“Глоб Интернэшнл төв”, “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр “Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд дөрвөн чиглэлээр мониторинг хийснийг танилцууллаа. Тэрбээр иргэд болон төрийн алба хаагчид энэ хуулийн талаар хэр мэдлэг ойлголттой байна, нээлттэй мэдээллийг хэчнээн хувь ил тод болов гэсэн агуулгад тулгуурлаж мониторинг хийснээ онцолсон юм.
-Та судалгааныхаа онцлох үр дүнгээс хуваалцаач?
-Мониторингд долоон аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийг сонгон авсан. Энэхүү судалгаанд мэдээлэл харилцагч байгууллагын 485 албан хаагч, 900 гаруй иргэн оролцсон. Нийтдээ 1400 хүн судалгаанд оролцсон.
Судалгаагаар, хууль батлагдсантай холбоотойгоор иргэдийн мэдлэг хангалтгүй байна. Тухайлбал иргэдийн судалгаанд оролцсон иргэдийн 68 хувь нь энэ талаарх мэдээллийг аваагүй. Түүнчлэн мэдээлэл харилцагч байгууллага буюу төрийн албан хаагчдын мэдлэг ойлголт 66 хувьтай хангалтгүй гэх үр дүн гарсан. Бид нийт 51 байгууллага сонгосны 38 нь 44 төрлийн мэдээллийг нээлттэй болгох ёстой байсан. Энэхүү 44 мэдээллийг нээлттэй болгосон эсэхэд судалгаа хийхэд 58.5 хувьтай гарсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу бол зургаан чиглэлийн 68 төрлийн 600 гаруй мэдээлэл нээлттэй байх ёстой. Энэ хангалтгүй байна.
Засгийн газар хууль баталсантай холбоотой өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хуулийн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор хэд хэдэн журмыг батлах ёстой байснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд холбогдох журмуудаа бүрэн гүйцэд батлаагүй. Мөн иргэдийн мэдээлэл авах хүсэлтийн хариуг үндэслэсэн. Ингэхдээ нээлттэй мэдээллээс гадна, хязгаарлалттай мэдээллийг амаар, бичгээр, цахимаар гэх мэт бүх төрлөөр хүссэн. Мэдээлэл хариуцагч байгууллагуудын нийт 47 хувь нь хүсэлтэд хариу өгөөгүй. 4 хувь нь дутуу мэдээлэл өгдөг. Үлдсэн 49 хувь нь огтоос мэдээлэл өгөөгүй.
Үндсэндээ хоёр мэдээлэл тутмын нэгд нь л хариу өгдөг. Үлдсэн нэгд нь нь огтоос хариу өгөхгүй байна.
/Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛИА СУРТАЛЧЛАХГҮЙ, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХАНГАЛТТАЙ АНХААРАХГҮЙ БАЙНА
-“Глоб Интернэшнл төв”-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал:
-Эрх зүйн таатай орчин гэдэг хууль батлагдсаныг ганцхан хэлдэг юм биш. Эрх зүйн таатай орчин гэдэг бол хууль байхын хажуугаар хуулийг хэрэгжүүлэх ард түмэн тодорхой ойлголттой, өөрсдийнх нь эрх ашигт үйлчилдэг гэдгийг мэдэж байх ёстой. Хуулийг хэрэгжүүлэх төрийн, хууль хүчний, шүүх байгууллагынхан бүгд тухайн хуулийн талаар мэдлэг, ойлголттой байх ёстой. Ингэж байж эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
Мониторингийн дүнгээс харахад төрийн байгууллагууд өөрсдөө хуулиа сурталчлахгүй, хуулийн хэрэгжилтэд хангалттай анхаарахгүй байна. Энэ талаар бид олон дахин сануулж байгаа боловч мэдээллийн комиссар гэж бусад орнуудад байдаг шиг хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьдаг тогтолцоо манайд алга.
ЭНЭ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ ДУНДАЖ БУЮУ 41 ХУВЬ ГАРСАН
-Цахим хөгжил харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл:
-Мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор тодорхой дүрэм, журам, заавар гарсан байх ёстой. Энэ хуулийн хувьд Засгийн газраас батлагдах ёстой, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас журмууд гарч ирсэн. Журмын дагуу хуулийн хэрэгжилтийн тайланг дөрөвдүгээр сарын 1-н гэхэд Засгийн газарт танилцуулах ёстой. Нэгдсэн тайланг гаргахын тулд Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх хараат бус Мэдээллийн ил тод байдлын хөндлөнгийн зөвлөл ажиллаж, бүх төрийн байгууллагуудын хэмжээнд хуулиар ил болох ёстой мэдээллийг ил болгож, хүртээмжтэй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт өгнө. Энэ дүгнэлтэд үндэслэн уг хуулийн хэрэгжилт хэр байгааг Засгийн газарт танилцуулах юм.
