Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох оны эхний тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө эрэгтэйчүүдийн -92 кг жинд Ганбаатарын Ганхуяг зодоглож хүрэл медаль хүртлээ.
Тэрээр Гүржийн бөхөд цэвэр ялагдаж хүрлийн төлөө барилдахаар болсон ба Энэтхэгийн бөхийг ялснаар Загребаас шигшээ багийн гурав дахь медалийг авав.
Тэмцээний эхний өдөр алт, мөнгөн медаль хүртээд байсан монголын шигшээ баг ийнхүү иж бүрэн медальтай боллоо. Хүрэл медалийн эзэн чансааны 5200 оноо, 500 швейцар франктай болсон байна.
Мөн өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал шөвгийн наймд Азербайжаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. Харин өнөө шөнө эмэгтэйчүүдийн -53 кг жинд Бат-Очирын Болортуяа, Батхуягийн Хулан нар барилдана.