Монголчууд бид нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг хийсээр 25 жилийг ардаа үдээд байна. Жигүүр Грандчууд бидний хувьд мөн адил бүхнийг өөрсдийн гараар хийж бүтээх хариуцлага тулгарсан цагаас өдийг хүртэл эх орон нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсоор ирсэн.
Бидний энэ удаагийн бүтээн байгуулалт ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр буюу хотын төв цэгээс 1,5км зайд байрлаж буй ROMANA RESIDENCE төсөл баригдаж байна. Онцлог давуу талуудаас дурдвал бидний өмнө хуримтлуулсан бүхий л туршлага дээрээ үндэслэн чанар болон тав тухыг дээд зэргээр хангасан, Италийн С&A компанитай хамтран интьерер дизайний давтагдашгүй шийдлээр төлөвлөсөн, цутгамал 18 давхар хийц, сүүлийн үеийн
нарны бууралттай шилэн фасад, 2,9 метрийн өндөр тааз, уужим цэлгэр өрөө, нэмэлт тавилга тохижилт, байрлалын хувьд дунд голын урд хэсэг буюу утаагүй орчид оршиж байгаа зэрэг Люкс орон сууц гэх бүхий л тодотголыг хангасан. Гэхдээ ийм орон сууц цаашид хэд ч босохыг бид үгүйсгэхгүй. Бидний төслийн гол давуу тал Хотын Төвд оршиж байгаа юм. Одоо харин орон сууцыг зөвхөн тав тух хангах гэр орон гэж үзэхийн зэрэгцээ үнэ цэнээ алдахгүй, үр ашгаа өгөхүйц хөрөнгө оруулалт гэх ойлголт төлөвшиж байна.
Хотын төв гэдэг үнэ цэнэ юунд орших вэ
Жишээ татахад урд хөршийн нийслэл Бээжин хотын төвд люкс зэрэглэлийн орон сууцны 1мкв-ийн үнэ 8000-10000$ ийн хооронд хэлбэлзэж байна. Хятад улсын хувьд барилгын материал, ажиллах хүч, цахилгаан эрчим хүч, тээвэрлэлт бүхий л зүйл хамгийн хямд байдаг бөгөөд тухайн үнэлгээ барилгын угсралт хийцийн үнэ өртөгтэй ямар ч хамаагүй. Мөн хойд хөрш Москва хотын төвд орчин үеийн люкс орон сууц гэлтгүй, олон арван жил болсон хуучин классик орон сууц хүртэл 1мкв нь 5000$-10000$ орчимд хэлбэлзэж байна.
Тэгэхээр хотын төв гэдэг маань маш хязгаарлагдмал нөөц байдаг. Хотын хөгжил гэдэг гадагшаагаа тэлж хөгждөг. Тэр хирээрээ төв байрлалын үнэ цэнэ өссөөр байдаг. Тэр тусмаа Улаанбаатар хотын хувьд тэрхүү нөөц улам бүр багассаар байгаа. Өнөөгийн хотын төвийн Люкс зэрэглэлийн орон сууцнууд 2000-4000$ ийн орчимд хэлбэлзэж байна. Улаанбаатарчууд орчин цагийн хөгжлөө дагаад бүхий л талаараа маш өндөр хэрэглээтэй болж байгаа. Ойрын 10 жилийн хугацаанд хотын төвийн люкс орон сууц Бээжингийн орон сууцны төвшинд очихгүй гэх баталгаагүй болж байна. Энэ өсөлт бол барилгын компаниудаас үл шалтгаалан зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд тулгуурлан явагдана.
Харин хотын төвөөс зайдуу, байгалтай ойр гэх тодотголтой орон сууцны үнэ цаашид харьцангуй тогтворжих хандлага бий болно. Учир нь Улаанбаатар хотын хувьд байгалийн тогтоц сайтай, баруунаас зүүн тийш хот дундуур 40 км орчим урсах Туул гол, хойноос урагш урсах сэлбэ гол, түүнийг дагасан хотын дахин төлөвлөлт гэх зэрэг тав тухтай, ногоон байгууламж сайтай орон сууцны хотхон олноор баригдаж ипотекийн зээл гэхчлэн таатай нөхцлөөр зах зээлд нийлүүлэгдэнэ.
Ийнхүү хотын төвийн барилгын өөрийн үнэ цэнэ өсөхөөс гадна, худалдан авахдаа урт хугацааны банкны зээлэнд хамрагдаж болно. Тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд эдийн засгийн өсөлт, төгрөгийн ханшны уналт зэрэг нь таны төлөлтийн нөхцлийг хөнгөвчлөх ашигтай. Мөн тухайн байрыг түрээслүүлснээр зээлийн эргэн төлөлтийг бусдаар төлүүлэх ч боломжтой.
Энэ хөрөнгө оруулалт хийхэд нэг анхаарах зүйл гэвэл 20 жил 30 жилийн дараа тухайн барилга хуучирч муудаж үнэ цэнээ алдахгүй байх ёстой. Энэ чанараа алдахгүй байх асуудлыг бид тооцсон. Сүүлийн жилүүдэд Жигүүр Гранд-ийн гэх тодотголтой хуучин орон сууцнууд шинээр баригдаж буй орон сууцны дундаж үнэтэй дүйцэж нэмэгдэх хандлага ажиглагдсаар байна.
Жигүүр Гранд Групп
Реалтор Э.Батхаан