Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох 2023 оны эхний тэмцээн энэ сарын 1-нд Хорватын нийслэл Загреб хотод эхэллээ.
Тэмцээний эхний өдөр Монголын шигшээ багийн тамирчин Т.Тулга -65 кг алт, Н.Наранхүү -61 кг жинд мөнгөн медаль хүртсэн байна.
Загребын чансааны тэмцээнийг монголын 10 тамирчин зорьсон бөгөөд гурав нь өнгөрсөн шөнө зодоглосон. Эрэгтэйчүүдийн -61 кг жинд Нармандахын Наранхүү Франц, Туркийн бөхчүүдийг ялж финалд Ираны бөхөд 11-3 оноогоор ялагдсан байна.
Харин эрэгтэйчүүдийн -65 кг жинд Төмөр-Очирын Тулга Аргентин, АНУ, Унгарын бөхчүүдийг ялсаар финалд АНУ-ын МакКеннаг 4-1 харьцаагаар ялж аваргалжээ.
Мөн өдөр эрэгтэй -70 кг жинд Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медалийн төлөө Гүржийн бөхөд 8-2 харьцаагаар ялагдаж тавдугаар байр эзэлсэн байна.
Тэмцээний түрүү бөх чансааны 8000 оноо, 1500 швейцар франк, харин мөнгөн медаль хүртсэн тамирчин чансааны 6400 оноо, 750 швейцар франктай болов.