“Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд дөрвөн чиглэлээр мониторинг хийснээ танилцууллаа. Тэрбээр иргэд болон төрийн алба хаагчид энэ хуулийн талаар хэр мэдлэг ойлголттой байна, нээлттэй мэдээллийг хэчнээн хувь ил тод болов гэсэн агуулгад тулгуурлаж мониторинг хийснээ онцолсон юм.
-Та судалгааныхаа онцлох үр дүнгээс хуваалцаач?
-Мониторингд долоон аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийг сонгон авсан. Энэхүү судалгаанд мэдээлэл харилцагч байгууллагын 485 албан хаагч, 900 гаруй иргэн оролцсон. Нийтдээ 1400 хүн судалгаанд оролцсон.
Судалгаагаар, хууль батлагдсантай холбоотойгоор иргэдийн мэдлэг хангалтгүй байна. Тухайлбал судалгаанд оролцсон иргэдийн 68 хувь нь энэ талаарх мэдээллийг аваагүй. Түүнчлэн мэдээлэл харилцагч байгууллага буюу төрийн албан хаагчдын мэдлэг ойлголт 66 хувьтай хангалтгүй гэх үр дүн гарсан. Бид нийт 51 байгууллага сонгосны 38 нь 44 төрлийн мэдээллийг нээлттэй болгох ёстой байсан. Энэхүү 44 мэдээллийг нээлттэй болгосон эсэхэд судалгаа хийхэд 58.5 хувьтай гарсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу бол зургаан чиглэлийн 68 төрлийн 600 гаруй мэдээлэл нээлттэй байх ёстой. Энэ хангалтгүй байна.
Засгийн газар хууль баталсантай холбоотой өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хуулийн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор хэд хэдэн журмыг батлах ёстой байснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд холбогдох журмуудаа бүрэн гүйцэд батлаагүй. Мөн иргэдийн мэдээлэл авах хүсэлтийн хариуг үндэслэсэн. Ингэхдээ нээлттэй мэдээллээс гадна, хязгаарлалттай мэдээллийг амаар, бичгээр, цахимаар гэх мэт бүх төрлөөр хүссэн. Мэдээлэл хариуцагч байгууллагуудын нийт 47 хувь нь хүсэлтэд хариу өгөөгүй. 4 хувь нь дутуу мэдээлэл өгдөг. Үлдсэн 49 хувь нь огтоос мэдээлэл өгөөгүй.
Үндсэндээ хоёр мэдээлэл тутмын нэгд нь л хариу өгдөг. Үлдсэн нэгд нь нь огтоос хариу өгөхгүй байна.
МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨРЧЛИЙН БОЛОН ЭРҮҮГИЙН ХУУЛИАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖТОЙ
-Аймгуудын тухайд авч үзвэл?
-Орхон аймаг нээлттэй мэдээллийг ил тод болгосон үзүүлэлтээрээ улсын хэмжээнд тэргүүлж байна. Хамгийн бага буюу 18 хувьтай гарсан нь Баян-Өлгий аймаг байна.
Судалгаатай холбоотойгоор бид зөвлөж хүргэж байгаа. Яагаад аймгуудад мэдээллийн ил тод байдал ийм харилцан адилгүй байна гэдэг нь иргэний нийгмийн хяналтын чиг үүрэг өндөртэй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь голлох чиг үүрэгтэй байдалтай хамааралтай дүр зураг харагдсан.
Улаанбаатарт нээлттэй мэдээллийн ил тод байдал Сонгинохайрхан дүүрэг 20 гаруй хувь, Баянзүрх дүүрэг 50 гаруй хувьтай байсан.
-Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох журмуудыг батлаагүй байгаа гэсэн. Энэ талаар тодруулж хэлбэл?
-Судалгаагаар нийтдээ 11 журам одоог хүртэл батлагдаагүй байгаа нь ажиглагдсан. Иргэд болон мэдээлэл хариуцагч байгууллагуудын албан тушаалтнуудын хууль батлагдсантай холбоотой мэдлэг ойлголт яагаад хангалтгүй байна гэдэг асуудал гарч ирнэ.
Нэгдүгээрт, Энэ талаарх сургалт, хуулийн танилцуулгыг олон нийтэд хангалттай хүргээгүй. Учир нь 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд Төсвийн хяналтын тухай хууль батлагдсан. Энэ хуулиар бүх шатны сургалтуудыг хориглосон. Тэгэхээр сургалтаа хангалттай хийгээгүй байна. Хууль журмуудаар дамжиж хэрэгждэг. Тэгэхээр журам хангалтгүй байгаа нь хуулийн хэрэгжилтэд нөлөө үзүүлж байгаа юм.
-Иргэдэд мэдээлэл болгож сануулж хэлмээр зүйл бий юу?
-Мэдээлэл хүсэж буй иргэдэд тухайн мэдээллийг нь өгөөгүй тохиолдолд Хүний эрхийн үндэсний комисс зэрэг дээд шатны албан тушаалтанд, шүүхэд ханддаг үзэгдэл маш бага хувийг эзэлдэг. Энэхүү шинэ хуулиар бид мэдээллийн комиссар гэсэн бие даасан нэгжгүй ч гэсэн Хүний эрхийн үндэсний комисс тухайн иргэний мэдээлэл авах гомдолд тулгуурлан хяналт шалгалт хийж шаардлага хүргүүлдэг. ХЭҮК-ын энэхүү шаардлагыг хүлээж авсан албан тушаалтан, төрийн байгууллага уг шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хариуцлагыг өндөржүүлсэн. Мэдээлэл өгөөгүй албан тушаалтнуудад Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар ч хариуцлага тооцох боломжтой. Тиймээс иргэд мэдээлэл авах эрхийнхээ төлөө явах хэрэгтэй. Мөн энэ хуулийн хэрэгжүүлэхтэй холбогдуулан алба хаагчдынхаа мэдлэг ойлголтыг хангалттай хэмжээнд мөрдүүлэхгүй бол хуульд заагаагүй үндэслэлээр мэдээлэл өгөхөөс татгалздаг үзэгдэл байсаар байна.