Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсад хийж байгаа айлчлалаа тус улсын Милан хотод үргэлжлүүллээ.
Дэлхийн худалдаа наймаа, бизнес, загварын төв болсон Милан нь Италийн хоёр дахь том хот бөгөөд Европын Холбооны аялал жуулчлалын гол төвүүдийн нэг юм. Ла Скала театр, Сфорцеско шилтгээн, Витторио Эманүэлэгийн галлерей, загвар зохион бүтээгчдийн Монте Наполеонэ гудамж, дэлхийн анхны 7 одот зочид буудал зэргийг үзэхээр жилд 2 сая жуулчин Милан хотод ирж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Милан хотод зохиогдох Монгол Италийн бизнес форумд оролцож үг хэлэхээс гадна, тус хотын удирдлагатай уулзаж, домогт “Интер Милан” клубт зочлохоор ирлээ.
Ерөнхийлөгч ирсэн даруйдаа Ломбарди мужийн Ерөнхийлөгч Р.Формигони-г хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар ярилцсан. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, түүхий эд боловсруулах, ашиглахад хамтрах, технологи нэвтрүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Мөн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хотууд, болон бизнес эрхлэгчдийн холбоо чухал болохыг тэмдэглэж, энэ талаар зарим тодорхой санал солилцов.
Ломбарди мужийн Ерөнхийлөгч Р.Формигони нь мужаа хөгжүүлж, сайн засаглалын үлгэр жишээ муж болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тэрээр тав дахь удаагаа мужийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Милан хотын дарга Ж.Писапиаг хүлээн авч уулзлаа. Итали Улсын эдийн засгийн чухал нэгж болох Милан хотод хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа ноён Ж.Писапиа илэрхийлэв. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг хоёр орны харилцаанд шинэ хуудас нэмсэн түүхэн чухал айлчлал болж байна хэмээн дүгнээд Милан хот, Улаанбаатар хотуудын хооронд тогтоосон харилцаа хамтын ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байгаа талаар ярилаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг Милан хотод зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр “2015 онд Миланд хотноо зохион байгуулагдах Экспо олон улсын үзэсгэлэнд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгжүүд оролцохоор төлөвлөж байна. Энэ боломжийг бүрдүүлэхэд италийн талаас зохих туслалцаа үзүүлэхийг хүсье.
Цаашид Улаанбаатар, Милан хотуудын хооронд соёл, хөдөө аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрэн байна...” гэлээ.
Уулзалтын үеэр ирэх 3-р сард Улаанбаатарт Италийн 7 хоног, 9-р сард Миланд Монголын 7 хоногийг тус тус зохион байгуулахаар боллоо.