Бид урьдчилсан байдлаар явцын үнэлгээ хийдэг. Энэ хуулийн хэрэгжилтийн үнэлгээ дундаж буюу 41 хувь гарсан. Хууль хэрэгжиж эхлээд үнэлгээ хийх хугацаа, эргээд шаардлага тавих хугацаа нь хараахан болоогүй байгаатай холбоотой. Мөн иргэдийн уг хуультай холбоотой мэдлэг, ойлголт дутмаг байна гэх дүгнэлтэд хүрч байна. Төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд зайлшгүй олгох ёстой мэдээллийг иргэдийн тодорхой хүсэлтийн дагуу олгох ёстой.
Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудад шахалт үзүүлж, хариуцлага тооцож ажиллах зайлшгүй шаардлагатай.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЛИЙГ ОЙЛГОМЖТОЙ, ТОДОРХОЙ, ҮНЭН ЗӨВ, БҮРЭН ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ
-Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Галбаатар:
-Мэдэх эрх зөрчигдсөн гэх агуулгатай гомдол ХЭҮК-д жилд арав орчим ирдэг. Энэ нь нийт гомдлын 0,5 хувь буюу маш бага хувийг эзэлж байна. Энэ хуулийн талаарх иргэдийн мэдлэг бага байгаа нь мониторингийн дүнгээс харагдаж буй. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-д гомдол гаргах тоо цөөн байгаа байх.
Хэдийгээр тоо нь цөөн ч гомдлуудын агуулга өргөн хүрээтэй байна. Тухайлбал, нууц гэдэг шалтгаанаар төрийн байгууллага мэдээлэл өгөхгүй. Эсвэл мэдээллийг дутуу өгч байна хэмээн нийтлэг шалтгаан байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд мэдээллийг ойлгомжтой, тодорхой, үнэн зөв, бүрэн өгөх шаардлагатай.
-Та тодорхой жишээгээр тайлбарлаад өгөөч?
-2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дэлгэрэнгүй тайланг Үндэсний аудитын газар нээлттэй байршуулах үүрэгтэй. Гэхдээ “Веб сайтдаа байршуулсан мэдээлэл нь дутуу байна” хэмээн иргэний нийгмийн байгууллагаас манайд гомдол гаргасан. Үүнийг шалгахад тодорхой маягтын дагуу сонгуулийн орлого, зарлагын тайланг тодорхой мэдээлэх ёстой байтал маягтын дагуу биш, дутуу гаргасан байсан. Дутуу мэдээлэлд иргэний нийгмийн байгууллага мониторинг хийх боломжгүй. Тиймээс ХЭҮК-оос Үндэсний аудитын газарт буюу Ерөнхий аудиторт шаардлага явуулахаар ажиллаж байна.
Үндэсний аудитын газар мэдээлэл өгөөгүй үндэслэлээ “Бид нар веб сайтдаа мэдээллээ байршуулсан. Нэр дэвшигчийн хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл байна” хэмээсэн. Гэхдээ нээлттэй болгох ёстой маягтад хувь хүний нууцтай холбоотой хамаарах мэдээлэл байгаагүй. Тэгэхээр мэдээллийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж харж байна.
ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ҮЕ ШАТЫГ ШУУД АЛГАСАЖ БАТЛАГДСАН ХУУЛЬ ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН ЗӨРЧИЛ ҮҮСГЭЖ БАЙНА
-“Фиделитас партнерс ХХН”-ийн Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг:
-Цар тахлын үед Ковидын тухай хуулийг баталсан. Судалгаа, шинжилгээ хийхгүй, олон нийтээр хэлэлцүүлэхгүйн тулд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад олон нийтээр хэлэлцүүлэх үе шатыг алгасаж энэ хуулийг баталсан.
Манайх “Нээлттэй нийгэм форум”-ын тэтгэлгээр Ковидын тухай хуулийн төслийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үе шатанд Хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилтийг судалж, хэвлүүлсэн. Энэ судалгаагаар Олон нийтийг хууль тогтоох үйл ажиллагаанд оролцуулах зорилготой хууль тогтоомжийн хуулийг хэрэгжүүлэхгүй бол, олон нийтээр хэлэлцүүлэх үе шатыг шууд алгасаж батлагдсан хууль мэдэх эрхийг зөрчөөд зогсохгүй, эргээд маш олон хүний эрхийн зөрчил үүсгэж, амьд явах эрхэд хүртэл аюул занал болсон кэйсүүд гарсан.
Маш олон хүний эрхийн зөрчил, төсвийн үргүй зардлыг дагуулдаг юм байна гэдгийг уг судалгаагаар дүгнэсэн.
Уг хэлэлцүүлгийн үеэр Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв IVNL-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Миний эрх миний гарт” төслийн хүрээнд хийсэн “Миний эрх” аппликэйшнийг танилцууллаа. Иргэд болон сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хангахад чиглэсэн уг аппликэйшн нь хүний эрхийн зөрчлийг бүртгэх, нэгдсэн дата бүрдүүлэх, мэдэх эрхийг хангахад чиглэсэн мэдээ, мэдээллийг багтаажээ.