Өнгөрсөн жилийн технологийн салбарын шилдэг бүтээлүүдийг гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж тэргүүлсэн юм. НАСА агентлаг Олон улсын сансрын станц дээр ийм хэвлэгч байрлуулж, хиймэл дагуул хөөргөх зардлыг багасгана гэж мэдээлж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр “Сансарт үйлдвэрлэв” компанийн Zero G гэх гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжийг олүн улсын сансрын станц руу хүргэжээ. Төхөөрөмжийг суурилуулах ажиллагаа амжилттай дуусаж, татах хүчгүй орчинд ажилладаг, анхны хэвлэх төхөөрөмж ажилдаа ороход бэлэн болсон байна.
Сансар судлалын ажил удаашраалтай байдгийн нэг том шалтгаан нь дэлхийгээс хангамж илгээхэд асар их зардалтай байдаг явдал. Харин энэ хэвлэгчийн ачаар зөвхөн хиймэл дагуул хэвлээд зогсохгүй. Олон улсын сансрын станцын эвдэрч, гэмтсэн хэсгүүдийг шууд тэндээ хэвлэдэг болж байгаа юм.
"Сансарт үйлдвэрлэв" компанийн гүйцэтгэх захирал Аарон Кеммер өөрсдийн цахим хуудсандаа “Өмнө нь сансар судлалд ашиглаж байгаа бүхнийг дэлхий дээр хийдэг байлаа. Харин одоо энэ төхөөрөмжийн ачаар сансар судлалын ирээдүй тэс өөр дүр зурагтай болж байна. Бид сансрын уудмыг судлах ажиллагаа, сансрын колони байгуулах зэрэгт илүү хурдан хүрэх болно. Чухал шаардлагатай бүхнийг хурдтай хийж бүтээнэ гэдэг хүн төрөлхтний хөлийн мөрийг огторгуйд үлдээх боломж нээж байгаа юм” гэжээ.
Гэхдээ хэвлэгчийг Олон улсын сансрын станц дээр турших хараахан болоогүй бөгөөд амжилттай ажиллах эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. Компани үүнийгээ дээш нь илгээхээсээ өмнө нийт 22 удаа хиймэл жингүйдлийн орчинд амжилттай туршжээ. Тиймээс сансрын нисгэгчдийг анхны бүтээгдэхүүнээ амжилттай хэвлэх хүртэл хүлээх л үлдлээ.