Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хоёр талын автотээврийн зөвлөлдөх уулзалт Минск хотод болжээ.
Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Беларусийн талаас Тээвэр, дэд бүтцийн яамны Автотээвэр ба хотын зорчигч тээврийн газрын дарга А.И.Гладкий нар оролцсон байна.
Монгол, Беларусийн хооронд хийж буй ачаа, зорчигч тээврийн статистик мэдээ, тээвэрлэлтийн нөхцөл байдал, тээвэрлэлтэд гарч буй хүндрэл бэрхшээл, зөвшөөрлийн бичгийн системийн талаар хэлэлцэв. Монголын талаас манай тээвэрчдэд тулгарч буй зөвшөөрлийн бичигтэй холбоотой хяналт шалгалтын асуудлаар анхаарч үзэх, Монгол Улс "Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-т нэгдэн орсонтой холбоотойгоор тахографын төхөөрөмжийг нийлүүлэх, ашиглах, жолооч нарын картын мэдээллийг бүрдүүлэх, чип болон картыг боловсруулж тээвэрчдэд олгох, хяналтын байцаагч нарыг сургаж, дадлагажуулах саналуудыг тавьжээ.
Мөн Беларусийн автотээвэрчдийн холбоо-БАМАП-ын үйл ажиллагаатай танилцаж, даатгалын байгууллагуудтай хамтарч ажиллах, ногоон картын системийг монголын тээвэрчид ашиглах боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан байна.
Жолооч нарын визийг богино хугацаанд хэрхэн авах талаар хийж буй ажлын туршлагыг судлав. Олон улсын тээвэрлэлтийн гол замнал болоод байгаа Беларусь-Литовийн хилийн Каменный лог боомтод очиж, Европоос ирж буй ачааны тээвэрлэлт, ачаатай чиргүүл солилцох, сэлгэх ачих терминалын үйл ажиллагаа, олон улсын тээврийн нөхцөл байдалтай танилцжээ.
Цар тахлын үед улс хоорондын тээврийг зохион байгуулж буй туршлага солилцон, хамтарч ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. Беларусийн талаас алдарт МАЗ үйлдвэрийн автомашин угсарч буй шугам, үйлдвэрийн үйл ажиллагаа, Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой автомашин, автобусны талаар танилцуулав.
Беларусийн тал автозамын хяналт шалгалт, даац хэтрүүлэлтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны талаар газар дээр нь тодорхой танилцуулав хэмээн Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.