“Инженер технологийн дээд боловсрол төсөл”-ийн хэрэгжилт болон “1000 инженер” хөтөлбөрийн төгсөгчдөд зориулсан ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах талаар тус төслийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтулгатай ярилцлаа.
-Төслийн ерөнхий зорилго болон хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөөч?
-Энэ төслийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал “Инженер технологийн дээд боловсрол төсөл” энэ жил ес дэх жилдээ хэрэгжиж байна. Мөн хүмүүс “1000 инженер” гэдэг нэрээр нь сайн мэддэг.
Уг төсөл нь Монгол Улсад нэн шаардлагатай инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой. Энэ хүрээнд 1000 инженерийг Япон Улсад суралцуулахаар төлөвлөөд, одоогийн байдлаар 821 хүн Японд суралцаад байна. Сургуулиа төгссөн 593 хүн Монгол Улсдаа ирсэн ба үлдсэн нь үргэлжлүүлэн суралцаж байгаа юм.
МУИС, ШУТИС-ийн нийт 20 эрдэм шинжилгээ, судалгааны баг Японы 40 гаруй их сургуультай хамтарсан судалгаа хийж байна.
Мэргэжилтэн бэлтгэхээс гадна ШУТИС-ийн инженерийн чиглэлийн хөтөлбөрүүдийг Японы их сургуулийн жишигт нийцүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр монгол оюутнууд дэлхийн жишигт нийцсэн боловсролыг эх орондоо авна гэсэн үг. Энэ хүрээнд бид багш нарыг Японд магистр, докторын зэргээр сурган бэлдэж буй юм. Хөтөлбөр дүйцүүлэлтийг Японы их сургуулийнхтай ижил түвшинд аваачих нь гол зорилго юм.
Ингэхийн тулд орчныг давхар анхаарахгүй бол болохгүй. Тиймээс ном, сурах бичиг, лаборатори зэргээр хангаж байна.
Төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн нийт 20 эрдэм шинжилгээ, судалгааны баг Японы 40 гаруй их сургуультай хамтарсан судалгаа хийж байна. Хөрс, агаарын бохирдол, нано материал, хиймэл оюун ухаан, VR технологи зэрэг шинжлэх ухааны өөр өөр салбаруудад судалгаа хийж буй юм. Ингэснээр МУИС, ШУТИС-ийн гадаад харилцаа хөгжиж, олон улсын индекс өндөртэй сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэж байна. Судалгааны шинэ лабораторийг тус их сургуулиудад шинээр байгуулж өгч байгаа юм. Зарим лаборатори нь Монголд өмнө нь ашиглаж байгаагүй шинэ тоног төхөөрөмжтэй болсон. Улмаар шинэ төрлийн судалгаа, шинжилгээг хийж эхэлсэн. Японд ч хараахан бий болоогүй цогц лабораторийг манай улсад бий болгосноороо онцлогтой.
-“Инженер технологийн дээд боловсрол төсөл”-д ямар шалгуурыг хангасан оюутнууд хамрагдаж байна вэ?
-Манай төсөлд Монгол Улсын 21 аймгаас хүүхдүүд хамрагддаг. Бид анх ШУТИС-тай хамтран ЭЕШ-аас өмнө бүх аймагт очоод японд зөвшөөрөгддөг шалгалтыг манай хөтөлбөрт суралцах сонирхолтой 12-р ангийн хүүхдүүдээс авдаг байсан. Ингээд дүн нь хангалттай гарсан хүүхдүүдийн ЭЕШ-ын математик, физикийн оноог нь давхар харгалзан үздэг. Улмаар хүүхдүүд цаашид энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгснөөр ШУТИС-д ангиа сонгон суралцдаг юм. Ингэхдээ япон хэл болон мэргэжлийн хичээлүүдээ япон, монгол багш нараар заалгаж ШУТИС-д 2.5 жил бэлтгэл ханган суралцдаг. Хамгийн эцсийн шалгаруулалтыг Японы их сургуулиудаас багш нар өөрсдөө ирж хийж, тэнцсэн оюутнууд Японд суралцах эрхээ авдаг.
Энэ эрхээ авснаас хойших зардлыг төслөөс буюу Монгол Улсын Засгийн газраас онгоцны тасалбар, амьжиргааны зардал, сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр төлдөг.
