Өнгөрсөн жил Бангладешийн иргэн Мухаммад Юнус Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн билээ. Тэрээр одоогоос 30 жилийн өмнө ер бусын үйл ажиллагаа явуулдаг "Grameen Bank"-ийг байгуулсан. Банкны нэрийг нь орчуулбаас "Тосгоны банк" гэсэн үг бөгөөд зөвхөн ядууст үйлчилдэг онцлогтой юм.
Мухаммад Юнус нь өөрийн төрсөн Читтангонг хотын нэгэн их сургуульд эдийн засгийн багшаар ажиллаж байжээ. Ажилдаа явах замдаа Жобра хэмээх нэгэн жижигхэн тосгоны хажуугаар өнгөрөх бүрт ядуу тариачид нүдэнд нь тусдаг байж. Ядуурлыг судлах санаа анх эндээс төрсөн гэнэ. Тэрээр судалгаа хийсний эцэст ядуурлын ангиллыг зохиож ангилал бүрийн тулгамдсан асуудлыг тус тусад нь шийдэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Жобра тосгон нэг ёсондоо эдийн засагч Мухаммад Юнусын лаборатори нь болж тэднээ ядуурлаас ангижрах "эм"-ийг гаргаж авчээ. Үүнийхээ төлөө л Нобелийн шагнал хүртсэн юм.
Ердийн банкууд ядуу хүмүүсийг төлбөрийн чадваргүй хэмээн үздэг тул хэзээ ч зээл олгодоггүй. Харин "Grameen Bank"-ны хамгийн гол зорилго нь ядуу айлд очин, тусламж санал болгож, бичил зээл олгох явдал. Ингэхдээ хууль зүйн ямар нэгэн баталгаа шаарддаггүй цэвэр итгэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ Шариатын хуулинд заасны эсрэгээр эмэгтэйчүүдтэй түлхүү хамтран ажилладаг гэнэ.
Мухаммад Юнус нь 1940 он Бангладешийн Читтангонгэд гоёлын эдлэлийн худалдаачны гэр бүлд төрсөн. 1960 онд Дакки их сургуулийг бакалаврын зэрэгтэй дүүргээд АНУ-д суралцаж эрдмийн зэрэг хамгаалжээ. 10 жилийн дараа нутагтаа эргэн ирж 1976 оноос "Grameen Bank" төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус банк нь 30 жилийн хугацаанд 5.7 тэрбум ам.долларын зээл олгосон юм. Дэлхийн банкны мэдээлснээр Мухаммад Юнус Бангладешийн 70 сая иргэнд амьдралаа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн.
-Нобелийн шагнал таны амьдралыг аль зэрэг өөрчилсөн бэ?
-Нобелийн шагнал гэдэг ер бусын зүйл. Өмнө нь бид байдаг чадлаараа хашгирч байхад биднийг хэн ч сонсдоггүй байсан бол одоо ердөө шивнэхэд л хангалттай. Таныг бүгд сонсоно. Тиймээс бид энэ боломжийг алдахгүй байхыг хичээж байгаа.
-Та хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ?
-Бусад хүүхдийн адил цагдаа, гал сөнөөгч, нисгэгч болно гэж боддог байсан. Гэвч хэсэг хугацааны дараа өмгөөлөгч болъё гэж бодогдсон. Дараа нь их сургуульд ороод багш болно гэж шийдээд л багш болсон. Надад багшлах нь таалагддаг. Би сургуулиа дүүргээд л коллежид лекц уншдаг болсон.
Ингэж анх ажил хийж эхэлсэн юм. Багшлах нь миний хамгийн дуртай ажил байсан бөгөөд банкны ажилтан болно гэж хэзээ ч бодож байсангүй.
-"Grameen Bank" нь Бангладешийн төлөө маш ихийг хийж байгаа боловч танай орон ядуу хэвээрээ байна. Шалтгаан нь юунд байна?
-Энэ бол Бангладешийг хэтэрхий нэг талаас нь харсан хэрэг. 20 жилийн өмнөхийг одоогийнхтой харьцуулах юм бол маш их зүйл өөрчлөгдсөн. Өмнө нь хүмүүс сургуульд сурдаггүй байсан. Тэгвэл өнөөдөр бүх хүүхэд сургуульд сурч байна. 20 жилийн өмнө хүн амын 70-75 хувь нь ядуу байсан бол 1990-ээд оноос эхлэн ядуурал жилд нэг хувиар багасч ирсэн. Хоёр дахь мянганы эхний тавэн жилийн байдлаар ядуурал 10 хувиар багасчихаад байгаа. Иймэрхүү байдлаар 2015 он гэхэд ядуурлыг хоёр дахин багасна. Ядуу хүнгүй болох нь бидний мөрөөдөл. Түүнээс гадна сүүлийн 20 жилийн хугацаанд Бангладешт эмэгтэйчүүдийн байдал нэлээд өөрчлөгдсөн. Манай бас нэгэн тулгамдсан асуудал бол улс төр. Бангладешийн улс төрийн байдал нэлээд ээдрээтэй байна. Улс төрийн системийг боловсронгуй болгож чадах юм бол эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт одоогийнхоос илүү байх байсан.
-Та улстөрч болох уу. Жишээ нь Ерөнхийлөгч?
-Би энэ талаар бодож байгаагүй. Гэхдээ улс орны маань улс төрийн байдал сайжрах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна. Бид ядуурлаас ангид улс орныг байгуулж чадна гэж би боддог. Ингэсний дараа бид ядуурлын музей байгуулна. Ирээдүйн залуус тэнд очиж хүмүүс өмнө нь хэрхэн амьдарч байсныг харах болно. Энэ бүхнийг хараад тэд их айх бөгөөд ядуурал үгүй болсонд их аз жаргалтай байх болно.
Бэлтгэсэн Ю.ДЭЛГЭР