Мобиком Корпораци гадаад улсаас манай улсын үүрэн операторуудад ирсэн, хууль бус мессежийг хязгаарлах чиглэлээр шуурхай арга хэмжээ авсан талаар Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, Дэд захирал М.Энхсайхан нар мэдэгдэл хийлээ.
Өнөөдөр үдээс өмнө гадаад орноос Мобиком болон Монгол Улсын бусад үүрэн операторуудын зарим хэрэглэгчдийн утасны дугаарыг ашиглан улс төрийн асуудлаар дайрч давшилсан утга бүхий мессеж илгээсэн хууль бус явдал гарсан билээ. Мобиком Корпораци үүнд онцгой анхаарал хандуулан, шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд мессеж илгээсэн эх үүсвэрийг олжээ.
Энэ явдал Мобикомын хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан, мэдээллийг задруулсан, ил болгосон асуудал огт биш юм байна.
Мобиком компанийн сүлжээний мэргэжилтнүүд энэхүү мессеж нь Румын Улсын Водафон үүрэн операторын сүлжээнээс ирснийг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар Румын Улсаас ирж буй бүхий л хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Түүнчлэн Юнител компанийн зүгээс тэдний хэрэглэгчдэд мөн ижил төрлийн мессежийг Мальта Улсаас илгээсэн бөгөөд Мальта Улсаас ирэх бүх хөдөлгөөнийг мөн зогсоосон гэв.
Мобиком Румын Улсын Водафон болон Мальта Улсын үүрэн холбооны операторын үйл ажиллагааг судалж байгаа бөгөөд уг мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль хяналтын байгууллагад ч мэдэгджээ.
Мөн Румын Улсын Водафон операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болон Монголын үүрэн операторын сим карт, эсвэл ямар нэгэн өөр электрон төхөөрөмж ашигласан эсэх зэргийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Мобиком болон Монгол Улсын бусад үүрэн операторуудын зарим хэрэглэгчдийн утасны дугаарыг ашиглан мессеж илгээснийг хоёр шалтгаанаар тайлбарлалаа. Үүнд:
-Нэгдүгээрт, Румын, Мальта дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, комьютерийн ямар нэгэн программаар дамжуулан, мессеж бичсэн дугаараа нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан.
-Хоёрдугаарт, дугаараа нууцлан мессеж илгээх боломж олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна гэв.
Мобиком Корпораци нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудтай бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Дашрамд хэлэхэд Мобиком Корпораци нь Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 болон Чанарын удирлагын тогтолцооны ISO 9001 стандартуудаар баталгаажсан бөгөөд энэ жил Герман Улсын ISO байгууллагын шалгалтаар дахин баталгаажсан байна.