МАН-ын бага хурал өнөөдөр 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтарч ажиллах тухай саналаа хүргүүлсэн бөгөөд хүсэлтийн хариуг МАН-ын бүлэг л өгөөгүй байна. Сөрөг хүчнийхэн энэ асуудлаар өнөөдөр бага хурлаа зарлан хуралдуулах гэж буй юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор танхимын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх учиртай. Ерөнхий сайд одоо МАН-ын хариуг хүлээж буй.
Түүнд хоёр хувилбар бий. Нэг нь МАН-гүйгээр ИЗНН, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс бүрдсэн төсөөллийн кабинет хэдийнэ бүрдсэн байх. Харин МАН Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргавал төлөвлөгөө өөрчлөгдөж, сайдын суудлаа хэрхэн хуваах тухай дахин хэлэлцэх шаардлага гарна.
Бид Засгийн газарт орох бодолгүй хэмээн эртнээс байр сууриа илэрхийлсээр байсан сөрөг хүчнийхнээс сүүлийн өдрүүдэд ийм дуу хоолой гарахаа болив. Тэд эргэлзэн тээнэгэлзэж, хамтрах, эсэхээ намын бага хурлаар хэлэлцэн шийдэхээр боллоо.
Ерөнхий сайд хуулийн хүрээнд арванхоёрдугаар сарын 5-наас өмнө танхимын бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлнэ. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлахад сөрөг хүчнийхний үүсгэсэн хүлээлтийн хариу хамгийн чухал болоод байна.