт сууж байгаад зочноо угтаж авч золгодог заншил байдаг бол өөр аймаг хотод, жишээ нь манай нутагт гэрийн эзэн босож ирээд гаднаа гарч угтдаг. Өндөр настай өвөө эмээ нар гэртээ сууж байдаг бол манай аав ээжийн насныхан гэрийн хоймортоо сууж угтдаггүй.
-Ширээ засахдаа ямар идээ тавьдаг вэ?
-Цагаан сарын ширээ засахад ялгаатай зүйл надад харагдаагүй. Нийт монголчуудын адил идээ ундааны дээж гаргаж тавьдаг. Улаан идээ, цагаан идээ байдаг. Зарим айл бүхэл шүүс гаргаж тавина. Зарим газар цагаан сардаа иднэ гэж бэлдсэн хатаасан мах гаргаж тавьдаг. Нутаг нутгийн хийдэг уламжлалт цагаан идээгээрээ идээ засна. Сүүлийн үед чихэр жимс, ундаа, архи сархад зэргийг тавьдаг болсон. Манай нутагт олон банш, бууз урьдчилаад хөлдөөсөн байдаг. Түүнийгээ гаргаж дайлна. Боов боорцог хийнэ.

-Хэр их зочид ирдэг вэ? Зөвхөн аав ээжийндээ очдог уу эсвэл хүндэлдэг ахмадууд, хамаатнуудынхаа гэрээр зочилж очдог уу?
-Цагаан сараар дээр үед олон зочин ирдэг байсан. Хөрш зэргэлдээ айл, хамаатан садан заавал ирж золгодог ёс уламжлалтай. Шинийн нэгэн, хоёронд хамгийн хүндтэй аав ээж өндөр настандаа очиж золгодог заншилтай. Сүүлийн үед өөрчлөгдөөд байгаа зүйл нь хамтаараа нийлж цагаалах болжээ. Нэг голын 10-аад айл бие биеийнхээ гэрээр явахын оронд нэг сайхан өдрийг сонгоод нэг газар бөөндөө цуглаад хамтдаа цагаалж найрлаж, золгоод өнгөрөөчихдөг болсон. Ингэснээр заавал нэгнийхээ гэрт очиж шинэлж цагаалах шаардлагагүй болж, товчилсон маягийн уламжлал бий болж байна. Гэхдээ бүгд ийм болоогүй.
13 нас хүрдэг тэр жил ихэр ах бид хоёрыг бусад жилээс илүү ихээр баярлуулж байлаа. Бид хоёр маш баяртай, олон бэлэг тоссон жил байсан. Ирсэн хүн болгон бэлэг өгсөн.
- Таны хувьд хамгийн өвөрмөц, санаанаас гардаггүй цагаан сар хэзээ болж байв?
-Миний хувьд санаанаас гардаггүй нэг жилийн цагаан сар бол 18 нас хүрсэн цагаан сар байлаа. Би ихэр. Тэр жилээ цагаан сарын 23-ны гал тахих өдөр аав маань ах бид хоёрыг тахилгын ёсны үеэр хажуудаа дуудаж авчраад "Та хоёр одоо эр хүн болсон. Гэрийн эзэн, тулгуур болж явах учраас биеэ дааж, өөрийн гараар тахилга хийж байх ёстой" гээд зааж өгч байсан. Түүнээс өмнө тахил өргөх үед аав маань бүгдийг өөрөө хийдэг байв. Ээж, ах, бид дөрөв араас нь сүслээд мөргөдөг байсан. Өмнө нь аав өргөчихдөг, бид араас нь мөргөдөг амархан зүйл мэт боддог байсан бол тэр жил гэрийн эр хүний сурах ёстой том ёс юм байна гэдгийг ухаж, дотроо дурсамжтай хүлээж авч байлаа.
-Бага насны цагаан сарын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Багадаа цагаан сарыг маш их хүлээж суудаг байлаа. Тэр үед одоогийнх шиг чихэр жимс, идээ будаа олж идэх нь ховор байсан. Нийгэм ч өөр байлаа. Гоё бэлэг тосдог, идээ ундаа ууж иддэг учраас хүүхэд насны хамгийн сайхан үе байсан. Түүний дотроос надад дурсамжтай хамгийн том баяр бол 13 нас хүрсэн жил. Манай нутагт жил оруулна гэж хэлдэг. 13, 25, 37, 49, 61 насны жил ороход бэлэг өгдөг. 13 нас хүрдэг тэр жил ихэр ах бид хоёрыг бусад жилээс илүү ихээр баярлуулж байлаа. Бид хоёр маш баяртай, олон бэлэг тоссон жил байсан. Ирсэн хүн болгон бэлэг өгсөн. Золгож очсон айл болгон ах бид хоёрт бэлэг өгсөн дөө.