Ингээд Японд суралцах эрх авсан оюутнууд сургуулиа төгсөөд эх орондоо ирээд таван жил ажиллана гэдэг гэрээ хийдэг. Их сургуулиа төгсөж эх орондоо ирээд таван жил мэргэжлээрээ өөрийн сонгосон байгууллагадаа ажилласнаар зээлийн гэрээ нь тэтгэлэг болдог.
-Японд мэргэжилтэн бэлтгэх зорилготой төсөл одоогоор 800 гаруй хүүхдийн боловсролд хувь нэмэр оруулжээ. Манай оюутнууд Японд очоод шантрах тохиолдол байдаг уу?
-Анх удаа хүний нутагт очиж суралцаж буй болохоор зарим нь шантрах тохиолдол байна. Гэхдээ сургууль тус бүрд зөвлөх компанийн ажилтнууд манай оюутан тус бүртэй уулзаж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. Мөн багш нартай нь хамтарч ажилладаг. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хүндрэл тулгарсан ч манай оюутнууд даваад гарсан.
Манай төгсөгч Японы нийт Коосэний хамгийн шилдэг оюутнаар шалгарч байсан. Магистр, докторын оюутнууд сургуулийнхаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг авдаг. Ер нь манлайлж, шамдан суралцдаг оюутнууд ихэвчлэн байдаг.
-Сургуулиа амжилттай төгсөж, өнгөрсөн гуравдугаар сард эх орондоо ирсэн 96 инженерт зориулсан ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Коосэн болон бакалаврын хамтарсан хөтөлбөрийг төгссөн 96 төгсөгчид мэргэжлээрээ ажиллах боломжийг олгох, ажлын байранд зуучлах нээлттэй өдөрлөг тавдугаар сарын 12-ны пүрэв гарагт ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарт болно.
Энэ өдөрлөгийг зохион байгуулснаар төгсөгчдөө ажлын байраар 100 хувь хангадаг. Төгсөгчид япон, англи хэлний мэдлэгтэй, Япон Улсад инженерийн чиглэлээр суралцаж төгсдөг болохоор томоохон ажил олгогч байгууллагууд ажилтнаар авахдаа маш нээлттэй ханддаг. Манай оюутнууд төгсөж ирээд давхар ШУТИС-ийн диплом гарддаг гэдгээрээ онцлогтой.
-Танай хөтөлбөрийн төгсөгчдийг ажлын байраар хангасан байгууллагаас сэтгэл ханамжийн үнэлгээг авдаг уу?
-Бид төгсөгч нартайгаа болон ажлын байраар хангасан байгууллагуудтай уялдаа холбоотой ажилладаг. Жишээлбэл, манай төгсөгчид ажил олгогч байгууллага дотроо “1000 инженерийн” залуус хэмээн нэрийдүүлж хамгийн сайн ажилтнаар нь үнэлэгдэж, ялгардаг. Манай залуус Оюу толгой, төмөр замын бүтээн байгуулалт, IT чиглэлийн компаниудад түлхүү ажиллаж байна. Бүгд ажилласан газар бүртээ амжилттай байгаад нь баяртай байдаг. Тиймээс компаниуд манай төгсөгч нарыг ажилд авах сонирхолтой байдаг.
Эх орондоо ирээд дөнгөж онгоцноос буухаас нь л эхлээд ажилд авъя, өдөрлөгөөс өмнө уулзаж болох уу хэмээдэг. Энэ нь манай төгсөгч нар хэрхэн чадавхжиж ирснийг харуулна.
-Танай төслийн үр дүнд бий болсон стартап компаниуд байдаг уу?
-Манай төслөөс хэд хэдэн стартап компани амжилттай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тухайлбал:
- VR, AR технологид суурилсан үйлчилгээ үзүүлдэг “Digital solution” ХХК
- Цай, батганы эсрэг тос үйлдвэрлэдэг “Mongolian Bio product” лабортори
- Гүйлсэн булчирхайн үрэвслийн эсрэг тос үйлдвэрлэдэг “Mongolian Bio future” зэргийг дурдаж болно.
-Төсөл цаашид үргэлжлэх үү?
-Анхны гэрээгээр төсөл 2024 он хүртэл үргэлжилнэ. Цаашид үргэлжлүүлэх эсэх талаар албан мэдээлэл байхгүй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.