УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас Зам тээврийн сайд асан Л.Халтарыг эхнэрийн хамт шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан.
Энэ асуудлыг Л.Халтараас тодруулахад, өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагаас намайг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор байцаасан, дуудсан зүйл болоогүй. Асуухгүйгээр яллах дүгнэлт гаргадаг бол тэр л биз. Миний хувьд энэ асуудалд ямар нэгэн оролцоо байхгүй гэлээ.
Түүнчлэн түүний эхнэрийг С.Батдөлийн дарга байсан гэж хуурамч мэдээлэл цацагдсан, гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэнтэй холбогдуулан цагдаагийн газарт хандсан. АТГ-аас түүнийг болон эхнэрийг нь яллагдагчаар татсан зүйлгүй гэдгийг хэллээ.
"2021 онд хил хаагдаад эхлэнгүүт машины тээвэрт оролцож байна гэж намайг гүтгэсэн. Чингэлэг тээвэртэй холбоотой асуудалд мөн адил намайг зохион байгуулж, баяжих гэж байна гэж гүтгэсэн. Миний хувьд шударга зүтгэх зарчим баримталдаг нь зарим нэг хүмүүст таалагддаггүй юм шиг байна. Энэ бүхэн намайг намайг харлуулах гэсэн ээлжит дайралт" гэж Зам тээврийн сайд асан Л.Халтар хэллээ.