Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.01.18/ боллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, хорих анги, нэгжийн хэмжээнд өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр иргэд, байгууллагад дараах үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөв.
Мөн хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ архивын лавлагаа, иргэд, аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа, суллагдалтын лавлагаа, хорих ял эдэлж байгаа эсэх лавлагааг тус тус үнэ төлбөргүй олгож байна.
Мөн өдөрлөгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдон ажиллаж буй алба хаагчид, тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг тус тус сонирхуулав.
Эх сурвалж: ШШГЕГ