АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслол энэ сарын 20-нд болно. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах хороо бэлтгэл ажлаа хангаж байна.
Зохион байгуулагчдын зүгээс коронавирусийн цар тахлын улмаас тангараг өргөх ёслолыг халдвар хамгааллын дүрэм журмын дагуу хураангуй хэлбэрээр зохион байгуулахаар шийдсэн байна. Өмнө нь уламжлал ёсоор шинэ ерөнхийлөгчийн Цагаан ордонд хүрэх замд бөөгнөрөн цуварсан хэдэн арван мянган хүн баярын жагсаалыг үзэж сонирхож болдог байсан бол энэ жилийн хувьд иймэрхүү олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас татгалзаж., цахим хэлбэрээр хийсэн баярын жагсаалыг телевизүүд дамжуулан үзүүлэх юм.
Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэн Капитолын ордныг Үндэсний гвардын 20 мянган цэргээр хамгаалуулна.