Говь ХК нь ХААИС, малчидтай хамтран “Тогтвортой ноолуур, гурван талт хамтарсан төсөл”-ийг 2020 оны 10 дугаар сараас эхлэн Хөвсгөл аймгийн Их-Уул сум болон Баянхонгор аймгийн Жинст суманд 2 дахь жилдээ үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Одоогоор уг төсөлд ойролцоогоор 170 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Энэхүү төсөл нь “Үйлдвэрлэл – Малчин - Шинжлэх ухаан” хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, малын эрүүл мэнд, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэх, малчдад ямааны ноолуур бэлтгэлийн технологийн зөв дадал эзэмшүүлэх замаар ноолууран түүхий эдийн чанарыг сайжруулж түүнээс олох малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Бид бүхэн өнгөрсөн хугацаанд төсөлд хамрагдсан малчин өрхүүд болон мал үржүүлэг технологийн нэгжүүдэд тухайн бүс нутгийн газар зүйн онцлогт тохирсон Эрчим үүлдрийн ямаа, Залаа жинстийн цагаан ямаа зэрэг нийт 72 шилмэл хээлтүүлэгчдийг сонгон хүлээлгэн өгсөн. Ингэснээр ямаан сүрэг илүү эрүүлжин, нэг малаас авах ашиг шим нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн чанарт малчид илүү анхаарч эхэлж байна.
Сүүлийн жилүүдэд ноолууран ширхэгтийн голч бүдүүрч, түүхий эдийн чанар буурч байгаа нь Монгол ноолуурын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа.
Энэхүү төслийн үр дүнд дотооддоо түүхий ноолуурын чанарын гарцыг тодорхойлох лабораторийн цогц шинжилгээг хийн, мэдээллийн санг боловсруулж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш түүхий ноолуурын чанарыг тодорхойлох шинжилгээний хариуг малчдад танилцуулж эхэлсэн. Ингэснээр малчдын ойлголт нэмэгдэж, малын тооноос илүү нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх нь илүү өндөр ач холбогдолтой юм.
Энэ жил зөвхөн төсөлд хамрагдсан малчин өрхүүдээс гадна сумдын хэмжээнд нийт 88 малчин өрхөөс 888 дээж авсан бөгөөд дээжийн шинжилгээний дүгнэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад ноолуурын голч илүү нарийсан, хаг, хогт хольц, хялгасны агууламж буурч, чанар сайжирсан сайшаалтай үзүүлэлтүүд гарсан байна.
Мөн түүнчлэн ХААИС-ийн багш нартай хамтран малчдад түүхий эд бэлтгэлийн зохистой дадлыг хэвшүүлэх сургалт, сумдын мал үржүүлэг технологийн нэгжүүдийг шаардлагатай багаж хэрэгслээр хангах, үйлдвэртэй танилцах аялал, зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулсан. Малчид нийт 5 үйлдвэр буюу түүхий эд бэлтгэлээс бэлэн бүтээгдэхүүн боловсруулах хүртэлх бүх шат дамжлагатай танилцан, өөрсдийн бэлтгэн нийлүүлдэг түүхий ноолуурыг хэрхэн үйлдвэрт ашиглаж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талаар бодит ойлголттой болсон. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад сайн чанарын түүхий ноолуурыг нийлүүлэх нь үйлдвэрийн процесст хүндрэл учруулахгүй, чанар сайтай бүтээгдэхүүн гаргахад чухал ач холбогдолтой байдаг.
Бид энэхүү төслөөр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд МУ-ын Их хурлаас 2010 онд баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг дэмжиж малын тооноос илүү чанарт анхаарах, түүхий ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлж “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриан дор Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулахаар ажиллаж байна.