Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын энэ оны төгсгөлийн ажлыг Баруунхараагийн төмөр замын гарман дээр хийж байна гэж ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээлэв.
Төмөр замынхан гармаа шинэчилж, хориглолын системийг хоёр дахь өдрөө хийгээд дуусжээ.
Гармын болон авто замын тэмдэг, тэмдэглэгээ бусад ажлууд өнөөдөр дуусаж, жолооч нар маргаашнаас Улаанбаатараас Дархан хүртэл хатуу хучилттай авто замаар зорчих боломжтой болох юм байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хоёр эгнээ авто замын суурь асфальтбетон хучилтыг өчигдөр (2022.10.28) дуусгажээ.
Мөн Багц-2 хэсгийн 45.5 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг даваа гарагт бүрэн нээсэн байна. Багц-4 хэсгийн 20 гаруй км авто замын хөдөлгөөнийг нээгээгүй, замын тэмдэг тэмдэглэгээ, бусад заслын ажил үргэлжилж байна.
Төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 2023 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ авто зам бүрэн ашиглалтад орох байв. Энэ зам нийслэлийг Дархан хоттой холбохын сацуу манай улсын босоо тэнхлэгийн авто зам тул ихээхэн ач холбогдолтой. Цаашид Сэлэнгэ гэх мэт хойд аймгуудаас нийслэл рүү, нийслэлээс Булган, Хөвсгөл гэх мэт хойш чиглэсэн аймгууд руу илүү богино хугацаанд, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж байна.