Хятадын алдарт Шиаоми ухаалаг утас үйлдвэрлэгч компани өмсдөг технологийн салбарт шинэ бүтээлтэйгээ орж ирлээ. Хятад уламжлалын дагуу хямд үнэтэй ч их сонирхолтой энэ бугуйвч ердөө 13 долларын үнэтэй.
Бусад аваргуудын бүтээсэн төхөөрөмжүүд хажууд нь хамаагүй үнэтэй. Жишээ нь Самсунгийн Gear 199 долларын үнэтэй байхад LG компанийн ухаалаг цаг 300 долларын үнэтэй худалдаалагдаж байна.
Ми бугуйвч гэх энэ технологи таны зүрхний хэмнэл, даралт гээд хэд хэдэн шаардлагатай зүйлсийг хэмжихээс гадна усны хамгаалалттай, удаан цэнэгээ барьдаг гээд олон давуу талтай.
Тэр бүү хэл таны нойрны давтамжийг тааруулан, сэрүүлэгтэй цагны үүрэг гүйцэтгэнэ. Шиаоми компанийн захирал Лей Жун энэ ухаалаг төхөөрөмжийг бүрэн цэнэглэсэн байхад 30 өдөр цэнэгээ барина гэж амлажээ.
Үүнээс гадна Шиаомигийн саяхан олон нийтэд танилцуулсан ухаалаг утасны түгжээг тайлах шидтэй энэ технологи зөвхөн энэ компанийн утасны хэрэглэгч гэлтгүй олон хүний сонирхлыг татаж байна. Компанийн бүтээлүүд өнөөдөр худалдаанд гарах юм байна.