Би 13 болон 25-ны жил ороход бэлэг тосож өнгөрсөн болохоор энэ хоёр жилээр маш сайхан байсан. Бусад үед бэлэг өгдөг ёс байхгүй. Бидний үед том хошуунаас ирсэн хүмүүс гоё бэлэг өгдөг гэж ярьдаг учраас 13-ны жил дээр аавын маань эгч хошуунаас ирж бидэнд бичгийн хайрцаг өгч байсан. Маш гоё зурагтай, дээд талдаа тольтой, хөдөө бага насандаа харж байгаагүй бичгийн сав байлаа. 25 нас хүрэхэд хошуунаас ирсэн тухайн үеийн хотын хүмүүс намайг эр хүн болсон гээд хүзүүний ороолт өгч байлаа. Тэдгээр бэлэгнүүд маш учир утгатай гоё бэлэг байсан даа.
Шинэ цаг үеийн хүүхэд залуус энгийн амьдралд огт хардаггүй зүйлийг цагаан сараас олж хардаг. Хэрвээ цагаан сарыг дэлгэр тэмдэглэхгүй бол олон соёл заншил, үндэстний ёс дотор гээгдэх аюултай юм болов уу гэж боддог.
-Цагаан сарыг маш өргөн дэлгэр, зарим талаараа их хүндрэлтэй тэмдэглэдэг гэж ярьцгаадаг. Таны бодлоор энэ баярыг яаж тэмдэглэх нь зүйтэй юм бэ?
-Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой гэж боддог. Өвөр монголчуудын олон жилийн турш авч үлдсэн, дөрвөн улиралд тохиолддог хамгийн том уламжлалт баяр учраас тэмдэглэх нь зүйтэй гэж боддог юм. Жил ирэх тусам өөр болж байна. Шинэ цаг үеийн хүүхэд залуус энгийн амьдралд огт хардаггүй зүйлийг цагаан сараас олж хардаг. Хэрвээ цагаан сарыг дэлгэр тэмдэглэхгүй бол олон соёл заншил, үндэстний ёс дотор гээгдэх аюултай юм болов уу гэж боддог. Шинэ цаг үе ирж байгаатай холбоотойгоор зарим ёс заншил өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ нь ч аргагүй.
Ёс заншлыг хэт их сүйтгэх үзэгдэл гарч байна. Хэт их мөнгө зарж, найр хийх, бэлэг дурсгал авах, хоолны газруудад их мөнгө төлж наргидаг болж байна. Эдгээр нь бас сөрөг үр дагавар авчирна. Юм болгон хэмжээ дамжаатай байдаг учраас хэтрүүлэхгүйгээр аав ээждээ золгоод хамаатан төрөлтэйгөө найрлаж тэмдэглэхийг үгүйсгэхгүй.
-Цагаан сарын баярын уламжлалаа хадгалж үлдэх, үр хүүхдүүддээ өвлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Сар шинээр хотод байгаа, хол явсан хүмүүс нутаг буцаж, ёсоо сайн мэддэг газарт очно. Аав ээж ахмад настантайгаа уулзаж, суралцаж байх нь чухал. Ажил хөдөлмөр хийж, суралцах гэж хол явсан хүмүүс багаасаа энэ заншлаасаа холдсон учраас цагаан сараар буцаж ирэхгүй бол мэдээж мартаж эхэлдэг. Эдгээр хүмүүс зориуд жил бүр очиж байх нь зүйтэй юм болов уу гэж боддог.
Нутагтаа байгаа хүмүүс тэр амьдрал дундаа байгаа учраас харьцангуй мартах нь бага болов уу гэж бодож байна. Манай үеийнхэн цагаан сарын амралтаараа аав ээждээ очиж тэднийгээ баярлуулж, өөрсдөө ч өв уламжлалаа сурч аван, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхийн төлөө зориуд харьж байх нь зөв байх гэж бодож байна. Дээрээс нь манай аав ээж, өвөө эмээ ёсоо зэрэг сайн мэддэг хүмүүс биднийг 18 нас хүрсэн жил зан үйлийг бидний гараар хийлгэн зааж өгч байсан шиг айл болгон хүүхдүүддээ заах нь ёс заншлаа өвлүүлэх ач холбогдолтой. Манай настангууд ч хөнгөвчилж, үр хүүхдүүддээ зааж хэлэхгүй байгаа нь харагдаж байдаг. Энэ ёсоо авч үлдсэн хүмүүс, одоо хүртэл мэдэж байгаа аав ээж, эмээ өвөө нар бидэнд санаачилгатай дамжуулж хэлэхгүй бол дараа дараачийн үеэс өөр болно. Тал талаас анхаараад хичээгээд явбал энэ сайхан ёс заншил цаашдаа уламжлагдах болно гэдэгт итгэлтэй байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй!
-За баярлалаа. Сар шинийн сайхан мэндийг бүгдэд нь хүргэе. Шинэ жилдээ сайн сайхан, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!