“Монгол бөхийн хөгжил, шинэчлэл” үндэсний бөх сонирхогчдын холбооноос бөхийн өнөөгийн хөгжлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
Хуралд тус ТББ-ын тэргүүн Р.Болдбаатар, менежер С.Болдгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн О.Дашням, Г.Мягмарсүрэн нар оролцов. Монгол бөхийн хөгжил сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орж, МҮБХ-ны үйл ажиллагаа өдрөөс өдөрт муудаж байгааг эдгээр залуус онцолж байлаа.
Гарьд, харцага цолыг бий болгож, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсноор Монгол бөх хөгжөөгүй.
Монголчууд эрт дээр үеэсээ дөрвийн тоог бэлгэдэж ирсэн учраас Монгол бөх аварга, арслан, заан, начин гэсэн дөрвөн цолтой байсан. Гэтэл МҮБХ-ныхон энэ уламжлалыг алдагдуулж, гарьд, харцага цолыг бий болгосон.
Түүнчлэн барьц сонгох нь сул талтай учир уламжлалт дөрвөн барьцыг сэргээх хэрэгтэй гэнэ. Тодруулбал ханцуйны барьцыг эргэн бий болгох, бөхчүүдийг уутан далбаатай болгох, арын хонхор суганы барьцыг эргэн бий, шуудагны ташаан толгойны барьцыг эргэн нарийсгах шаардлагатай гэв.
Бөхчүүд жин нэмэх гэж уураг болон химийн гаралтай бүтээгдэхүүнүүд ихээр хэрэглэж, зарим бөхчүүдийн эрүүл мэндэд нөлөөлөх болсон, уран хурц барилдаанууд багассан гэдгийг ч бөх сонирхогчид шүүмжлэв.
Эрэмбэтэй холбоотой дараахь гажуудал байгааг дурдлаа.
- Аймаг, цэргийн аль ч цолыг батлахаар улсын наадамд гурав, дөрөв давсан амжилт нь тооцогддоггүй, батлахгүй байхаар тооцогддог ийм гажууд тогтолцоо сүүлийн хэдэн жил үйлчилж ирсэн.
- Улсын наадамд гурав давсан аймгийн арслан, аймгийн баяр наадамд зургаа давсан аймгийн арслангаас дээр нь эрэмбэлэгдээд байгаа. Гэтэл энэ хоёр аймгийн арслан улсын наадамд дөрөв даваад унавал аймгийн наадамд зургаа давсан арслан нь дээр гарчихаад байна. Өөрөөр хэлбэл нэг өдөр ижилхэн амжилт үзүүлсэн мөртлөө ингэж буруу эрэмблэгдэж байна.
- МҮБХ Улсын баяр наадамд нэг удаа 10 давж түрүүлэх нь улсын баяр наадамд хоёр удаа ес давахтай тэнцүү гэж үзээд байгаа. Энэ жишгээр бодож үзвэл аймгийн баяр наадамд нэг удаа ес давж түрүүлэх нь аймгийн баяр наадамд хоёр удаа найм давахтай тэнцүү юм. Гэтэл МҮБХ аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг гаргахдаа нэг удаа ес давж түрүүлсэн бөхийг хоёр удаа найм давж, түрүүлсэн бөхчүүдийн доор, хоёр удаа найм давж, нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн бөхийн дээр нь эрэмбэлээд байна. Ер нь Улсын баяр наадамд нэг удаа 10 давж түрүүлсэн бөхөд аварга цол өгдөг буруу зүйл. Аварга өгсөн ч нэг удаа 10 давахыг хоёр удаа ес давахтай тэнцүү гэж үздэг бол утгагүй зүйл. Улсын баяр наадамд хоёр удаа ес давах нь нэг удаа 10 давж түрүүлэхээс хамаагүй илүү амжилт. Үүнийг адилтгаж ямар ч боломжгүй. Иймээс аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг тухайн цолны болзол биелүүлсэн оноор нь эрэмбэлдэг болох хэрэгтэй гэв.