Баянхонгор аймагт өрнөж буй “1000 төгрөгийн хандиваар 100 хүүхдийн цэцэрлэг барих аян”-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэгдэхийг хонгор нутгийн багачууд уриаллаа.
“Хүүхэд нас таныг дуудаж байна” аян цахим ертөнцөд өрнөөд багагүй хугацаа өнгөрсөн.
Аянд УИХ-ын гишүүн Х.Баттулга 10 сая төгрөг хандивлажээ. Мөн Баянхонгор аймгийн “Баян-Ойт” цогцолбор сургуулийн сурагчид Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, МУГТ М.Уранцэцэг нарыг хандивын аянд нэгдэж, хүүхдийн төлөө “За” гэж хэлэхийг уриалжээ.
Арилжааны банкуудад хандивын данс нээж, цугларсан мөнгийг захиран зарцуулах эрх бүхий ТББ байгуулагдсан бөгөөд цэцэрлэг барихад нийт 650 сая төгрөг шаардагдах аж. Зах зээлийн үнээр байрны нэг ам метр талбайн үнэ хоёр сая төгрөг байгаа ч гүйцэтгэгч “Баян мэдлэг” ХХК-ийн залуус хүүхдийн төлөөх анхны томоохон ажлыг санаачилсан аймаг учраас ам метр талбайн үнийг 650 мянган төгрөгөөр тооцон барихаар болжээ.
Олон хүний сэтгэл зүрх шингэсэн цэцэрлэгийн барилгын суурийн ажил хэдийнэ дууссан юм байна.