Фейсбүүкийн “Гар урлал сонирхогчдын клуб” групп болон “Handy” гар урлалын дэлгүүр хамтран хоёр дахь жилдээ шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд гоёл чимэглэлээс эхлээд, нэхмэл тоглоом, модон бүтээгдэхүүн, эсгий урлал зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүн өнгө алаглан, нүд баясгаж байлаа. Энэ жилийн онцлог нь “Гүнж” төвийн бизнес эрхлэгч охид тус үзэсгэлэнд оролцож, өөрсдийн гар урлалын барааг борлуулж, иргэдэд таниулж байгаа аж. Тус үзэсгэлэнд 14-24 насны охид өөрсдийн бренд бүтээгдэхүүнээ олонд дэлгэжээ.
“Гүнж” төвийн санаачилгаар байгуулагдсан “Babybox Mongolia” компанийн маркетингийн менежер Б.Төгөлдөр “Манай төв нь охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаад хорин жилийг үдэж байна.
Энэ жил бид Канад сангийн “Business girls” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөлд 30 орчим бизнес эрхэлдэг өсвөр насны охидыг дэмжин, ажиллах юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн бизнесийг явуулж эхлээд нэгээс хоёр жил болоод тодорхой хэрэглэгчтэй болсон 20 орчим охид оролцож өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдаалж байна. Өөрөөр хэлбэл 20 өөр бренд гэсэн үг.
Охид гэртээ, өөрийн гараар урлаж, боломжийн үнээр борлуулдаг. Шинэ жилийн баярыг тохиолдуулан албан газрууд монита их зохиодог. Түүнд зориулж монитагийн багц бэлгүүдийг хүртэл гаргасан байна. Банны бөмбөлөг, анхилуун үнэртэй лаа, уруул өнгөлөгч гээд бүгд хүний биед аюулгүй, шаардлагатай шинжилгээнд хамрагдсан байдаг” гэлээ. Мөн тэрээр худалдан авагчид таатай хүлээн авч байгаа гэдгийг онцоллоо. Өсвөр насны охидын бүтээлүүд гэхээр “Хөөрхөн охидоо дэмжье” гээд л уулга алддаг гэнэ. Тиймдээ ч тэрээр охидынхоо брендийг илүү олон хүнд хүргэх хүсэлтэй байдаг ажээ.
“Гар урлал сонирхогчдын клуб” группийн модератор С.Шүрэнцэцэг “Энэ үзэсгэлэнгийн онцлог гэвэл шинээр бүтээгдэхүүн хийж эхэлж байгаа, үнэхээр гоё урлал хийдэг хэрнээ яаж борлуулах аргаа олж чадаагүй урлаачдаа дэмжиж, бусдад таниулах, орлогыг нь нэмэх, бүтээгдэхүүнийх нь чанарыг сайжруулах зорилготой.
Фейсбүүк групп одоогоор 61 мянган гишүүнтэй. Сүүлийн үед гар урлал сонирхох хүмүүс олширсон. Гадны үнэтэй бүтээгдэхүүн авснаас дотоодынхоо барааг авч хэрэглэх хандлага нэмэгдсэнээс болсон гэж боддог. Түүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдүүддээ сайн таниулж, чадваржуулдаг болсон. Нөгөө талаас гар урлал гэдэг хүний стрессийг бууруулж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх түлхүүр болдог.
“Гүнж” төвийн охидоос гадна манай “Гар урлал сонирхогчдын клуб” группийн 17 гишүүд өөрсдийн бүтээлүүдийг борлуулж байна” гэв.
Гар урлалын бүтээгдэхүүн борлуулна гэдэг тухайн хүний хичээл зүтгэлээс л шалтгаалдаг байна. Маш нарийн ажиллагаатай, цаг зав, хөрөнгө их шаарддаг. Хэрэв үнэхээр тууштай энэ төрлийн бүтээгдэхүүн хийж, худалдаална гэвэл өдөр бүр бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, чадвараа ахиулах ёстой гэж тэнд байсан гар урлал сонирхогчид онцолж байлаа.
Тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал Хан-Уул дүүргийн E-Mart худалдааны төвийн гурван давхарт үргэлжлэх юм.